A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр

хамтарсан тушаалын 5 дугаар хавсралт

 

ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ

З-ИГ-1

 

ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ

ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ (З-ИГ-1) –НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

 

 

I. ХАЯГИЙН ХЭСЭГ

Хаягийн хэсэг нь гүйцэтгэгч ААНБ, захиалагч ААНБ, иргэний мэдээллийн хэсэгтэй байна.

ААНБ / иргэний нэр: Тухайн ААНБ / иргэний оноосон нэрийг бичнэ. Хэрэв захиалагч нь иргэн бол тухайн иргэний овог, нэрийг бүтэн бичнэ.

Регистрийн дугаар: Тухайн ААНБ / иргэний албан ёсны регистрийн дугаарыг бичнэ.

ААНБ / иргэний байршил: ААНБ / иргэний харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.

Хариуцлагын хэлбэр: ААНБ-ын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Захиалагч иргэний хувьд хариуцлагын хэлбэрийг бусад буюу 80 кодоор нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:

  • Хувьцаат компани -10   
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани - 11        
  • Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 20          
  • Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 21     
  • Хоршоо - 30         
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар - 40
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар - 41
  • Төсөвт байгууллага - 60
  • Төрийн бус байгууллага - 70   
  • Сан - 71     
  • Бусад - 80 гэж нөхнө.

Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан ААНБ-ын хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :

  • Төрийн өмчийн - 11
  • Төрийн өмчийн оролцоотой     - 12
  • Төрийн хамтарсан - 13
  • Орон нутгийн өмчийн - 31
  • Орон нутгийн өмчийн оролцоотой     - 32
  • Орон нутгийн хамтарсан - 33
  • Хувийн Монгол Улсын - 21
  • Хувийн гадаадтай хамтарсан - 22
  • Гадаад улсын – 23 гэж нөхнө.

Үйл ажиллагааны чиглэл: Тухайн ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу дэлгэрэнгүй тодорхой нөхнө.

Yйл ажиллагааны чиглэлийн кодыг 5 оронгийн түвшинд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал” (ISIC-4.0) дагуу нөхнө.

II. ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Инженер-геологийн судалгааны ажлын тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нөхнө.

Инженер-геологийн судалгааны ажил нь хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө болон бүх төрлийн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, гүүрийн зураг төсөл боловсруулахад зориулан тухайн газар нутгийн хөрс чулуулгийн бат бөхийн болон даацын чанарууд, хөрсний физик, механик шинж чанар, байгаль орчны нөхцөлийг тогтоосон техникийн баталгаажсан баримт бичгийг хэлдэг.

Гүйцэтгэсэн инженер-геологийн судалгааны ажлын нэр: Тайлант хугацаанд хийсэн инженер-геологийн судалгааны ажлын нэрийг бичнэ. Тухайлбал: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ЗДТГ-ын ажиллагчдын 32 айлын орон сууцны инженер-геологийн судалгааны ажил гэх мэт.

Инженер-геологийн судалгааны төрлийн код: Инженер-геологийн судалгаа нь ерөнхий төлөвлөгөө бол 1, барилга, байгууламжийнх бол 2, авто зам, гүүрнийх бол 3, шугаман байгууламжийнх бол 4 кодыг нөхнө.

Байршил: Инженер-геологийн судалгааны ажил хийгдсэн байршлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, баг, хорооны дугаар, тухайн барилга, байгууламжийн хаяг гэсэн дарааллын дагуу дэлгэрэнгүй нөхнө.

Захиалагч ААНБ, иргэн: Захиалагч ААНБ, иргэний нэр, регистрийн дугаарыг нөхнө. Захиалагч нь иргэн бол захиалагчийн овог, нэрийг бүтнээр нь нөхнө.

Гүйцэтгэсэн ажлын хэмжээ: Ажлын гүйцэтгэлийг мянган төгрөгөөр, өрөмдсөн цооногийн тоо, өрөмдлөгийн тууш метр, шинжилсэн дээжийн тоог нөхнө.

Хөрөнгө оруулалтын эх үүсвэр: Тухайн барилга, байгууламжийн ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нөхнө.

  • Улсын төсвийн хөрөнгө орлуулалтын бол - 1
  • Нийслэлийн хөрөнгө оруулалт бол - 2
  • Орон нутгийн хөрөнгө оруулалт бол - 3
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол - 4
  • Гадаадын зээл, тусламж бол - 5
  • Банкны зээл бол - 6
  • Өөрийн хөрөнгө оруулалт бол - 7
  • Концессын хөрөнгө оруулалттай бол - 8
  • Бусад бол - 9 кодыг нөхнө.

Магадлал хийлгэсэн эсэх: Магадлал хийлгэсэн бол тийм буюу 1, хийлгээгүй бол үгүй буюу 2 кодыг нөхнө. Магадлал хийлгэсэн буюу 1 кодыг нөхсөн бол Инженер-геологийн судалгааны дүгнэлтийн дугаарыг нөхнө.

III. МАШИН, МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ

Машин, механизм, тоног төхөөрөмжийн нэр: Машин, механизм, тоног төхөөрөмжийн нэрийг нөхнө. Тухайлбал,

Марк: Машин, механизм, тоног төхөөрөмжийн маркийг нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадал: Машин, механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улс: Машин, механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улсын нэрийг брэндийн буюу үйлдвэрлэсэн ААНБ-ын нэр, үйлдвэрлэсэн оны хамт нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийн ашиглаж эхэлсэн он: Машин, механизм, тоног төхөөрөмжийн ашиглаж эхэлсэн оныг нөхнө.

Эзэмшлийн төрөл: Эзэмшлийн төрөл нь өөрийн бол 1, түрээсийнх бол 2, бусад төрлийн эзэмшлийнх бол 3 кодыг нөхнө.

Ажиллаж байгаа эсэх: Тухайн машин, механизм, тоног төхөөрөмж нь тайлант хугацаанд ажилласан бол тийм буюу 1, ажиллаагүй бол үгүй буюу 2 кодыг нөхнө.

Машин, механизм, тоног төхөөрөмжийн санхүүгийн тайланд тусгасан үнийн дүн: Машин, механизм, тоног төхөөрөмжийн санхүүгийн тайланд тусгасан үнийн дүнг мянган төгрөгөөр нөхнө.

Дахин үнэлгээ: Тухайн машин, механизм, тоног, төхөөрөмж нь дахин үнэлгээ хийлгэсэн бол дахин үнэлгээтэй холбоотой мэдээллийг нөхнө.

IV. АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

Баганын дугаар 1: ААНБ-ын үндсэн болон гэрээт, дотоод болон гадаад ажилтны тоог, ангиллын дагуу нөхнө.

Баганын дугаар 2: Удирдах албан тушаалд ажиллаж байгаа ажилтны тоог нөхнө. Удирдах ажилтанд дарга, захирал, дэд захирал, эрхлэгч, менежер зэрэг орно.

Баганын дугаар 3: Инженер, техникийн ажилтны тоог нөхнө. Инженер, техникийн ажилтанд архитектор, барилгын конструктор инженер, технологич инженер, усан хангамж, ариутгах татуургын инженер, халаалт, салхивчийн инженер, цахилгааны инженер, автоматикийн инженер, холбоо дохиоллын инженер, зургийн техникч зэрэг орно.

Баганын дугаар 4: Мэргэжилтэй ажилчны тоог нөхнө. Энд өрөгч, угсрагч, мужаан, гагнуурчин, засал чимэглэлчин, бетон арматурчин зэрэг барилгын чиглэлийн мэргэжилтэй ажилчин орно.

Баганын дугаар 5: Туслах ажилчны тоог нөхнө.

Баганын дугаар 6: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны тоог нөхнө.

Баганын дугаар 7: Барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж, ажлын хувцас, хэрэгсэлд зарцуулсан зардлын хэмжээг тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр, мянган төгрөгөөр нөхнө.

Баганын дугаар 8: Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардлын хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Утас: 11-316304 11-320965

Факс: 11-320338

Цахим хаяг: www.barilga.gov.mn