- Нүүр
- Сайдын тушаал
- ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр
хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт
ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
З-ЗТ-1
ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ/ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ (З-ЗТ-1) –НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
Хаягийн хэсэг нь гүйцэтгэгч ААНБ, захиалагч ААНБ, иргэний мэдээллийн хэсэгтэй байна.
ААНБ / иргэний нэр: Тухайн ААНБ / иргэний оноосон нэрийг бичнэ. Хэрэв захиалагч нь иргэн бол тухайн иргэний овог, нэрийг бүтнээр бичнэ.
Регистрийн дугаар: Тухайн ААНБ / иргэний албан ёсны регистрийн дугаарыг бичнэ.
ААНБ / иргэний байршил: ААНБ / иргэний харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.
Хариуцлагын хэлбэр: ААНБ-ын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Захиалагч иргэний хувьд хариуцлагын хэлбэрийг бусад буюу 80 кодоор нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:
- Хувьцаат компани -10
- Хязгаарлагдмал хариуцлагатай компани - 11
- Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 20
- Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 21
- Хоршоо - 30
- Төрийн өмчит үйлдвэрийн газар - 40
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар - 41
- Төсөвт байгууллага - 60
- Төрийн бус байгууллага - 70
- Сан - 71
- Бусад - 80 гэж нөхнө.
Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан ААНБ-ын хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн гадаадтай хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :
- Төрийн өмчийн- 11
- Төрийн өмчийн оролцоотой- 12
- Төрийн хамтарсан- 13
- Орон нутгийн өмчийн- 31
- Орон нутгийн өмчийн оролцоотой- 32
- Орон нутгийн хамтарсан- 33
- Хувийн Монгол Улсын- 21
- Хувийн гадаадтай хамтарсан- 22
- Гадаад улсын - 23 гэж нөхнө.
Үйл ажиллагааны чиглэл: Тухайн ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу дэлгэрэнгүй тодорхой нөхнө. Жишээ нь: Иргэний зориулалттай барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах гэх мэт мэт.
Yйл ажиллагааны чиглэлийн кодыг 5 оронгийн түвшинд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал” (ISIC-4.0) дагуу нөхнө.
II. ЗУРАГ, ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Гүйцэтгэсэн зураг, төслийн нэр: Тайлант хугацаанд гүйцэтгэсэн зураг, төслийн нэрийг дэлгэрэнгүй нөхнө. Тухайлбал цагдаагийн гудамж Жоби үйлчилгээний төвийн зүүн талд, 64 айлын үйлчилгээний төвтэй орон сууцны барилга зэргээр байршил, хүчин чадлыг нь тодорхой бичнэ.
Байршил: Тухайн гүйцэтгэсэн зураг, төслөөр хийлгэсэн барилга байгууламж, объектын баригдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэрийг нөхнө.
Зургийн шифр:Тухайн зургийн шифрийн дугаарыг бичнэ.
Зургийн төрөл: Барилга байгууламж, объектын төрлийн кодыг нөхнө. Зургийн төрлийн код нь дараах байдалтай байна.
Д/д |
Төрөл |
Код |
Ангилал |
Хэмжих нэгж |
---|---|---|---|---|
1 |
Орон сууцны барилгын зураг |
0101 |
Орон сууцны барилга |
айл, давхар |
2 |
0102 |
Орон сууцны барилга, үйлчилгээтэй |
айл, давхар |
|
3 |
0103 |
Орон сууцны барилга, гарааштай |
айл, давхар |
|
4 |
0104 |
Орон сууцны барилга, гарааш, үйлчилгээтэй |
айл, давхар |
|
5 |
0105 |
Амины орон сууц (хаус) |
айл, м2 |
|
6 |
0106 |
Нийтийн байр |
айл, м2 |
|
7 |
0107 |
Дотуур байр |
хүн, м2 |
|
8 |
Орон сууцны бус барилгын зураг |
0201 |
Үйлдвэрийн |
м2 |
9 |
0202 |
Худалдаа, үйлчилгээний |
м2 |
|
10 |
0203 |
Зочид буудал |
өрөөний тоо, м2 |
|
11 |
0204 |
Эмнэлэг |
орны тоо, м2 |
|
12 |
0205 |
Сүм хийд |
м2 |
|
13 |
0206 |
Цэцэрлэг |
хүүхдийн тоо, м2 |
|
14 |
0207 |
Сургууль |
хүүхдийн тоо, м2 |
|
15 |
0208 |
Соёлын |
суудлын тоо, м2 |
|
16 |
0209 |
Спорт, биеийн тамир |
суудлын тоо, м2 |
|
17 |
0210 |
Конторын |
м2 |
|
18 |
0211 |
Орон сууцны бус бусад барилга (агуулах, гарааш, бусад) |
м2 |
|
19 |
Инженерийн байгууламжийн зураг |
0301 |
Эрчим хүчний |
кВт / уртааш м |
20 |
0302 |
Холбооны |
уртааш м |
|
21 |
0303 |
Дулааны |
уртааш м |
|
22 |
0304 |
Усан хангамж, ариутгах татуурга |
уртааш м |
|
23 |
0305 |
Усны барилга, байгууламж |
м3 |
|
24 |
0306 |
Төмөр зам |
уртааш км |
|
25 |
0307 |
Хатуу хучилттай авто зам |
уртааш км |
|
26 |
0308 |
Хайрган хучилттай авто зам |
уртааш км |
|
27 |
0309 |
Гүүр |
уртааш м |
|
28 |
0310 |
Түнээлэн гарц |
уртааш м |
|
29 |
0311 |
Далан, суваг, шугам |
уртааш м |
|
30 |
0312 |
Далд уурхайн барилга, байгууламж |
уртааш км |
|
31 |
0313 |
Ил уурхайн барилга, байгууламж |
м2 / давхар |
|
32 |
0314 |
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө |
га |
|
33 |
0315 |
ШТС |
м3 |
|
34 |
0316 |
ТЭЗҮ |
мян.төг |
|
35 |
0317 |
Эх загвар зураг |
мян.төг |
|
36 |
0318 |
Бусад (бусад зам, талбайн ажил) |
мян.төг |
|
37 |
Их засварын зураг |
0401 |
Орон сууцны барилгын их засвар |
мян.төг |
38 |
0402 |
Орон сууцны бус барилгын их засвар |
мян.төг |
|
39 |
0403 |
Инженерийн барилга, байгууламжийн их засвар |
мян.төг |
Барилга, байгууламж, объектын хүчин чадал: Барилга байгууламж, объектын хүчин чадлыг хэмжих нэгжийн дагуу нөхнө. Хүчин чадлыг хүснэгтэд тусгаснаар нөхөх ба барилга байгууламж, объектын хүчин чадлын хэмжих нэгж хүснэгтэд тусгагдаагүй тохиолдолд хэмжих нэгжийг дэлгэрэнгүй бичнэ.
Захиалагч ААНБ, иргэн: Захиалагч ААНБ, иргэний нэр, регистрийн дугаарыг нөхнө. Захиалагч нь иргэн бол захиалагчийн овог, нэрийг бүтнээр нь нөхнө.
Төсөвт өртөг: Төсөвт өртгийг тухайн барилга байгууламж, объектын зураг төслийн баримт бичгийг үндэслэн тооцсон барилга байгууламж, объектыг зурах ажлын нийт мөнгөн хөрөнгийн нийлбэр дүнгээр бичнэ. Төсөв өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн төсөв баганад нөхнө.
Гүйцэтгэл: Тухайн барилга байгууламж, объектын зургийн тайлант хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүнг нөхнө.
Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн код: Тухайн барилгын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нөхнө.
- Улсын төсвийн хөрөнгө орлуулалтын бол 1,
- Нийслэлийн хөрөнгө оруулалт бол 2,
- Орон нутгийн хөрөнгө оруулалт бол 3,
- Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол 4,
- Гадаадын зээл, тусламж бол 5
- Банкны зээл бол 6,
- Өөрийн хөрөнгө оруулалт бол 7,
- Концессын хөрөнгө оруулалттай бол 8,
- Бусад бол 9 кодыг нөхнө.
Магадлал хийлгэсэн эсэх: Магадлал хийлгэсэн бол тийм буюу 1, хийлгээгүй бол үгүй буюу 2 кодыг нөхнө. Магадлал хийлгэсэн буюу 1 кодыг нөхсөн бол ерөнхий дүгнэлтийн дугаарыг нөхнө.
III. АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Нийт ажилтан: ААНБ-ын үндсэн болон гэрээт, дотоод болон гадаад ажилтны тоог, ангиллын дагуу нөхнө.
Удирдах албан тушаалтан: Удирдах албан тушаалд ажиллаж байгаа ажилтны тоог нөхнө. Удирдах ажилтанд дарга, захирал, дэд захирал, эрхлэгч, менежер зэрэг орно.
Инженер, техникийн ажилтан: Инженер, техникийн ажилтны тоог нөхнө. Инженер, техникийн ажилтанд архитектор, конструктор инженер, технологич инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер, дулааны инженер, цахилгааны инженер, автоматикийн инженер, холбоо дохиоллын инженер, зургийн техникч зэрэг орно. Үүнээс зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй архитектор, инженерүүдийн тоог сугалж бичнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Утас: 11-316304 11-320965
Факс: 11-320338
Цахим хаяг: www.barilga.gov.mn
Текст томруулах
A
A
A