A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2019 оны 42 дугаар тогтоолын хавсралт

ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ,

ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НОРМАТИВ-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Нэг. ЗОРИЛГО

1.1.Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм болон Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг үндэслэн телевизийн өргөн нэвтрүүлгийн (ТӨН) станцад ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн шаардлага, нормативыг тодорхойлоход оршино.

хоёр. радио давтамжийн зурвасыг хуваарилах нийтлэг үндэслэл

2.1.Зурвасын хуваарилалтад харилцаа холбооны дэвшилтэт технологийг хөгжүүлэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл болон сүлжээний үйл ажиллагааны шаардлагыг тогтоох зорилгоор Радио долгионы тухай Монгол Улсын хуулийн 3.1.4[1] дэх заалт “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн (цаашид “давтамжийн зурвасын төлөвлөлт” гэх) заалтуудыг үндэслэл болгоно.

2.2.Зурвасын хуваарилалтад ашиглах техникийн шаардлага, нормативд Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU-R BT.2036-1 зөвлөмжид тодорхойлсон доорх нөхцөлүүдийг тусган авч үзнэ. Үүнд:

2.2.1.“Суурин хүлээн авалт буюу RM1 хүлээн авалт” гэж барилгын дээвэрт суурилагдсан чиглэлтэй хүлээн авах антен ашиглан хүлээн авахаар тодорхойлогдох ба оронгийн хүчлэгийн тооцоог хүлээн авах газрын гадаргуугаас дээш 10 метрийн өндөрт хийнэ.

2.2.2.“Зөөврийн төхөөрөмжийн хүлээн авалт буюу RM2 хүлээн авалт” нь доорх нөхцөлөөр тодорхойлогдоно. Үүнд:

-RM2A тасалгааны хүлээн авалт (гаднах)-Зөөврийн хүлээн авагч нь газрын гадаргуугаас 1.5 метрээс хэтрэхгүй өндөрт байрласан өөрт суурилагдсан эсвэл түүнд холбогдсон антентай хүлээн авалт;

-RM2Б хөдөлгөөнт хүлээн авалт - дохиог хөдөлгөөн дунд хүлээн авснаар тодорхойлогдох ба шалны эсвэл газрын гадаргуугаас дээш 1.5 метрээс хэтрэхгүй өндөрт байрласан зөөврийн төхөөрөмж эсвэл автомашины хүлээн авагч.

2.2.3.Зөөврийн төхөөрөмжөөр хүлээн авах байршил нь хоёр эсхүл түүнээс дээш давхарт байрлаж байвал зөөврийн төхөөрөмж, дохионы түвшинд засвар оруулна.

2.2.4.“Зөөврийн төхөөрөмжийн тасалгааны доторх буюу RM3 хүлээн авалт” гэж зөөврийн хүлээн авагч нь тасалгаанд шалнаас 1.5 метрээс хэтрэхгүй өндөрт байрласан, өөрт суурилагдсан антентай хүлээн авалт;

2.3.Радио давтамжийн 470-702 МГц-ийн зурвасын ашиглалтыг хилийн бүсэд Олон улсын Радио давтамжийн дүрэм болон хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээг мөрдөнө.

2.4.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон ТӨН-ийн станцад ашиглах нийт радио давтамжийн зурвасыг доорхи хуваарилалтын дагуу радио суваг үүсгэн ашиглана. Үүнд:

2.4.1.Радио давтамжийн 470-702 МГц-ийн зурвасын хуваарилалт, нийтлэг техникийн шаардлагыг хавсралт 1;

2.4.2.Улаанбаатар хотын бүсэд төрийн телевизийн сүлжээгээр дамжуулах станцуудад ашиглах радио давтамжийн 470-534 МГц-ийн зурвасын хуваарилалтыг хавсралт 2;

2.4.3.Улсын хэмжээнд Улаанбаатар хотын бүсээс бусад байршилд телевизийн дамжуулах станцуудад ашиглах радио давтамжийн 470-566 МГц-ийн зурвасын хуваарилалтыг хавсралт 3;

2.4.4.Телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио релейний станцын радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлагыг хавсралт 4.

гурав. телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад давтамжийн суваг хуваарилахад баримтлах баримт бичиг

3.1.Телевизийн өргөн нэвтрүүлгийн 470-702 МГц-ийн давтамжийн зурваст зөөгч давтамжийн суваг хуваарилахад доорхи баримт бичгүүдийг мөрдлөг болгосон. Үүнд:

3.2.1.Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”;

3.2.2.Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2016 оны А59 тоот тушаалаар баталсан “Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалтын хүснэгт”;

3.2.3.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU-R BT.2036-1 “Тоон газрын сүлжээний телевизийн системүүдийн давтамжийн төлөвлөлтөд ашиглах хүлээн авах төхөөрөмжүүдийн характеристик” зөвлөмж;

3.2.4.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2006 оны 48-р дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хэмжээнд тоон телевизийн газрын сүлжээнд олон улсын тоон телевизийн DVB-T, DVB-T2 стандартыг сонгох тухай”;

3.2.5.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 оны Женевийн хурлаар хэлэлцсэн “1 ба 3 бүсийн орнуудад 174-230 МГц болон 470-862 МГц давтамжийн зурваст газрын сүлжээний өргөн нэвтрүүлгийн төлөвлөлт”;

3.2.6.MNS 5397:2004 “Олон сувгийг олон цэгт түгээх системийн техникийн шаардлага” стандарт.

3.2.7.MNS 6400:2013 “Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-Т2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага” стандарт.

3.2.8.MNS 6401:2013 Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага

3.2.9.MNS 6472:2014 Тоон дүрсийн өргөн нэвтрүүлэг. Тоон телевизийн DVB-T2 тюнертэй хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн үзүүлэлт, хэмжилт ба шалгалтын аргачлал

Дөрөв. Хяналт ба бусад

4.1.Өргөн нэвтрүүлэгт ашиглах нэвтрүүлэх болон хэрэглэгчийн төхөөрөмж нь Олон улсын баталгаажилтын байгууллагын тохирлын гэрчилгээтэй эсвэл MNS6400:2013, MNS6401:2013, MNS6472:2014 стандартын хангасан болохыг Зохицуулах хороонд хянуулж, тохирлын тэмдэг, тохирлын гэрчилгээг авсан байна.

4.2.Өргөн нэвтрүүлэгт ашиглах радио релейний станц нь Зохицуулах хорооноос баталсан баталгаажуулалт болон техникийн нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах ба Зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн Олон улсын баталгаажилтын байгууллагын тохирлын гэрчилгээтэй болохыг Зохицуулах хороонд хянуулна. .

4.3.Энэхүү хуваарилалт, техникийн шаардлага, нормативын хэрэгжилтэд Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.

4.4.Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, зөвлөмж, техник технологийн хөгжил, олон улсын болон үндэсний стандарт, РД-ийн төлөвлөлт, нөөц, дахин хуваарилалтаас хамааруулан тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.