A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УС, ДУЛААН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМ СҮЛЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр

хамтарсан тушаалын 7 дугаар хавсралт

 

УС, ДУЛААН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМ СҮЛЖЭЭ, БАРИЛГА

БАЙГУУЛАМЖИЙН 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ

З-НАА-2

УС, ДУЛААН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМ СҮЛЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН

МЭДЭЭ (З-НАА-2)–НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

 

I. ХАЯГИЙН ХЭСЭГ:

Хаягийн хэсэг нь гүйцэтгэгч ААНБ, захиалагч ААНБ, иргэний мэдээллийн хэсэгтэй байна.

ААНБ /иргэний нэр: Тухайн ААНБ/иргэний оноосон нэрийг бичнэ. Хэрэв захиалагч нь иргэн бол тухайн иргэний овог, нэрийг бүтэн бичнэ.

Регистрийн дугаар: Тухайн ААНБ/иргэний албан ёсны регистрийн дугаарыг бичнэ. 

ААНБ /иргэний хаяг: ААНБ/иргэний харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.

Хариуцлагын хэлбэр: ААНБ-ын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Захиалагч иргэний хувьд хариуцлагын хэлбэрийг бусад буюу 80 кодоор нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:

  • Хувьцаат компани -10       
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани - 11    
  • Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 20     
  • Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 21
  • Хоршоо - 30
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар - 40      
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар  - 41      
  • Төсөвт байгууллага - 60   
  • Төрийн бус байгууллага - 70        
  • Сан - 71      
  • Бусад - 80 гэж нөхнө.

Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан ААНБ-ын хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :

  • Төрийн өмчийн - 11
  • Төрийн өмчийн оролцоотой          - 12
  • Төрийн хамтарсан - 13
  • Орон нутгийн өмчийн - 31
  • Орон нутгийн өмчийн оролцоотой           - 32
  • Орон нутгийн хамтарсан - 33
  • Хувийн Монгол Улсын - 21
  • Хувийн гадаадтай хамтарсан - 22
  • Хувийн гадаад улсын - 23 гэж нөхнө.

Үйл ажиллагааны чиглэл: Тухайн ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу дэлгэрэнгүй тодорхой нөхнө.

Yйл ажиллагааны чиглэлийн кодыг 5 оронгийн түвшинд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал” (ISIC-4.0) дагуу нөхнө.

 

 II. ҮнДСЭН МЭДЭЭЛЭЛ

Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж: Гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг хэлнэ (Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар).

Шугам сүлжээ: Цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг хэлнэ (Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар).

Цэвэрлэх байгууламж: бохир ус татан зайлуулах шугамаас бохир усыг хүлээн авч цэвэрлэх цогц байгууламжийг хэлнэ (Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар).

Дулаан түгээх сүлжээ: Дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг хэлнэ (Эрчим хүчний тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар).

Нүхэн жорлон: Тав тухтай орчинд бие засах зориулалт бүхий хүчитгэсэн болон энгийн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд хүний өтгөн, шингэн ялгадсыг цуглуулах, хуримтлуулж зайлуулах  шаардлага хангасан хийц бүхий байгууламжийг хэлнэ (Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2015 Монгол Улсын стандартын 4.1 дэх тодорхойлолтоор).

Цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг: Цэвэр усны эх үүсвэрийн гүний худгийн тоог хүснэгтэд заасан хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Усан сан: Усан сангийн тоог хүснэгтэд заасан хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Насосны станц: Насосны станцын тоог хүснэгтэд заасан хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Усны чанар сайжруулах төхөөрөмж: Усны чанар сайжруулах төхөөрөмжийн тоог хүснэгтэд заасан хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Ус шинжилгээний лаборатори: Ус шинжилгээний лабораторийн тоог хүснэгтэд заасан хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Цэвэр усны шугам сүлжээ: Цэвэр усны шугам сүлжээг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Бохир усны цэвэрлэх байгууламж: Бохир усны цэвэрлэх байгууламжийн тоог хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Бохир усны насосны станц: Бохир усны насосны станцын тоог хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Бохир усны шугам сүлжээ: Бохир усны шугам сүлжээг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Халаалтын зуух: Халаалтын зуухыг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Ус, дулаан дамжуулах төв: Ус, дулаан дамжуулах төвийг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Дулааны шугам сүлжээ: Дулааны шугам сүлжээг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Ус түгээх байр: Ус түгээх байрыг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Битүү тунгаагуур: Битүү тунгаагуурыг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Нүхэн жорлон: Нүхэн жорлонг хэмжих нэгжийн дагуу нөхнө.

“Нийт хүн амыг усны нөөцийн тогтвортой менежмент, хүртээмж, ариун цэврийн байгууламжаар хангах”-аар тусгагдсан.

II. Үйл ажиллагааны мэдээлэл

НҮБ-ын Дээд хэмжээний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030” баримт бичгийг 2015 онд баталсан. Энэхүү хөтөлбөрийн 6-р зорилгын 6.1, 6.2, 6.3-д тусгагдсан зорилтуудыг дараах шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлно.     

Аюулгүй, баталгаат ундны усны үйлчилгээ: Тухайн нутаг дэвсгэрт нь шаардлага хангасан ундны усны эх үүсвэртэй, 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үйлчилгээг хэлнэ.

Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээ: Бусад өрх айлтай хуваалцаж ашигладаггүй, ялгадсыг аюулгүй аргаар зайлуулдаг эсвэл цэвэрлэх байгууламж руу аюулгүй зөөвөрлөдөг сайжруулсан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээ ашиглахыг хэлнэ.

Цэвэрлэх байгууламжаас цэвэрлэн хүрээлэн байгаа орчинд нийлүүлж буй хаягдал усны чанарын хяналт шинжилгээ: Бохир усны хяналтын лаборитариор шинжилгээ хийгдсэн усыг хэлнэ.

“Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага” MNS 4943:2015 стандарт: ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэлтээс хүрээлэн байгаа орчинд нийлүүлэгдэх хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон нормативын баримт бичгийг хэлнэ.

Аюулгүй, баталгаат ундны усны үйлчилгээнд хамрагдаж байгаа хүн амын эзлэх хувь: Аюулгүй, баталгаат ундны усны үйлчилгээнд хамрагдаж байгаа хүн амын эзлэх хувийг хот, хөдөөгөөр ангилж, хэмжих нэгжийн дагуу нөхнө.

Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүн амын эзлэх хувь: Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүн амын эзлэх хувийг хот, хөдөөгөөр ангилж, хэмжих нэгжийн дагуу нөхнө. Цэвэрлэх байгууламжаас цэвэрлэн хүрээлэн байгаа орчинд нийлүүлж буй хаягдал усны чанарын хяналт шинжилгээнд хамрагдсан хувь: Цэвэрлэх байгууламжаас цэвэрлэн хүрээлэн байгаа орчинд нийлүүлж буй хаягдал усны чанарын хяналт шинжилгээнд хамрагдсан хувийг хот, хөдөөгөөр ангилж, хэмжих нэгжийн дагуу нөхнө.

“Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага” MNS 4943:2015 стандартын шаардлагыг хангаж байгальд нийлүүлсэн хаягдал усны эзлэх хувь: “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар.Хаягдал ус. Ерөнхий шаардлага” MNS 4943:2015 стандартын шаардлагыг хангаж байгальд нийлүүлсэн хаягдал усны эзлэх хувийг хот, хөдөөгөөр ангилж, хэмжих нэгжийн дагуу нөхнө.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Утас: 11-316304 11-320965

Факс: 11-320338

Цахим хаяг: www.barilga.gov.mn