- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ЖУРАМ
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2019 оны 54 дугаар тогтоолын хавсралт
ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Улс хоорондын болон дотоодын шуудангийн үйлчилгээг үзүүлэхэд гардаг алдагдлыг бууруулах, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагаа, салбарын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд энэхүү журмын зорилго оршино.
Зарим хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор хассан.
1.2.Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Шуудангийн сүлжээ байгуулах/, дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид /цаашид Талууд гэх/ өөр хоорондоо харилцан холболт хийхдээ Иргэний хууль, энэхүү журмыг үндэслэн харилцан холболтын гэрээ байгуулна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.3.Нийтийн шуудангийн үйлчилгээг үзүүлэх харилцан холболт нь дараах төрөлтэй байна:
1.3.1.Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Шуудангийн сүлжээ байгуулах/ тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд;
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.3.2.Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Шуудангийн сүлжээ байгуулах/ тусгай зөвшөөрөл эзэмшигч болон дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд;
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.3.3.Дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.4.Харилцан холболтын технологийн нөхцөл нь шуудангийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан технологийн горим, шуудангийн илгээмжийг хүргэх хугацааны үзүүлэлтүүд байна.
ХОЁР. ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
2.1.Талууд нь харилцан холболт хийхдээ ижил нөхцөлөөр хандах, ил тод, харилцан ашигтай байх зарчмыг баримтална.
2.2.Харилцан холболт хийх үйлчилгээний тариф нь бизнесийн аливаа алдагдлыг нөхөхгүй, өртөгт үндэслэсэн, талуудын эрх ашигт нийцсэн байна.
2.3.Талууд харилцан холболт хийх нөхцөл, шаардлага, төлбөр, гэрээний загварыг нээлттэй байлгана.
2.4.Харилцан холболтын явцад шинэ техник, технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотой нэмэлт хөрөнгө оруулалт, зардлыг талууд харилцан тохиролцоно.
ГУРАВ. ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
3.1.Талууд харилцан холболтын гэрээг байгуулахдаа дараах нөхцөлүүдийг тусгана:
3.1.1.Шуудангийн илгээмжийг хүлээх авах, ялган боловсруулах, дамжуулах, хүргэлтэд мөрдөгдөх, стандарт технологийн горим, хүргэлтийн графикт маршрутаар тооцон гаргасан илгээмжийг хүргэх хугацаа, мэдээлэл солилцох;
3.1.2.Шуудан солилцох зааглах цэг, илгээмж солилцох байр талбай, үйлчилгээний нөхцөл нь талуудын шуудан солилцох үйлчилгээний салбар цэг байх ба үйлчилгээний хамрах хүрээний хувьд давхацсан байна.
3.1.3.Харилцан холболтын үйлчилгээнд өөрийн үйлчилгээний чанарын үзүүлэлтээс бууруулахгүй байх;
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.1.4.Зааглах цэг хүртэлх илгээмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцах;
3.1.5.Үйлчилгээнд нөлөөлөх, эсвэл үйлчилгээг тасалдуулж болзошгүй саатал болон амралтын үеийн хуваарийг харилцан холбогдсон талуудад яаралтай мэдэгдэж шуурхай арга хэмжээ авах.
3.2.Талууд харилцан холболтын тарифыг Шуудангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үйлчлэгчийн эрх бүхий этгээдээр батлуулан мөрдөнө .
3.3.Талууд төлбөр тооцоход дараах нөхцөлийг харгалзана:
3.3.1.Харилцан холболтын төлбөр тооцоог солилцсон шуудангийн гадуур болон дотуур дагаврын маягтад үндэслэх;
3.3.2.Харилцан холболтын төлбөр тооцоог нийлэх хугацааг тохирох.
ДӨРӨВ. БУСАД
4.1.Энэхүү журам, гэрээг зөрчсөн болон харилцан холболттой холбоотой бусад маргаантай асуудлыг Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.12-т заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
4.2.Талууд, харилцан холболтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногийн дотор гэрээний хуулбарыг ирүүлж, Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албанд ирүүлж бүртгүүлнэ.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү журмын дагуу байгуулагдаагүй гэрээг бүртгэхээс татгалзах эрхтэй.
4.4.Талууд нь өөрийн үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх, татан буулгах зэрэг өөрчлөлтөөс үүдэн харилцан холболтод нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсэхээр бол мэдээллийг 3 сарын өмнө холбогдох талуудад болон Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэнэ.
Текст томруулах
A
A
A