- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр
хамтарсан тушаалын 8 дугаар хавсралт
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН
20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
З-БМ-1
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ (З-БМ-1) –НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
ААНБ / иргэний нэр: Тухайн ААНБ оноосон нэрийг бичнэ.
Регистрийн дугаар: Тухайн ААНБ / иргэний албан ёсны регистрийн дугаарыг бичнэ.
ААНБ / иргэний байршил: ААНБ / иргэний харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.
Үйлдвэрийн байршил: Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй байршлын мэдээллийг нөхнө.
Үйлдвэр байгуулагдсан огноо: Тухайн үйлдвэрийн байгуулагдсан огноог нөхнө.
Хариуцлагын хэлбэр: ААНБ-ын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Захиалагч иргэний хувьд хариуцлагын хэлбэрийг бусад буюу 80 кодоор нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:
- Хувьцаат компани -10
- Хязгаарлагдмал хариуцлагатай компани - 11
- Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 20
- Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 21
- Хоршоо - 30
- Төрийн өмчит үйлдвэрийн газар - 40
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар - 41
- Төсөвт байгууллага - 60
- Төрийн бус байгууллага - 70
- Сан - 71
- Бусад - 80 гэж нөхнө.
Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан ААНБ-ын хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :
- Төрийн өмчийн - 11
- Төрийн өмчийн оролцоотой - 12
- Төрийн хамтарсан - 13
- Орон нутгийн өмчийн - 31
- Орон нутгийн өмчийн оролцоотой - 32
- Орон нутгийн хамтарсан - 33
- Хувийн Монгол Улсын - 21
- Хувийн гадаадтай хамтарсан - 22
- Хувийн гадаад улсын – 23 гэж нөхнө.
Үйл ажиллагааны чиглэл: Тухайн ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу дэлгэрэнгүй тодорхой нөхнө.
Yйл ажиллагааны чиглэлийн кодыг 5 оронгийн түвшинд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал” (ISIC-4.0) дагуу нөхнө.
II.Ерөнхий МЭДЭЭЛЭЛ
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр: ААНБ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэрийг бичнэ.
Хэмжих нэгж: Тухайн бүтээгдэхүүний хэмжих нэгжийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 791 тоот тушаалаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем"-ийн хэмжих нэгж, кодыг мөрдлөг болгож авна.
БТКУС-ийн код: ААНБ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний кодыг барилгын салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжилтэн Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 791 тоот тушаалаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем"-ийн дагуу тавина.
Үйлдвэрийн хүчин чадал: Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн суурилуулсан хүчин чадлыг нөхнө.
Ажилбарын дугаар: Тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлагын дагуу нөхнө.
Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний биет хэмжээ: Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний биет хэмжээг хэмжих нэгжийн дагуу тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр нөхнө.
Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн дүн: Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн дүнг тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр мянган төгрөгөөр нөхнө.
Тайлант хугацаанд борлуулсан бүтээгдэхүүний биет хэмжээ: Тайлант хугацаанд борлуулсан бүтээгдэхүүний биет хэмжээг хэмжих нэгжийн дагуу тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр нөхнө.
Тайлант хугацаанд борлуулсан бүтээгдэхүүний үнийн дүн: Тайлант хугацаанд борлуулсан бүтээгдэхүүний үнийн дүнг тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр мянган төгрөгөөр нөхнө.
III. МАШИН, МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ
Машин, механизм, тоног төхөөрөмжийн нэр: Машин, механизм, тоног төхөөрөмжийн нэрийг нөхнө. Тухайлбал бетон зуурагч, уурын тогоо, туузан дамжуурга гэх мэтээр нөхнө.
Марк: Машин, механизм, тоног төхөөрөмжийн маркийг нөхнө.
Машин, механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадал: Машин, механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэмжих нэгжийн дагуу нөхнө.
Машин, механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улс: Машин, механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улсын нэрийг брендийн буюу үйлдвэрлэсэн ААНБ-ын нэр, үйлдвэрлэсэн оны хамт нөхнө.
Машин, механизм, тоног төхөөрөмжийн ашиглаж эхэлсэн он: Машин, механизм, тоног төхөөрөмжийн ашиглаж эхэлсэн оныг нөхнө.
Эзэмшлийн төрөл: Эзэмшлийн төрөл нь өөрийн бол 1, түрээсийнх бол 2, бусад төрлийн эзэмшлийнх бол 3 кодыг нөхнө.
Ажиллаж байгаа эсэх: Тухайн машин, механизм, тоног төхөөрөмж нь тайлант хугацаанд ажилласан бол тийм буюу 1, ажиллаагүй бол үгүй буюу 2 кодыг нөхнө.
Машин, механизм, тоног төхөөрөмжийн санхүүгийн тайланд тусгасан үнийн дүн: Машин, механизм, тоног төхөөрөмжийн санхүүгийн тайланд тусгасан үнийн дүнг мянган төгрөгөөр нөхнө.
Дахин үнэлгээ: Тухайн машин, механизм, тоног, төхөөрөмж нь дахин үнэлгээ хийлгэсэн бол дахин үнэлгээтэй холбоотой мэдээллийг нөхнө.
IV. АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Нийт ажилтан: ААНБ-ын үндсэн болон гэрээт, дотоод болон гадаад ажилтны тоог, ангиллын дагуу нөхнө.
Удирдах албан тушаалтан: Удирдах албан тушаалд ажиллаж байгаа ажилтны тоог нөхнө. Удирдах ажилтанд дарга, захирал, дэд захирал, эрхлэгч, менежер зэрэг орно.
Инженер, техникийн ажилтан: Инженер, техникийн ажилтны тоог нөхнө. Инженер, техникийн ажилтанд технологич инженер, механик инженер, цахилгааны инженер, автоматикийн инженер, зургийн техникч зэрэг орно.
Мэргэжилтэй ажилчин: Мэргэжилтэй ажилчны тоог нөхнө. Энд операторчин, лаборант зэрэг барилгын материалын үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэй ажилчин орно.
Туслах ажилчин: Туслах ажилчны тоог нөхнө.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны тоог нөхнө.
Барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж, ажлын хувцас, хэрэгсэлд зарцуулсан зардал: Барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж, ажлын хувцас, хэрэгсэлд зарцуулсан зардлын хэмжээг тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр, мянган төгрөгөөр нөхнө.
Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардал: Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардлын хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Утас: 11-316304 11-320965
Факс: 11-320338
Цахим хаяг: www.barilga.gov.mn
Текст томруулах
A
A
A