- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ САНХҮҮГИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙГУУЛЛАГА (ФАТФ)-ЫН МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ СТРАТЕГИЙН ДУТАГДАЛТАЙ УЛСЫН ЖАГСААЛТААС МОНГОЛ УЛСЫГ ГАРГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2019 оны 463 дугаар тогтоолын хавсралт
МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ САНХҮҮГИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙГУУЛЛАГА (ФАТФ)-ЫН МӨНГӨ УГААХ,
ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ СТРАТЕГИЙН ДУТАГДАЛТАЙ УЛСЫН ЖАГСААЛТААС МОНГОЛ УЛСЫГ ГАРГАХ
ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хэрэгжүүлэх ажил |
Дэд ажлууд |
Ажлыг хариуцах байгууллага |
Хамтран ажиллах байгууллагууд |
Хугацаа |
Хүрэх үр дүн, тайлбар |
ШУУД ХЭРЭГЖИЛТ 3 “Хяналт шалгалт” |
||||||
Нэг. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх |
||||||
1. |
Зайны хяналт шалгалтыг салбар тус бүрт хийж, тайлан гаргах, үр дүнг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтын тайланд тусгаж мэдээлэх; |
1.1. Зайны эрсдэлийн үнэлгээний асуулгын маягт, үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийн агуулга, зорилгыг мэдээлэх үүрэгтэй этгээдэд тайлбарлах, хүлээж буй үүрэг хариуцлагыг таниулах;[1] |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим[2] |
Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам |
2019.12-2020.04 сар
Яаралтай[3] |
Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой эрсдэлийг үнэлсэн байна.
Мэдээлэх үүрэгтэй этгээдийн зайны эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.
Зайны хяналт шалгалтын нэгдсэн тайланг гаргасан байна.
Зайны хяналт шалгалтын үр дүнд эрсдэлд суурилсан газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөө гарсан байна.
Зайны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцсон байна.
Мэдээллийг бүрэн гүйцэт цуглуулж авах, эрсдэлийн үнэлгээг хийх нөхцөл бүрдсэн байна.
Эрсдэлийн үнэлгээний аргачлалыг үнэлгээний үр дүн, нөхцөл байдалд үндэслэн тохируулга хийгдсэн байх бөгөөд байнгын хэрэгжилтийг хангуулах тогтолцоо бүрдсэн байна. |
1.2. Зайны эрсдэлийн үнэлгээний асуулгын маягтын дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой хяналтын хүрээнд хийж буй эрсдэлийн үнэлгээнд бүх мэдээлэх үүрэгтэй этгээд, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг хамруулах; |
||||||
1.3. Зайны эрсдэлийн үнэлгээний мэдээлэл цуглуулах асуулгыг бөглөж өгөхгүй байгаа мэдээлэх үүрэгтэй этгээд, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авах; |
||||||
1.4. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг цуглуулсан мэдээлэлд үндэслэн үнэлгээг шинэчлэх, тайлан гаргах; |
||||||
1.5. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө, удирдамжийг салбар тус бүрээр боловсруулж, батлах; |
||||||
1.6. Зайны хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг залруулах үүрэг даалгавар өгөх, шаардлагатай бол шийтгэлийн арга хэмжээ авах; |
||||||
1.7. Зайны хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих (Follow-up); |
||||||
1.8. Зайны хяналт шалгалтаар хийх эрсдэлийн үнэлгээний давтамжийг тогтоох, үнэлгээний асуулгыг тогтмол шинэчлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувийн хэрэгт өөрчлөлт орсон тохиолдолд эрсдэлийн үнэлгээг шинэчилж байх зохицуулалтыг бий болгох. |
||||||
2. |
Газар дээрх хяналт шалгалтыг хийж, тайлан гаргах, үр дүнг Монгол Улсын явцын тайланд тусгах; |
2.1. Эрсдэлд суурилсан зайны хяналт шалгалтын дүгнэлтэд үндэслэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн газар дээрх хяналт шалгалтын хамрах хугацаа, цар хүрээг тодорхойлох; |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим |
Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам |
2019.12-2020.04 сар
Яаралтай |
Эрсдэлд суурилсан газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөөг салбар тус бүрээр гаргадаг болсон байна.
Газар дээрх хяналт шалгалтын цар хүрээ давтамжийг эрсдэлд суурилсан байдлаар гаргадаг болсон байна.
Илэрсэн зөрчил дутагдлыг үр дүнтэй тогтоож, засах чиглэлээр авч байгаа арга хэмжээг нягтлан шалгах байнгын тогтолцоо бүрдсэн байна.
Салбар тус бүрээр газар дээрх хяналт шалгалтын тайланг гаргадаг болсон байна.
Хяналт шалгалтын процедур, аргачлалыг байнга шинэчлэн сайжруулдаг болсон байна.
Хяналт шалгалтын үр дүнг нэгтгэн тайлагнадаг болсон байна. |
2.2. Газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэх (Эрсдэл өндөртэй мэдээлэх үүрэгтэй этгээдийг газар дээрх хяналт шалгалтад хамруулах. Үүнд: Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд хамгийн багадаа салбар тус бүрийн 5 мэдээлэх үүрэгтэй этгээдийг хамруулна); |
||||||
2.3. Зайны болон газар дээрх хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг тодорхойлж, засах тухай мэдэгдлийг хүргүүлэх, шаардлагатай гэж үзвэл зохих шийтгэлийн арга хэмжээ авах; |
||||||
2.4. Газар дээрх хяналт шалгалтын тайланг мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрээр гаргах; |
||||||
2.5. Газар дээрх хяналт шалгалтын аргачлал, процедурыг сайжруулах, шинэ хяналт шалгалтын чиглэлийг тодорхойлж, аргачлал боловсруулж хэрэгжүүлэх; |
||||||
2.6. Газар дээрх хяналт шалгалтын үр дүнг нэгтгэн, Монгол Улсын явцын тайланд тусгах; |
||||||
3. |
Хяналт шалгалттай холбоотой статистик мэдээллийг Олон улсын стандартад заасан маягтын дагуу гаргах;[4] |
3.1. Хяналт шалгалттай холбоотой статистикийг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын холбогдох зөвлөмжид заасны дагуу гаргах; |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим |
Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам |
2019.12-2020.04 сар
Яаралтай |
Хяналт шалгалттай холбоотой статистик мэдээллийг Олон улсын холбогдох стандартын дагуу гаргадаг болох, Олон улсын байгууллагатай хамтран ажиллахад хялбар болсон байна. |
3.2. Зөрчил дутагдалд авсан арга хэмжээг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын холбогдох зөвлөмжид заасны дагуу гаргах. |
||||||
4. |
Мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага, заавар гаргах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд заасан үүргийг таниулах, эрсдэлийг удирдахтай холбоотой соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах; |
4.1. Хууль, эрх зүйн шинэчлэлттэй холбоотойгоор санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх гарын авлагыг шинэчлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах; |
Терроризмтой тэмцэх зөвлөл |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам |
2019.12-2020.04 сар
Яаралтай |
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журам, хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай гарын авлага заавраар хангасан байна.
Хууль, эрх зүйн өөрчлөлттэй холбоотой дагаж гарах журам, зааврыг шинэчлэн гаргасан байна.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг ойлгуулах, мэдээлэх үүрэгтэй этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, ухамсрыг дээшлүүлэх ажил хийгдсэн байна.
|
4.2. Урьдчилан сэргийлэх журмын хүрээнд гарах шаардлагатай гарын авлага заавруудыг гаргах, шинэчлэх; |
Монголбанк |
|||||
4.3. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан мэдээлэх үүрэгтэй холбоотой гарын авлага, заавар, мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах. |
Санхүүгийн мэдээллийн алба |
|||||
Хоёр. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах |
||||||
1. |
Өмнө өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдалд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хариуцлагын арга хэмжээ, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах; |
1.1. Хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, засаагүй мэдээлэх үүрэгтэй этгээдэд хариуцлагын арга хэмжээг авах. |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим |
Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам |
2019.12-2020.04 сар
Яаралтай |
Өмнө өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдалд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээ, Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авч ажилласан байна. |
2. |
Хяналт шалгалтын зорилгоор мэдээлэл цуглуулахад хамтран ажиллаагүй байгууллагад зохих хариуцлагын арга хэмжээг авах; |
2.1. Мэдээлэх үүрэгтэй этгээдэд хяналт шалгалтын зорилго, хүлээж буй үүргийн талаар таниулах сургалт, уулзалтуудыг зохион байгуулж, хугацаатай үүрэг даалгавар өгөх; |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим |
Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам |
2019.12-2020.04 сар
Яаралтай |
Хяналт шалгалтын зорилгоор мэдээлэл цуглуулах тогтолцоо бүрдсэн байна. |
2.2. Хяналт шалгалтын зорилгоор цуглуулж буй мэдээллийг дутуу болон худлаа бөглөн ирүүлж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдэд зөрчлөө засах тухай мэдэгдэл хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч засуулах. |
||||||
3. |
Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд шийтгэл оногдуулах талаар хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах; |
3.1. Шийтгэл оногдуулах тогтолцоог хэрэгжүүлэх үйл ажиллагааны схем гаргах; |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим |
2020.01 сар
Яаралтай |
Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд шийтгэлийн арга хэмжээ авах тогтолцоо бүрдсэн байна. |
Гурав. Нэгдсэн цахим мэдээллийн тогтолцоог бий болгох |
||||||
1. |
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой бүх мэдээллийг нэгтгэсэн цахим сайт ажиллуулах; |
1.1. Мэдээллийн цахим сайтын санхүүжилтийг шийдвэрлэх; |
Монголбанк |
Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, Сангийн яам, Терроризмтой тэмцэх зөвлөл |
2019.12-2020.04 сар
Яаралтай |
Нэгдсэн мэдээллийн тогтолцоо бүрдсэн байна. |
1.2. Цахим мэдээллийн сайтыг ажиллуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах. |
||||||
ШУУД ХЭРЭГЖИЛТ 7 “Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих, ял оногдуулах, гэмт хэрэгт тохирохуйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлагын арга хэмжээ авах” |
||||||
Нэг. Мөнгө угаах үйлдлийг тогтоосон эрсдэлтэй нь нийцүүлэн мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх |
||||||
1. |
Монгол Улсад мөнгө угаах өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон (авлигын гэмт хэрэг, цахим орчинд бусдын эд хөрөнгийг залилах, хөрөнгө завших, татвар төлөхөөс зайлсхийх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гэх мэт) суурь гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, хэргийн шийдвэрлэлтэд ахиц гаргах; |
1.1. Мөнгө угаах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэмт хэргийн мөрдөн шалгах, хяналт тавих, шүүхээр таслан шийдвэрлэх ажиллагааг түргэтгэх; |
Улсын ерөнхий прокурорын газар |
Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар |
2020.01-2020.10 сар |
Мөнгө угаах гэмт хэргүүдийг эцэслэн шийдвэрлэлтийн хувь дээшилж, Монгол Улсын тайланд ахиц гарна. |
1.2. Мөнгө угаах өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон суурь гэмт хэргүүд тэр дундаа Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэгт заасан Эдийн засгийн, 22 дугаар бүлэгт заасан Авлигын, 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг зарим гэмт хэргүүдэд мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчлэн шалган шийдвэрлэх ажиллагааг бодлогын хэмжээнд тавьж, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэн, шүүхээр шийдвэрлүүлэх; |
Улсын ерөнхий прокурорын газар |
Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019.09-2020.05 сар |
Мөнгө угаах болон өндөр эрсдэлтэй суурь гэмт хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх ажиллагаанд ахиц гарна. |
||
1.3. Татвар төлөхөөс зайлсхийх болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчлэн шалгаж шийдвэрлэх, дэд ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газраас хамтран байгуулж ажиллуулах; |
Улсын ерөнхий прокурорын газар |
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл |
2019.12-2020.01 сар
Яаралтай |
Татвар төлөхөөс зайлсхийх болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрлэлтэд ахиц гарна. |
||
1.4. Олон улс, бүс нутгийн мөнгө угаахтай тэмцэх хөрөнгө илрүүлэх чиглэлээр ажилладаг улс орнуудын сүлжээ болох CARIN, ARIN, EUROJUST, STAR санаачилгын арга хэмжээнд, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийг идэвхтэй оролцуулж, мөнгө угаах гэмт хэргийг шүүхээр шийдэхэд ашиглагддаг олон улсын сайн туршлагыг прокурор, шүүхийн практикт нэвтрүүлэх; |
Шүүхийн ерөнхий зөвлөл |
Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл |
2019.12-2020.01 сар |
Ямар эрх зүйн уламжлал, бүлд хамаарч байгаагаас хамааран, улс бүрийн шүүхүүд мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд үнэлдэг баримт, мэдээлэл нь өөр өөр байдаг тул заавал энэ асуудлыг судлах шаардлагатай байна. Жишээлбэл, “нөхцөл байдлыг үнэлэх” асуудал манай шүүхийн практикт байхгүй. (“circumstantial evidence”) Мөнгө угаах гэмт хэргийг олон улсын жишгийн дагуу мөрдөн шалгах, хяналт тавих, шүүхээр шийдвэрлэх ажиллагаанд түлхэц болно. |
||
1.5. Хамтын ажиллагааны зөвлөлийн хууль сахиулах ажлын хэсгийн тогтмол үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө, хуваарь батлан хэрэгжүүлэх, үр дүнг Монгол Улсын явцын тайланд тусгах. |
Тагнуулын ерөнхий газар |
Санхүүгийн мэдээллийн алба, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний зөвлөл |
2019.12-2020.10 сар |
Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирч үр дүн гарсан байна. |
||
2. |
Санхүүгийн тагнуулын мэдээллийн тоо чанарыг нэмэгдүүлэх, үр дүнтэй ашиглах, шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх; |
2.1. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог бий болгох, бэхжүүлэх хүрээнд төв, орон нутгийн эрх бүхий байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ эрхлэгч нартай 2 талт, мэдээлэл өгөх, авах зэрэг хамтын ажиллагааны үр дүнтэй механизм бүрдүүлэх; |
Хамтын ажиллагааны зөвлөл (Судалгаа шинжилгээний ажлын хэсэг) |
Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар |
2019.12-2020.11 сар |
Төв, орон нутгийн байгууллагуудад хамтарсан сургалтыг зохион байгуулж, мэдээллийг шуурхай солилцож, ажиллагаа сайжирч үр дүн гарсан байна. |
2.2. Санхүүгийн мэдээллийн албанаас хууль сахиулах байгууллагуудад эсхүл Хууль сахиулах байгууллагуудаас Санхүүгийн мэдээллийн албанд олон улсын болон дотоодын санхүүгийн мэдээллийн лавлагаа, дүн шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан ажилтан шинжээчдийг сэлгэн ажиллуулах, тогтвортой ажиллах асуудлыг шийдвэрлэх; |
Санхүүгийн мэдээллийн алба |
Санхүүгийн мэдээллийн алба, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар |
2019.10-2020.10 сар |
Тодорхой хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох ажилтнуудыг сэлгэн ажиллуулж, хамтран ажиллаж, тодорхой үр дүн гаргасан байна. |
||
2.3. Санхүүгийн мэдээллийн алба, Хууль сахиулах эрх бүхий байгууллагууд цахим хэлбэрээр мэдээлэл солилцох механизмыг бүрдүүлэх. |
Хамтын ажиллагааны зөвлөл (Хууль сахиулах ажлын хэсэг) |
Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар |
2019.10-2020.10 сар |
Цахим мэдээлэл солилцох механизм бүрдсэн байна. |
||
3. |
Эрх зүйн орчныг боловсронгуй болгох; |
3.1. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын Эрүүгийн хуульд татварын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг тохирсон, дахин үйлдэхээс сэргийлэх зорилготой хуулийн төслийн санал боловсруулж, батлуулах; |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019.12-2020.10 сар
Яаралтай |
Эрүүгийн хуульд татварын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, хариуцлагыг нэмэгдүүлсэн нэмэлт, өөрчлөлт оруулж батлагдсан байна. |
3.2. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх эрх бүхий төв байгууллага хооронд шуурхай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Мэдээлэл солилцох журам” боловсруулж батлуулах. |
Улсын ерөнхий прокурорын газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар |
2019.12-2020.01 сар
Яаралтай |
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсаас эрх зүйн туслалцаа хүсэх ажиллагааны шуурхай байдал нэмэгдсэнээр хэргийн шийдвэрлэлт болон хохирогчийн эрх ашгийг хамгаалах, нөхөн сэргээх боломж бүрдэнэ. |
||
4. |
Сургалт, судалгаа; |
4.1. Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал, гарын авлагыг боловсруулан, мөрдүүлэх, мөрдөгч, прокурор, шүүгч нарт сургалт зохион байгуулах; |
Улсын ерөнхий прокурорын газар |
Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл |
2019.12- 2020.01 сар
Яаралтай |
Мөрдөгч, прокурор, шүүгч нарт сургалт явуулж, гарын авлага, аргачлалтай болгосноор тэдгээр субъектүүдийн мэдлэг, ур чадвар дээшилнэ. Ингэснээр Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн дээшилж, хэргийн шийдвэрлэлт нэмэгдэх боломжтой. |
4.2. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага болон бусад ОУ-ын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, гарын авлага, удирдамж, гэрээ конвенцыг эмхэтгэн нийтлүүлж прокурор, шүүх, хууль сахиулах байгууллагуудад “Ширээний ном” болгон хүргүүлэх; |
Гадаад харилцааны яам |
Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк |
2019.12 2020.01 сар
Яаралтай |
Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих, шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилбэл уг хэргийг амжилттай шалгах, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна. |
||
4.3. Шүүхийн статистикийн програм боловсруулах; |
Шүүхийн ерөнхий зөвлөл |
Улсын дээд шүүх, Үндэсний зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба |
2020.01-2020.12 сар |
Хүн төвтэй, хүнд суурилсан шүүхийн мэдээ нэгтгэлийн аргыг халж, програмд суурилсан статистик тоон мэдээг түргэн шуурхай, бодит, олон улсын түвшинд нийцүүлэн гаргах боломж бүрдэнэ. |
||
4.4. Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих, шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэх нэгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг зохион байгуулах; |
Монголын хуульчдын холбоо |
Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба |
2020.01-2020.10 сар
Яаралтай |
Хууль сахиулах байгууллагууд, прокурор, шүүх нь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хэргийг зүйлчлэх, шийдвэрлэх талаар улсын хэмжээнд нэг мөр нэгдмэл ойлголттой болно. |
||
4.5. Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн санд мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шат дахь хэргийн шийдвэрлэлттэй холбоотой тусгайлсан статистик гаргадаг болох. |
Улсын ерөнхий прокурорын газар |
Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба |
2020.01 сар
Яаралтай |
Нэгдсэн мэдээллийн сангаас Мөнгө угаах гэмт хэргийн талаарх холбогдох мэдээллийг татах боломжтой. Энэ боломжид тулгуурлан Монгол Улсаас Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагад хүргүүлдэг тайланд тогтмол ашиглагдах боломжтой мэдээний маягтыг боловсруулж, шууд татан авах боломжтой болгосноор үнэн зөв тоон мэдээнд тулгуурлан анализ хийх, ахиц, үр дүнд тулгуурлан цаашид хийх ажлыг чиглүүлэх, төлөвлөхөд түлхэц болно. |
||
ШУУД ХЭРЭГЖИЛТ 8 “Гэмт хэрэг, зөрчлөөс олсон хөрөнгө, мөнгө, ашигласан хэрэгслийг хураах, улсын орлого болгох” |
||||||
Нэг. Улсын хилээр мэдүүлээгүй эсвэл худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах |
||||||
1. |
Мэдүүлээгүй, эсхүл худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг эрчимжүүлэх; Гаалийн ерөнхий газрын даргын хугацаат албан даалгаврыг Гаалийн газар, хороодод хүргүүлэх, биелэлтийг тайлагнах; |
1.1. Хугацаат албан даалгаврыг хэрэгжүүлэх, Бэлэн мөнгөнд тавих хяналт шалгалтыг хэвшил болгох; |
Гаалийн ерөнхий газар |
Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд |
2020.01 сар |
Гаалийн байгууллага мэдүүлээгүй эсхүл худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжилсэн, хураах үйл ажиллагааны хяналт шалгалт сайжирсан байна. |
1.2. Хугацаат албан даалгаврын биелэлтийг тайлагнах. |
||||||
2. |
Улсын орлого болсон гэмт хэргээс олсон орлого, хөрөнгө, мөнгө, ашигласан хэрэгслийн үнийн дүнгийн тодорхой хувийг тухайн хэргийг илрүүлсэн, мөрдөн шалгасан байгууллагад урамшууллаар олгодог болгох; |
2.1. Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг үйлдэж олсон орлого, ашиг, хөрөнгө, мөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, орон байр, техник хэрэгслийг шүүхийн шийдвэрээр улсын орлого болгож, илрүүлсэн байгууллагуудад урамшуулал олгож, энэхүү хөрөнгөөр эрх бүхий байгууллагын тухайн гэмт хэрэгтэй тэмцэх хүний нөөц, техник технологийн чадавхыг бэхжүүлэх талаарх эрх зүйн зохицуулалт бий болгох. |
Хамтын ажиллагааны зөвлөл |
Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2020.01 сар |
Улсын орлого болсон гэмт хэргээс олсон орлого, хөрөнгө, мөнгө, ашигласан хэрэгслийн үнийн дүнгийн тодорхой хувийг тухайн хэргийг илрүүлсэн, мөрдөн шалгасан байгууллагад урамшуулалд олгож тухайн хэргийг илрүүлсэн, шалгасан алба хаагчдыг шагнаж урамшуулах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах. |
3. |
Бэлэн болон бэлэн бус мөнгөн хэрэгслийг мэдүүлэхгүй хил нэвтрүүлэхтэй тэмцэх, арга хэрэгслийг илрүүлэх эрчимжүүлсэн ажлын хэсгийг тодорхой хугацаанд ажиллуулах; |
3.1. Ажлын хэсэг бэлэн мөнгө, алт, болон бусад хэрэгслүүдийг илрүүлэх зорилгоор ажлын хэсэг гаргаж ажиллуулах, гарсан үр дүнг Монгол Улсын явцын тайланд тусгах; |
Гаалийн ерөнхий газар |
Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд |
2020.01 сар
Яаралтай |
Хилээр гарахдаа мэдүүлээгүй болон худал мэдүүлсэн бэлэн мөнгийг илрүүлж, зөрчлийг торгосон байна. Нийтлэг илэрч буй зөрчил дутагдлыг илрүүлж, буруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. |
3.2. Улсын хилээр бэлэн мөнгө нэвтрүүлэхтэй холбоотой хэрэглэж буй нийтлэг арга хэрэгслийг тодорхойлох, энэ төрлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, эрсдэлийн өгөгдлүүдэд хамтарсан шинжилгээ хийх; |
||||||
3.3. Улсын хилээр мэдүүлээгүй болон худал мэдүүлсэн бэлэн мөнгө болон санхүүгийн хэрэгслийг илрүүлэх сайн туршлагыг судлах; |
||||||
3.4 Бэлэн мөнгө улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг гүйцэтгэх. |
||||||
ШУУД ХЭРЭГЖИЛТ 11 “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулах” |
||||||
Нэг. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг үр дүнтэй болгох |
||||||
1. |
Хамтын ажиллагааны зөвлөлийн дор хууль сахиулах, хяналт шалгалт хийх байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцуулсан Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг албажуулах; |
1.1. Ажлын хэсгийн хүрээнд хийгдсэн ажлын талаар тайлан гаргах; |
Терроризмтой тэмцэх зөвлөл |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар |
2019.12 сар
Яаралтай |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, дотоодын жагсаалтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшил хоорондын мэдээлэл солилцоо сайжирч, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх ойлголт, мэдлэг дээшилнэ.
Терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж албажуулсан байна. |
1.2. Ажлын хэсгийн үйл ажиллагаа, төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын явцын тайланд оруулах. |
Монголын банкны холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын нотариачдын танхим, холбогдох бусад холбоод |
|||||
2. |
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажиллах журам, ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, зөвлөлийн ажлын албанд хориг арга хэмжээг хэрэгжүүлэх нэгж байгуулах; |
2.1. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд Терроризмтой тэмцэх зөвлөлийн гүйцэтгэх үүрэг оролцоо, хэрэгжүүлсэн ажлын тайлан гаргах; |
Терроризмтой тэмцэх зөвлөл |
Ажлын хэсэг |
2019.12 сар
Яаралтай |
Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа сайжирсан байна. |
2.2. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх төрийн байгууллага, хувийн хэвшил хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах; |
||||||
3. |
Хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газраар батлуулах;
|
3.1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1540 хороотой хамтран ажиллаж, Хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулах; |
Гаалийн ерөнхий газар, Сангийн яам |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар |
2020.02 сар |
АНУ-ын Сангийн яамнаас хэрэгжүүлж байсан төслийн дагуу хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүнд тавих хяналт бий болгож, үйл ажиллагааг сайжруулснаар үнэлгээнд эерэг нөлөө үзүүлнэ. |
3.2. Хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний хяналтыг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх |
||||||
4. |
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон Терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулах; |
4.1. Террорист этгээдийн жагсаалт батлах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох тухай журмыг үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон Терроризмтой тэмцэх тухай хуультай нийцүүлэн шинэчлэх;
|
Терроризмтой тэмцэх зөвлөл |
Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд |
2020.01 сар
Яаралтай |
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан “Террорист этгээдийн жагсаалт батлах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох тухай журам”-ыг шинэчилж хэрэгжүүлсэн байна. |
4.2. Австралийн засгийн газраас хэрэгжүүлж буй техник туслалцааны төслийн хүрээнд журмын төсөлд өгсөн санал, зөвлөмжийг тусгах;
|
||||||
4.3. Батлагдсан журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах.
|
||||||
Хоёр. Cанхүүгийн байгууллага, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлж буйд хяналт тавих, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах |
||||||
1. |
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүгийн байгууллага, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарт зориулсан гарын авлага, холбогдох Засгийн газрын тогтоолыг нэгтгэж нэгдсэн цахим хуудсанд байршуулах, танилцуулах; |
1.1. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээтэй холбоотой зөвлөмж гарын авлагыг шинээр батлагдсан хууль тогтоомжтой холбогдуулан шинэчилж гаргах; |
Терроризмтой тэмцэх зөвлөл |
Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд |
2020.01 сар
Яаралтай |
Санхүүгийн байгууллага, санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээ мэдээлэл хүргүүлэх замаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. |
1.2. Гарын авлагыг цаас болон цахим хэлбэрээр бэлтгэж, мэдээлэх үүрэгтэй этгээд болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хүргүүлэх. |
||||||
2. |
Хоригт орсон улсын иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл судалгаа хийж, өмчлөгчдийг тогтоох арга хэмжээ авах; |
2.1. Хоригт орсон улсын иргэн хуулийн этгээдийн нэр дээрх аливаа эд хөрөнгийн бүртгэлийн судалгааг гаргах, судалгаанд үндэслэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх. |
Улсын бүртгэлийн ерөнхий газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл |
2020 оны I улирал |
Хоригт орсон улсын иргэн, хуулийн этгээдийн нэр дээр Монгол Улсад бүртгэлтэй хөрөнгийн бүртгэл бий эсэхийг тогтоож, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэснээр үр дүнтэй байдлыг хангана. |
3. |
Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, үүргийн биелэлтэд хяналт тавих; |
3.1. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний үүргийн биелэлтийг шалгах байгууллагатай хамтран ажиллах, үүргийн биелэлтийг хянан шалгах процедур хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих; |
Терроризмтой тэмцэх зөвлөл, Ажлын хэсэг |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариачдын танхим |
2019.12-2020.04 сар |
Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтийн тайлан гарсан байна.
Санхүүгийн зорилтот арга хэмжээ хэрэгжсэн байна. |
3.2. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтэд тавьж буй хяналтын тайланг гаргуулж авах, хэрэгжилттэй холбоотой заавар зөвлөмж гаргах; |
||||||
3.3. Банкнаас бусад этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн жагсаалтад орсон этгээдийг тулган шалгахад дэмжлэг үзүүлэх, тулган шалгах боломжийг бүрдүүлсэн цахим хуудас бий болгох; |
||||||
3.4. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой соён гэгээрүүлэх, хууль сурталчлах, мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулах. |
||||||
4. |
Арилжааны банкуудын санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тайлан гаргах; |
4.1 Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан жагсаалттай тулгах ажиллагаанд системээс илрүүлсэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн ижил төстэй нэртэй тохиолдлуудын нийт тоо болон түүний хүрээнд авсан арга хэмжээний тайланг нэгтгэн гаргах.
|
Терроризмтой тэмцэх зөвлөл |
Монголбанк |
2020.01 сар |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын жагсаалттай мэдээлэх үүрэгтэй этгээдийн харилцагчийн нэр тулган шалгах үйл ажиллагаа хэрэгжиж байгааг тайланд тусгасан байна. |
БУСАД |
||||||
1. |
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх; |
1.1. Эрсдэлийн үнэлгээг хийх чиглэлээр техник туслалцааны багтай хамтран, үнэлгээг хийх ажлыг тохирох; |
Сангийн яам |
Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд |
2020 оны IV улирал |
Монгол Улсын Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. |
1.2. Эрсдэлийн үнэлгээг хийхэд туслалцаа үзүүлэх ОУ-ын багтай хамтран ажиллана. |
||||||
2. |
Хяналт шалгалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах; |
2.1. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах багц хуулийн төслийг боловсруулж, батлуулах; |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо |
2020.01 сар |
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах багц хуулийн төслийг боловсруулж, батлуулсан байна. |
2.2. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг батлах; |
Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Тохиромжтой этгээдэд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын стандартад нийцүүлсэн байна. |
|||||
2.3. Тохиромжтой этгээдэд тавигдах шаардлагыг (Fit and proper requirement) тодорхойлохтой холбоотой эрх зүйн орчныг сайжруулах. |
||||||
3. |
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах хууль, эрх зүйн орчныг судлах ажлын хэсэг байгуулах. |
3.1. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой ОУ-ын сайн туршлагыг судалж, хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой санал боловсруулах. |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд |
2020 оны III улирал |
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтын төсөл боловсруулагдсан байна. |
[1] Зайны хяналт шалгалтыг хийхэд (1) мэдээлэл цуглуулах асуулга, (2) эрсдэлийн үнэлгээний хэрэгслийг ашиглаж байна. Мэдээллийг салбар бүрт тохируулан боловсруулсан маягтын дагуу цуглуулж, Эрсдэлийг үнэлэх хэрэгсэлд оруулж үнэлгээг хийнэ.
[2] Эдгээр байгууллагууд зайны хяналт шалгалттай холбоотой ажлыг хийх үндсэн байгууллагууд юм.
[3] Яаралтай гэдэг тодотголтой ажлууд нь Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын Хамтарсан бүлгийн 1 дүгээр сард болох хурлаас өмнө үр дүн гаргах шаардлагатай ажлууд болно.
[4] https://www.osce.org/secretariat/96398?download=true: Хяналт шалгалттай холбоотой мэдээлэл, статистиктай холбоотой зөвлөмжийн 51 болон 52 дугаар хуудсанд заасан маягт
Текст томруулах
A
A
A