- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-19-ийн хавсралт мэдээг нөхөх заавар
ТЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны
өдрийн 12 дугаар тушаалын 04 дүгээр хавсралт
Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн
Маягт ТТ-19-ийн хавсралт мэдээг нөхөх заавар
1.Төлбөр төлөгчийн мэдээлэл /багана 2-8/-д төлбөр төлөгчийн холбогдох мэдээллийг тавина.
2.Ан амьтны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл /багана 9, 10/ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу тодорхойлогдоно. Баганын “Бусад” хэсэгт төлбөр ногдуулсан маягтад нэр заагдаагүй бусад ан, амьтны нэрээр мэдээг бэлтгэнэ.
3.Хэмжих нэгж /багана-11/ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу тодорхойлно.
4.Төлбөрийн хязгаар /багана 12/ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тодорхойлно.
5.Тогтоосон төлбөрийн хэмжээ /багана 13/-т эрх бүхий байгууллагаас тухайн ан амьтныг барьсан, агнасан тохиолдолд ногдуулахаар тогтоосон төлбөрийн хэмжээг тавина.
6.Агнасан, барьсан ан амьтны тоо хэмжээ /багана 14/ -т тухайн тайлант хугацаанд хуульд заасан зориулалтаар барьсан болон агнасан ан, амьтан, шувууны тоо хэмжээг илэрхийлэх нэгжийн хэмжээгээр бичнэ.
7.Ногдуулсан төлбөр /багана-15/ нь тайлант хугацаанд агнасан, барьсан ан амьтны тоо хэмжээг баталсан төлбөрийн хэмжээгээр үржүүлэн гарсан дүн байна.
8.Хөнгөлөлт, чөлөөлөлт /багана-16, 17/ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22-р зүйл-д заасны дагуу тооцсон дүн байна.
9.Нийт ногдуулсан төлбөрийн дүнг /багана-18/ 15-р баганын дүнгээс 16, 17-р баганын дүнг хасаж тооцон гаргана.
Текст томруулах
A
A
A