A

A

A

Бүлэг: 1979

ТЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны

Өдрийн А/234 дүгээр тушаалын 03 дугаар хавсралт

 

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн

маягт ТТ-19 нөхөх заавар

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайланг энэхүү маягтаар дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тайлагнах үүрэгтэй. Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан татварын тайлан үйлдэх, тушаах тухай холбогдох журмыг баримтална.

Байгалийн ойн нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дүгээр зүйлд заасан 12.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтээр ашигласан ан амьтны нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн тайланг гаргана.

1.Тайлангийн маягт нь 3 үндсэн хэсэгтэй бөгөөд “А” хэсэг нь тухайн төлбөр төлөгчийн талаарх нийтлэг мэдээлэл, “Б” хэсэгт төлбөр ногдуулалтын тооцоолол, “В” хэсэг нь тайлант хугацааны ойн нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцоолол гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

2.Ан амьтны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл /багана-1/ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу тодорхойлогдоно. Баганын “Бусад” хэсэгт төлбөр ногдуулсан маягтад нэр заагдаагүй бусад ан амьтдын нэрсээр оруулж тайланг гаргана.

3.Төлбөр тооцох үзүүлэлтийн дээд ба доод хязгаар нь /багана-3/, Хэмжих нэгж /багана / нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу тодорхойлогдоно.

4.Тогтоосон хэмжээ /багана 5/-д хуульд заасан эрх бүхий байгууллагаас баталж тогтоосон хэмжээг тавина.

5.Төлбөр төлөгчийн тоо /багана-6/ нь ТТ-19 маягтын хавсралт мэдээнд бүртгэгдсэн төлбөр төлөгчийн мөрийн дугаараар тоологдох давхардаагүй дүн байна.

6.Ногдуулсан төлбөрийн дүн /багана 7/ нь ТТ-19 маягтын хавсралт мэдээний 15-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

7.Хөнгөлөлт чөлөөлөлт /багана-8, 9/ нь ТТ-19 маягтын хавсралт мэдээний харгалзан 16, 17-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

8.Нийт ногдуулсан төлбөрийн дүн /багана 10/ нь ТТ-19 маягтын нь 7-р баганын дүнгээс 8, 9-р баганын нийт дүнг хасаж гаргана.