- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХОРОГДУУЛАХ, ШИНЭЭР ХУВЬЦАА ГАРГАХ, ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2020 оны 10 дугаар тогтоолын хавсралт
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХОРОГДУУЛАХ,
ШИНЭЭР ХУВЬЦАА ГАРГАХ, ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос банк бус санхүүгийн байгууллага /цаашид “ББСБ” гэх/-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
ХОЁР. ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1.Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тухайн иргэний хувьд татвар төлсний дараах орлого, хуулийн этгээдийн хувьд жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан, татварын тайлангаар баталгаажсан хуримтлагдсан ашиг болон хөрөнгө борлуулсны орлого байна.
2.2.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд дараах байдлаар өөрчлөлт оруулна:
2.2.1.тухайн банк бус санхүүгийн байгууллагын тайлант жилийн ашгаас хувьцаа эзэмшигчид хуваарилсан татвар төлсний дараах ногдол ашгаар нэмэгдүүлэх;
2.2.2.хувьцаа эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн татварын тайлан, татвар төлсний дараах хууль ёсны орлогоор нэмэгдүүлэх;
2.2.3.шинээр хувьцаа гаргах;
2.2.4.хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бэлэглэх, өвлүүлэх, эсхүл бусад хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдэд худалдах;
2.2.5.хууль болон холбогдох журамд заасан бусад хэлбэрээр нэмэгдүүлэх;
2.2.6.Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангах боломжтой, санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөхгүй, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаар бусад хувьцаа эзэмшигч, харилцагчдад хохирол учруулахгүй бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хорогдуулах.
2.3.Банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, хувьцааг худалдан авагч нь хуулийн этгээд бол түүний эцсийн өмчлөгчийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарын мэдээллийг Хороонд ирүүлнэ.
2.4.Энэ журмын 2.3 дахь эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 30 хоногийн дотор эцсийн өмчлөгчдийн өөрчлөлтийн мэдээллийг Хороонд ирүүлнэ.
2.5.Энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.3, 2.4 дэх заалт нь хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй ББСБ-д хамаарахгүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хорооноос баталсан журмаар зохицуулна.
2.6.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн хүсэлт гаргаж буй ББСБ нь Хорооны дарга шийдвэрлэх хүртэлх хугацаанд хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгийг байршуулсан данснаас зарлагын гүйлгээ хийхдээ нэмэгдүүлэх зөвшөөрөл хүссэн хувь нийлүүлсэн хөрөнгийг бууруулсан гүйлгээ хийхийг хориглоно. Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.7.Хорооны даргад танилцуулж, шийдвэрлүүлэхээс 2 өдрийн өмнө хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг байршуулсан банкны тодорхойлолт, дансны хуулгыг Хороонд ирүүлэх ба холбогдох ажилтан энэ журмын 2.6 дахь заалтын хэрэгжилтийг шалган баталгаажуулсан байна.
ГУРАВ. ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
2.8.Банк бус санхүүгийн байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны тоо, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтээ энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан өргөдлийн маягтын дагуу гаргаж, 2 дугаар хавсралтад заасан баримт бичгийг хавсаргаж Хороонд бичгээр болон цахимаар ирүүлнэ.Энэ хэсгийн дугаарлалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.2.Зөвшөөрөл авахаар ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг холбогдох ажилтан хянаж, зөвлөгөө өгөх бөгөөд тухайн өргөдөл, баримт бичгийн бүрдүүлбэр, шаардлагыг хангасан тохиолдолд Хорооны бичиг хэрэгт бүртгүүлнэ.Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
3.3.Хорооны бичиг хэрэгт хүлээн авч, бүртгүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор хянаж, Хорооны даргад танилцуулан шийдвэрлүүлнэ.Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
2.9.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу ББСБ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай бүр Хорооны даргын шийдвэрийг үндэслэн холбогдох гүйлгээг хийнэ.Энэ хэсгийн дугаарлалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.10.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад зохих тэмдэглэгээг хийж, баталгаажуулсны дараа ББСБ нь Улсын бүртгэлийн байгууллагад холбогдох бүртгэлийг хийлгэнэ.Энэ хэсгийн дугаарлалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.11.ББСБ нь өөрчлөлт орсон улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл эх хувийг Хороонд ирүүлнэ.Энэ хэсгийн дугаарлалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
ДӨРӨВ. ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХЭнэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.1.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны тоо, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг дараах үндэслэлээр олгохоос татгалзана:Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.1.1.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх мөнгөн хөрөнгө нь хууль ёсны үйл ажиллагаанаас олсон болох нь нотлогдоогүй;Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.1.2.энэхүү журмын 2.6 дахь заалтыг зөрчиж хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх мөнгөн хөрөнгөөс зарлагын гүйлгээ хийсэн;Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.1.3.хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр болон гэрээ хэлцэл хуурамч болох нь нотлогдсон.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.2.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд хүсэлт гаргагчид Хорооны асуудал хариуцсан газрын даргын албан бичгээр мэдэгдэнэ.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
ТАВ. ХАРИУЦЛАГА
5.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A