A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ӨРГӨХ БАЙГУУЛАМЖ, ТҮҮНИЙ ЭД АНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Бүлэг: 1979

 

Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр

хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралт

 

ӨРГӨХ БАЙГУУЛАМЖ, ТҮҮНИЙ ЭД АНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ

ӨБ-1

 

ӨРГӨХ БАЙГУУЛАМЖ, ТҮҮНИЙ ЭД АНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ

ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ (З-ӨБ-1) –НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

I. ХАЯГИЙН ХЭСЭГ

Хаягийн хэсэг нь гүйцэтгэгч ААНБ, захиалагч ААНБ, иргэний мэдээллийн хэсэгтэй байна.

ААНБ / иргэний нэр: Тухайн ААНБ / иргэний оноосон нэрийг бичнэ. Хэрэв захиалагч нь иргэн бол тухайн иргэний овог, нэрийг бүтэн бичнэ.

Регистрийн дугаар: Тухайн ААНБ / иргэний албан ёсны регистрийн дугаарыг бичнэ.

ААНБ / иргэний байршил: ААНБ / иргэний харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.

Хариуцлагын хэлбэр: ААНБ-ын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Захиалагч иргэний хувьд хариуцлагын хэлбэрийг бусад буюу 80 кодоор нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:

  • Хувьцаат компани-10    
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани- 11         
  • Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл- 20
  • Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл- 21      
  • Хоршоо- 30          
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар- 40 
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар- 41  
  • Төсөвт байгууллага- 60
  • Төрийн бус байгууллага- 70    
  • Сан- 71      
  • Бусад - 80 гэж нөхнө.

Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан аж ахуйн нэгжийн хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :

  • Төрийн өмчийн-11
  • Төрийн өмчийн оролцоотой-12
  • Төрийн хамтарсан-13
  • Орон нутгийн өмчийн-31
  • Орон нутгийн өмчийн оролцоотой-32
  • Орон нутгийн хамтарсан -33
  • Хувийн Монгол Улсын-21
  • Хувийн гадаадтай хамтарсан-22
  • Хувийн гадаад улсын-23 гэж нөхнө.

Үйл ажиллагааны чиглэл: Тухайн ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу дэлгэрэнгүй тодорхой нөхнө.

Yйл ажиллагааны чиглэлийн кодыг 5 оронгийн түвшинд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал” (ISIC-4.0) дагуу нөхнө.

II. ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Гүйцэтгэсэн усгралт, засварын ажлын нэр: Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын гүйцэтгэсэн ажлын нэрийг нөхнө. тухайлбал, лифтийн ажил, эксковаторын ажил, краны ажил гэх мэт.

Байршил: Тухайн гүйцэтгэсэн ажлын байршлыг буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэрийг нөхнө.

Захиалагч ААНБ, иргэн: Захиалагч ААНБ, иргэний нэр, регистрийн дугаарыг нөхнө. Захиалагч нь иргэн бол захиалагчийн овог, нэрийг бүтнээр нь нөхнө.

Гүйцэтгэл: Тухайн угсралт, засварын ажлын тайлант хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүнг нөхнө.

Барилгын норм норматив боловсруулах санд төвлөрүүлсэн хөрөнгө: Барилгын норм норматив боловсруулах санд төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг гүйцэтгэсэн ажлын төлвөл зохих шимтгэлийн хэмжээг, төлсөн шимтгэлийн хамт нөхнө. Төлөх шимтгэлийн дүн нь нийт гүйцэтгэлийн 0.18 хувьтай тэнцүү байна.

III. ӨРГӨХ БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ

Өргөх байгууламжийн нэр: Өргөх байгууламжийн нэрийг дэлгэрэнгүй нөхнө.

Өргөх байгууламжийн марк: Өргөх байгууламжийн маркийг нөхнө.

Хүчин чадал: Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээний хүчин чадлыг нөхнө. Хүчин чадлыг лифтийн хувьд кг-аар, эскалаторын эксковаторын хувьд шатны өргөний хэмжээ /600мм, 800мм, 1000мм/-гээр, краны хувьд тн-оор илэрхийлнэ.

Үйлдвэрлэсэн: Өргөх байгууламжийн үйлдвэрлэсэн улсын нэрийг брендийн буюу үйлдвэрлэсэн ААНБ-ын нэр, үйлдвэрлэсэн оны хамт нөхнө..

Паспорт: Өргөх байгууламжийг паспортын дугаарыг нөхнө. Тухайлбал: Лифт-ПП-400, Кран-КБ-403 гэх мэт.

Өргөх байгууламжийн тоо: Өргөх байгууламжийн тоог нөхнө.

Ажиллаж байгаа эсэх: Тухайн машин, механизм, тоног төхөөрөмж нь тайлант хугацаанд ажилласан бол тийм буюу 1, ажиллаагүй бол үгүй буюу 2 кодыг нөхнө.

III. ӨРГӨХ МЕХАНИЗМЫН МЭДЭЭЛЭЛ

Өргөх механизмын нэр: Өргөх механизмын нэрийг дэлгэрэнгүй нөхнө.

Өргөх механизмын марк: Өргөх механизмын маркийг нөхнө.

Хүчин чадал: Өргөх механизм, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээний хүчин чадлыг нөхнө.

Үйлдвэрлэсэн: Өргөх механизмыг үйлдвэрлэсэн улсын нэрийг брендийн буюу үйлдвэрлэсэн ААНБ-ын нэр, үйлдвэрлэсэн оны хамт нөхнө..

Паспорт: Өргөх механизмын паспортын дугаарыг нөхнө.

Өргөх механизмын тоо: Өргөх механизмын тоог нөхнө.

Ажиллаж байгаа эсэх: Тухайн машин, механизм, тоног төхөөрөмж нь тайлант хугацаанд ажилласан бол тийм буюу 1, ажиллаагүй бол үгүй буюу 2 кодыг нөхнө.

III. АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

Баганын дугаар 1: ААНБ-ын үндсэн болон гэрээт, дотоод болон гадаад ажилтны тоог, ангиллын дагуу нөхнө.

Баганын дугаар 2: Удирдах албан тушаалд ажиллаж байгаа ажилтны тоог нөхнө. Удирдах ажилтанд дарга, захирал, дэд захирал, эрхлэгч, менежер зэрэг орно.

Баганын дугаар 3: Инженер, техникийн ажилтны тоог нөхнө. Инженер, техникийн ажилтанд архитектор, барилгын конструктор инженер, технологич инженер, усан хангамж, ариутгах татуургын инженер, халаалт, салхивчийн инженер, цахилгааны инженер, автоматикийн инженер, холбоо дохиоллын инженер, зургийн техникч зэрэг орно.

Баганын дугаар 4: Мэргэжилтэй ажилчны тоог нөхнө. Энд өрөгч, угсрагч, мужаан, гагнуурчин, засал чимэглэлчин, бетон арматурчин зэрэг барилгын чиглэлийн мэргэжилтэй ажилчин орно.

Баганын дугаар 5: Туслах ажилчны тоог нөхнө.

Баганын дугаар 6: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны тоог нөхнө.

Баганын дугаар 7: Барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж, ажлын хувцас, хэрэгсэлд зарцуулсан зардлын хэмжээг тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр, мянган төгрөгөөр нөхнө.

Баганын дугаар 8: Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардлын хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Утас: 11-316304 11-320965

Факс: 11-320338

Цахим хаяг: www.barilga.gov.mn