- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 71
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч Кувейт Улсын "Комбайнд" группийн 305 ажилтан, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, "Абу Даби" хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр Тайширын усан цахилгаан станцыг барьж байгаа БНХАУ-ын "Синохайдро" корпораци болон "Камко интернейшнл" компанийн 288 ажилтан, Дөргөний усан цахилгаан станцын барилга-угсралтын ажлыг гүйцэтгэх БНХАУ-ын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны "Шанхай" группийн инженер-техникийн болон мэргэжлийн 280 ажилтанд 2005 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож мөн хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд зөвшөөрсүгэй.
2. Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих асуудлаар цаашид гадаадын болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулахдаа ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн хөрөнгийн хэмжээг монголын талын хувь, оролцоонд оруулан тооцож байхыг сайд нарт, ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн хөрөнгийн хэмжээг жил бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
