A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МАШИН, МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр

хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт

 

БАРИЛГЫН АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МАШИН, МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН 20 ... ОНЫ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ

БАРИЛГЫН АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН

МАШИН, МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС

ЖИЛ/ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ (З-БА-2) –НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

 

I. ХАЯГИЙН ХЭСЭГ

ААНБ нэр: Тухайн аж ахуйн нэгж, байгууллага оноосон нэрийг бичнэ.

Регистрийн дугаар: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны регистрийн дугаарыг бичнэ.

ААНБ-ын байршил: Аж ахуйн нэгж, байгууллага харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.

Хариуцлагын хэлбэр: Аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:

  • Хувьцаат компани -10   
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани - 11        
  • Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 20          
  • Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 21     
  • Хоршоо - 30         
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар         - 40   
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар         - 41   
  • Төсөвт байгууллага - 60
  • Төрийн бус байгууллага - 70   
  • Сан - 71     
  • Бусад - 80 гэж нөхнө.

Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан аж ахуйн нэгжийн хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :

  • Төрийн өмчийн-11
  • Төрийн өмчийн оролцоотой -12
  • Төрийн хамтарсан-13
  • Орон нутгийн өмчийн- 31
  • Орон нутгийн өмчийн оролцоотой-32
  • Орон нутгийн хамтарсан-33
  • Хувийн Монгол Улсын-21
  • Хувийн гадаадтай хамтарсан-22
  • Гадаад улсын -23 гэж нөхнө.

II. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Барилгын ажлын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын машин, механизм, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийн нэр: Машин, механизм, тоног төхөөрөмжийн нэрийг нөхнө. Тухайлбал, экскаватор, бульдозер, самосвал, бүх төрлийн ачааны авто машин, автобетон миксер, автобетон насос, өрөмдлөгийн машин, гагнуурын аппарат гэх мэтээр нөхнө.

Марк: Машин, механизм, тоног төхөөрөмжийн маркийг нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадал: Машин, механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэмжих нэгжийн дагуу нөхнө. Тухайлбал: Эксковаторыг шанаганы багтаамжаар буюу м3-ээр, бульдозерийг морины хүчээр, самосвал, бусад төрлийн ачааны автомашинуудыг тн-оор, автобетон миксерыг м3-ээр, автобетон насосыг м3/цаг-аар тус тус илэрхийлнэ.

Машин, механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улс: Машин, механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улсын нэрийг брендийн буюу үйлдвэрлэсэн ААНБ-ын нэр, үйлдвэрлэсэн оны хамт нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийн ашиглаж эхэлсэн он: Машин, механизм, тоног төхөөрөмжийн ашиглаж эхэлсэн оныг нөхнө.

Эзэмшлийн төрөл: Эзэмшлийн төрөл нь өөрийн бол 1, түрээсийнх бол 2, бусад төрлийн эзэмшлийнх бол 3 кодыг нөхнө.

Ажиллаж байгаа эсэх: Тухайн машин, механизм, тоног төхөөрөмж нь тайлант хугацаанд ажилласан бол тийм буюу 1, ажиллаагүй бол үгүй буюу 2 кодыг нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийн санхүүгийн тайланд тусгасан үнийн дүн: Машин, механизм, тоног төхөөрөмжийн санхүүгийн тайланд тусгасан үнийн дүнг мянган төгрөгөөр нөхнө.

Дахин үнэлгээ: Тухайн машин, механизм, тоног, төхөөрөмж нь дахин үнэлгээ хийлгэсэн бол дахин үнэлгээтэй холбоотой мэдээллийг нөхнө.

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Утас: 11-316304 11-320965

Факс: 11-320338

Цахим хаяг: www.barilga.gov.mn