A

A

A

Бүлэг: 1979

“Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио

давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл,

шаардлага”-ын Дөрөвдүгээр хавсралт

ТӨН-т ашиглах радио релейний станцын радио давтамжийн

зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага

 

Нэг. Техникийн нөхцөл шаардлага

1.Радио давтамжийн 1164-1215, 1240-1300, 1350-1400, 2025-2100 МГц-ийн зурваст ажиллах тоон радио релейний станцын зурвасын хуваарилалт, ашиглалтын шаардлага тусгагдсан. Үүнд:

1.1.Энэхүү радио давтамжийн зурвасууд нь тоон модуляци ашигласан бага багтаамжийн радио релейний системийн төрөлд орно.

1.2.Тоон радио системүүд нь шууд нэг чиглэлд суурин, зөөврийн болон хөдөлгөөнт холбооны сүлжээ үүсгэх ба зурвасын өргөн 8 МГц-ээс хэтрэхгүй байна.

1.3.Радио релейний систем нь яриа, өгөгдөл, дүрс ба телевизийн дохио дамжуулахад зориулагдана.

Хоёр. Радио давтамжийн сувгийн хуваарилалт

2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. 1164-1215, 1240-1300, 1350-1400, 2025-2100 МГц-ийн радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

1164-1 215

АГААРЫН РАДИОНАВИГАЦИ

РАДИОНАВИГАЦИ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар) (сансар-сансар)

1 164-1 215

АГААРЫН РАДИОНАВИГАЦИ

РАДИОНАВИГАЦИ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар) (газар - сансар)

 1164-1215 МГц зурвасыг телевизийн үйлчилгээний утасгүй холболтын цэгээс цэгт дамжуулах тоон системд ашиглана.

1 215-1 240

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй)

РАДИОЛОКАЦИ

РАДИОНАВИГАЦИ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар) (сансар-сансар)

САНСАР СУДЛАЛ (идэвхтэй)

1 215-1 240

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй)

РАДИОЛОКАЦИ

РАДИОНАВИГАЦИ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар)

САНСАР СУДЛАЛ (идэвхтэй)

1215-1350 МГц-ийн давтамжийн зурвасыг агаарын хайлт хийх радарын тоног төхөөрөмжид ашиглана.

 

1227.6 МГц-ийн давтамжид сансраас дэлхий дээрх тухайн байршил тодорхойлогч (GPS) төхөөрөмж ажиллана.

1240-1300 МГц зурвасыг телевизийн үйлчилгээний утасгүй холболтын цэгээс цэгт дамжуулах тоон системд ашиглана

1 240-1 300

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй)

РАДИО НАВИГАЦИ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар)(сансар-сансар)

САНСАР СУДЛАЛ (идэвхитэй)

Сонирхогч

1 240-1 300

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй)

РАДИОЛОКАЦИ

РАДИОНАВИГАЦИ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар)

САНСАР СУДЛАЛ (идэвхитэй)

1 300-1 350

РАДИОЛОКАЦИ

АГААРЫН РАДИОНАВИГАЦИ

Радионавигаци –хиймэл дагуул (газар -сансар)

1 300-1 350

РАДИОЛОКАЦИ

АГААРЫН РАДИОНАВИГАЦИ

Радионавигаци (газар-сансар)

1350-1400 МГц-ийн давтамжийн зурвасыг телевизийн үйлчилгээний утасгүй холболтын цэгээс цэгт дамжуулах тоон системд ашиглана.

1350-1517 МГц зурвасыг хөдөлгөөнт радио релейнд ашиглана.

1 350-1 400

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

РАДИОЛОКАЦИ

1 350-1 400

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

РАДИОЛОКАЦИ

2 025–2 110

САНСАР АШИГЛАЛТ (газар-сансар) (сансар-сансар)

ДЭЛХИЙ СУДЛАХ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (газар-сансар) (сансар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

САНСАР СУДЛАЛ (газар-сансар) (сансар-сансар)

2 025-2 110

САНСАР АШИГЛАЛТ (газар-сансар) (сансар-сансар)

ДЭЛХИЙ СУДЛАХ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (газар-сансар) (сансар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

САНСАР СУДЛАЛ (газар-сансар) (сансар-сансар)

2025-2100 МГц-ийн давтамжийн зурвасыг телевизийн үйлчилгээний утасгүй холболтын цэгээс цэгт дамжуулах тоон системд ашиглана.

 

2.2.Бага багтаамжийн 8 МГц-ийн зурвасын өргөнтэй радио суваг үүсгэх ба сувгийн хуваарилалтыг хүснэгт 2-т үзүүлэв.

Хүснэгт 2. 1164-1215, 1240-1300, 1350-1400, 2025-2100 МГц-ийн радио давтамжийн

зурвасын хуваарилалт, ашиглалт

Гурав. Радио давтамжийн сувгийг хуваарилах техникийн нөхцөл, шаардлага

3.1.ТӨН-т ашиглах радио релейний станц нь ашиглах зориулалтаас хамаарч доорхи төрлийн иж бүрдэлтэй байна. Үүнд:

3.1.1.Утасгүй камерын станц нь зөөврийн болон хөдөлгөөнт үед ашиглах зориулалт бүхий өргөн нэвтрүүлгийн чанартай дуу дүрсийг богино зайд дамжуулах цацах нэвтрүүлэгч, антенн, тэжээл болон камераас бүрдэнэ.

3.1.2.Зөөврийн дүрсийн станц нь биедээ болон зөөврийн байдлаар авч явах боломжтой нэвтрүүлэгч, антенн, тэжээлийн төхөөрөмжийн бүрдэл.

3.1.3.Хөдөлгөөнт дүрсийн станц нь машин, нисэх онгоц болон бусад хөдөлгөөнт нөхцөлд ашиглах боломжтой суурилагдсан холболтын төхөөрөмжийн бүрдэл.

3.1.4.Түр зуур богино хугацаанд цэгээс цэгийн хооронд мэдээ дамжуулах зориулалт бүхий бага багтаамжийн радио релейний шугамын төхөөрөмжийн бүрдэл.

3.2.Хэрэглэгч нь нэг байршилд байгаа бусад радио төхөөрөмжүүдэд радио давтамжийн суваг, чадлын хувьд нөлөөлөхгүйгээр ашиглана.

3.3.Антенны байгууламж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан, зориулалтын цамхагт байрласан ба газардуулга хийж орчиндоо аюулгүй байхаар бэхлэгдсэн байна.

3.4.Явуулын болон утасгүй камерын станцыг ашиглахдаа антенн, өсгөгчийн байгууламж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангаж орчиндоо аюулгүй байхаар ашиглана.