- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших журам
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны
48 дугаар тогтоолын хавсралт
Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдээс
хадлан бэлчээр ашиглах, эзэмших журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Журмын зорилго
Иргэдээс хадлан бэлчээрийг зөв зохистой ашиглах, эзэмших, хамгаалах, өнжөөх, сэргээхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, зөрчил дутагдлыг арилгах, учирсан хохирлыг барагдуулах, энэ үйл ажиллагаанд иргэдийн тэгш оролцоог хангахад журмын зорилго оршино.
1.2.Журмыг дагаж мөрдөх
Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг малын хөлөөс чөлөөлөх зэргээр бэлчээрийг зүй зохистой ашиглаж хамгаалахад сумын бүх багийн иргэд, бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.
1.3.Журмыг хэрэгжүүлэх
Журмын хэрэгжилтийг Толбо сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар Засаг даргын Тамгын газар /ЗДТГ/, газрын даамал, бүх багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар гүйцэтгэнэ. Тусгай Хамгаалалтын Газар нутгийн Холбооны захиргаа, сумын бэлчээрийн менежментийн холбоо төрийн бус байгууллага, малчдын хэсэг, бүлгүүд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
Хоёр. Бэлчээр ашиглалтын журам, хуваарь
2.1. Иргэд өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай хэсэг, бүлгээрээ хийсэн хамтын гэрээний дагуу ашиглаж хамгаална. Хамтын гэрээнд дараах зүйлсийг тусгана. Үүнд:
- Ашиглах бэлчээрийн хил, талбайн хэмжээ
- Бэлчээр, хадлангийн талбайг малаас чөлөөлөх мал оруулах хугацаа
- Мал тууварлан өнгөрөх зурвас, түр саатах хугацаа / 2 хоногоос илүүгүй байна/
2.2.Байгуулсан гэрээгүй нөхцөлд бэлчээр ашиглах хадлан эзэмших эрхийг хязгаарлана.
2.3.Бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээний хугацааг зохих хуулийн заалтанд нийцүүлэн 5-15 жилээр тогтооно.
2.4.Сумын нутаг дэвсгэр дэх өвөлжөө, хаваржаа, намаржааны бэлчээр хадлангийн талбайг 6 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 31-ний хооронд малын хөлөөс чөлөөлнө.
2.5.Намаржаанд 9 дүгээр сарын 1-ээс хойш, өвөлжөөнд 11 дүгээр сарын 1-ээс хойш бууна.
2.6.Энэхүү хугацааг мөрдөхөд уг журмын 2.7-д заасан газар нутаг хамаарна.
2.7.Бэлчээр ашиглагч хэсэг, малчдын бүлгийн өвөлжөө хаваржааны тусгайлан ашиглах болон нийтээр ашиглах бэлчээрийн хилийг тухайн хэсэг бүлгийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтоож, газрын зураг үйлдэн хамтын ажиллагааны гэрээнд тусгаж баталгаажуулна.
2.8.Энэхүү тусгайлан ашиглах бэлчээрийн чадавхийг гол үзүүлэлт болгож бэлчээрийн даацыг тооцож түүнд тохирсон малыг хамтын гэрээнд тусгаж баримтална.
Гурав. Хадланг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай
3.1.Хадлангийн талбайг БАХ-ийн хурал болон багийн ИНХ-аар хэлэлцүүлэн сумын Засаг дарга иргэн, аж ахйн нэгж байгууллагуудад гэрээгээр эзэмшүүлнэ.
3.2.Сумын хэмжээний хадлангийн нийт эзэмшил талбайг газрын даамал жил бүр бүртгэн энэхүү журамд хавсаргана.
3.3.Уулын хадланг 8 сарын 10-наас, голын хадланг 8 сарын 15- наас тус тус хадна.
3.4.Хадлангийн талбайг ээлжээр услах хуваарийг БИНХ-аар хэлэцүүлэн сумын Засаг дарга захирамж гарган мөрдүүлнэ
Дөрөв. Шинээр өвөлжөө, хаваржаа барих, бэлчээр ашиглах, хадлан эзэмших талаар
4.1.Өвөлжөө, хаваржаа,намаржаанд шинээр нэмж малын хашаа, пүнз барих хадлангийн талбай эзэмшиж хашаа татахдаа эхлээд тухайн БАХ, бүлгийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийг багийн ИНХ-д оруулан гаргасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
4.2.Сумын Засаг дарга бэлчээр, хадлангийн талбайн ашиглалтын талаар менежментийн төлөвлөгөө боловсруулан энэхүү журамд тусган хэрэгжүүлнэ.
4.3.Өвөлжөө, хаваржааныхаа хашаа, хороо, хадлангийн талбайг худалдвал бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээг цуцалж тухайн БАХ, бүлгийн хурлаар бэлчээр ашиглалтын асуудлыг дахин хэлэлцэж гэрээг шинээр байгуулна
Тав. Хариуцлага.
5.1.Журмыг зөрчигчдөд Монгол Улсын Иргэний, Зөрчлийн тухай, Байгаль орчныг хамгаалах, Газрын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно
5.2. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн ГХГЗЗГазраас гаргасан аргачлалын дагуу бэлчээрт учирсан хохирлыг тооцож нөхөн төлбөр оногдуулна.
5.3. Зөрчлийг дахин давтан үйлдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээг цуцалж эрхийг дуусгавар болгон ашиглаж байсан бэлчээрийг нь отрын бүс нутагт, хадлангийн талбайн эзэмшлийг бусад этгээдэд тус тус шилжүүлнэ.
Зургаа.Бэлчээр ашиглалтын хуваарь
Сумын хэмжээний нийт бэлчээрийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэн дараах хуваарийн дагуу ашиглана.
1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутаг
2.Сумын төвийн мал бүхий өрхүүдийн бэлчээр
3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр
4.Оторын бэлчээр
5.Мал тууварлан өнгөрөх зам
1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бэлчээр
I.хаваржааны бэлчээр
баг |
Газрын нэр |
1 |
Улаан хатуу, Хар хатуу, Том хаг, Жижиг хаг, Халзан уул |
2 |
Улаан хавцал, Цагаан худаг, Хар нуур, Шар даваа, Дээд, доод хаалгат, Мухар, Жаварт, Улаан даваа, Хар толгой, Хөх хороо, Улааны даваа, Нуурын аадаг, Хар толгой, Намхан Хүнгүй, Улаан толгой, Хүнгүй, Хуурай, Бургаст, Шар өмөнгийн уул, Багийн төв, Хүнгүй |
3 |
Өргөн шийрэг, Харз, Шар судаг, Хөх цайр, Цагаан салаа, Шар бүрэг |
4 |
Ар булаг, Цагаан булаг, Таван салаа, Асгартын ам, Мараагийн эхэн, Өлөнтий ам |
5 |
Арын, дунд, урьд нарийн гол, Хөх толгой, Ихэр уул, Хар саз, Хүй чулуу, Элсэн толгой, торон хашаа, Улаан хөхийн уулзвар, Хаалгат,Замын уулзвар, Шар хиаг, Санбастау, Жижиг нуур |
6 |
Бураат, Жираат, Шивэр, Төв завод |
|
|
II.зуслангийн бэлчээр
баг |
Газрын нэр |
1 |
Том хаг, Хар хатуугийн эхэн, Тал нуур |
2 |
Хар чулуут, Мөсөн булаг, Хос нуур, Улаан өлхөн, Аршаат, Хар нуур, Бөрөгт, Ногооннуур, |
3 |
Хар ам, Мөст, Шар судаг, Хөх цайр, Цагаан салаа, Шар бүрэг |
4 |
Урт булаг, Цагаан гол, Сухайтын эхэн, Хөх булан, Мараагийн эхэн, Сэрүүн, Сүүж, Өлөнт, |
5 |
Арын,дунд, урьд нарийн гол, Хөх толгой, Ихэр уул, Хар саз, Хүй чулуу, Элсэн толгой, торон хашаа, Улаан хөхийн уулзвар, Хаалгат,Замын уулзвар, Шар хиаг, Санбастау, Жижиг нуур |
6 |
Мөст, Цагаан салаа, Гишүүнт, Хөшгилдөг, Жосоот |
|
|
|
|
III.намаржааны бэлчээр
баг |
Газрын нэр |
1 |
Хар хатуу, Том хаг, Цэг, Нарийн голын эрэг, Улаан хатуу, Хар хад, Хош |
2 |
Толбонуурын эрэг, Багийн төв, Нуурын аадаг, Улаан хавцал, Шар даваа, Нарийн голын эрэг, |
3 |
Өргөн шийрэг, Харз, Шар судаг, Хөх цайр, Цагаан салаа, Шар бүрэг |
4 |
Ар булаг, Цагаан булаг, Таван салаа, Асгартын ам, Мараагийн эхэн, Өлөнтийн ам, Цүнхэг |
5 |
Арын,дунд, Урьд нарийн гол, Хөх толгой, Ихэр уул, Хар саз, Хүй чулуу, Элсэн толгой, торон хашаа, Улаан хөхийн уулзвар, Хаалгат,Замын уулзвар, Шар хиаг, Санбастау, Жижиг нуур |
6 |
Бураат, Жираат, Шивэр, Төв завод |
|
|
IV.өвөлжөөний бэлчээр
баг |
Газрын нэр |
1 |
Хөх адар, Хөх толгой, Цэг, Бөдөөлдөг, Халзангийн уул, Ширдэг, Наран, Сазанбай, Хөх үзүүр, Олон нуур, Гургуулын тал |
2 |
Дээд, доод хаалгат, Муйхар, Жижиг нуур,Жаварт, Улаан даваа, Хар толгой, Цам улааны гозгор уул, Улаан толгой, Хуурай, Шар өмөнг, багийн төв, Бургаст, Хар сайр |
3 |
Хашаат, Харз, Баянтолгой, Дунд өвөлжөө, Хүнгүй, Хар толгой, Асга дүүрэн, Хавтгай улаан, Мухар |
4 |
Хар ус, Сэтэрхий, Наран, Силаш,Хар хад, Жибекийн жалга, Улаан асгат, Далайн даваа, Улаан хавцал, Хөндий, Хар даваа, Замт |
5 |
Арын,дунд, урьд нарийн гол, Хөх толгой, Ихэр уул, Хар саз, Хүй чулуу, Элсэн толгой, торон хашаа, Улаан хөхийн уулзвар, Хаалгат,Замын уулзвар, Шар хиаг, Санбастау, Жижиг нуур |
6 |
Борт, Хүнгүй, Бураат, Төв завод, Сайр, Олон нуур |
|
|
|
|
2.Сумын төвийн мал бүхий иргэдийн ашиглах бэлчээр
Сумын төвөөс 6-7 км радиус бүхий тойрогт багтсан 3760 га бэлчээрийг сумын төвийн мал бүхий иргэд ашиглана
Арын, дунд, урьд нарийн гол, Хөх толгой, Ихэр уул, Хар саз, Хүй чулуу, Элсэн толгой, торон хашаа, Улаан хөхийн уулзвар, Хаалгат,Замын уулзвар, Шар хиаг, Санбастау, Жижиг нуур |
Энэхүү тойрогт урд цэг нь Хүй чулуу, хойд цэг нь Жижиг нуур,Шар хиаг, баруун цэг нь Арын нарийн голын дагуу, зүүн цэг нь Элсэн толгой, Торон хашаа, Улаан хөхийн уулзвараар хязгаарлагдана.Энд 1 хонин толгой мал 6 сар буюу 180 хоног байхаар тооцоход бэлчээрийн даац болон сумын төвийн нэг өрхөд байх малын дундаж тооцоо дараахь байдалтай байна.
Нийт талбай, га |
Нэгж талбайн ургац, цнга |
Нийт ургац, цн |
Бэлчээрийн даац, хонь толгой |
Сумын төвийн мал бүхий өрхийн тоо |
1 өрхөд ноогдох малын тоо, хонь толгой |
3760 |
1,6 |
6.016 |
4550 |
280 |
20 |
Ашиглалтын график(+ ашиглах хугацаа, - малаас чөлөөлөх хугацаа )
Дд |
Газрын нэр |
Ашиглах, чөлөөлөх хугацаа, сар |
|||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
||
1 |
Улаан хатуу, хар хатуу, том хаг, жижиг хаг, халзан уул |
* |
* |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
* |
Том хаг, Хар хатуугийн эхэн, тал нуур |
* |
* |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
* |
* |
|
Хар хатуу, Том хаг, Цэг, Нарийн голын эрэг, Улаан хатуу, Хар хад, Хош |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
|
Хөх адар, Хөх толгой, Цэг, Бөдөөлдөг, Халзангийн уул, Ширдэг, Наран, Сазанбай, Хөх үзүүр, Олон нуур, Гургуулын тал |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
|
2 |
Улаан хавцал, Цагаан худаг, Хар нуур, Шар даваа, Дээд,доод хаалгат, Мухар, Жаварт, Улаан даваа, Хар толгой, Хөх хороо, Улааны даваа, Нуурын аадаг, Хар толгой, Намхан хүнгүй, Улаан толгой, Хүнгүй, Хуурай, Бургаст, Шар өмөнгийн уул, Багийн төв, |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
Хар чулуут, Мөсөн булаг, Хос нуур, Улаан өлхөн, Аршаат, Хар нуур, Бөрөгт, Ногооннуур, |
* |
* |
* |
* |
+ |
+ |
+ |
+ |
+ |
* |
* |
* |
|
Толбонуурын эрэг, Багийн төв, Нуурын аадаг, Улаан хавцал, Шар даваа, Нарийн голын эрэг, |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
|
Дээд, доод хаалгат, Мухар, Жижиг нуур,Жаварт, Улаан даваа, Хар толгой, Цам улааны гозгор уул, Улаан толгой, Хуурай, Шар өмөнг, багийн төв, Бургаст, Хар сайр |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
|
3 |
Өргөн шийрэг, Харз, Шар судаг, Хөх цайр, Цагаан салаа, Шар бүрэг |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
Хар ам, Мөст, Шар судаг, Хөх цайр, Цагаан салаа, Шар бүрэг |
|
|
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
|
|
|
Өргөн шийрэг, Харз, Шар судаг, Хөх цайр, Цагаан салаа, Шар бүрэг |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
|
Хашаат, Харз, Баянтолгой, Дунд өвөлжөө, Хүнгүй, Хар толгой, Асга дүүрэн, Хавтгай улаан, Мухар |
+ |
+ |
* |
* |
- |
- |
- |
- |
- |
* |
+ |
+ |
|
4 |
Ар булаг, Цагаан булаг, Таван салаа, Асгартын ам, Мараагийн эхэн, Өлөнтий ам |
* |
* |
* |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
* |
* |
Урт булаг, Цагаан гол, Сухайтын эхэн, Хөх булан, Мараагийн эхэн, Сэрүүн, Сүүж, Өлөнт, |
* |
* |
* |
* |
* |
+ |
+ |
+ |
* |
* |
* |
* |
|
Ар булаг, Цагаан булаг, Таван салаа, Асгартын ам, Мараагийн эхэн, Өлөнтийн ам, Цүнхэг |
* |
* |
* |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
* |
* |
|
Хар ус, Сэтэрхий, Наран, Силаш,Хар хад, Жибекийн жалга, Улаан асгат, Далайн даваа, Улаан хавцал, Хөндий, Хар даваа, Замт |
+ |
+ |
+ |
* |
* |
- |
- |
- |
* |
* |
+ |
+ |
|
5 |
Хар саз |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
6 |
Бураат, Жираат, Шивэр, Төв завод |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
* |
* |
Мөст, Цагаан салаа, Гишүүнт, Хөшгилдөг, Жосоот |
* |
* |
* |
* |
* |
+ |
+ |
+ |
* |
* |
* |
* |
|
Бураат, Жираат, Шивэр, Төв завод |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
|
Борт, Хүнгүй, Бураат, Төв завод, Сайр, Олоннуур |
+ |
+ |
+ |
* |
* |
- |
- |
- |
+ |
+ |
+ |
+ |
*- тухайн үед ашиглахад хориглохгүй газар
3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр
Дд |
Газрын нэр |
Хэмжээ, га |
Эрчимжсэн аж ахуйн чиглэл
|
1 |
|
|
|
2 |
|
|
|
3 |
|
|
|
|
ДҮН |
|
|
Тайлбар: Албан ёсны эрчимжсэн мал аж ахуй байхгүй тул тухайн үед шийдвэрлэж өөрчлөлт хийнэ
4.Оторын бэлчээр
баг |
Өөрийн сумын нутагт |
Бусад сумын нутагт |
1 |
Хар хатуу эх, |
Тал нуур |
2 |
Хос нуур. Арцат, Улаан өлхөн |
Хар нуур |
3 |
|
Баян-толгой, Улаан бэлчээр |
4 |
|
Зурхайч, Баян-Энгэр |
5 |
- |
- |
6 |
- |
- |
|
|
|
5.Мал тууварлан өнгөрөх зам
Мал тууварлан өнгөрөх замыг зуслангаас намаржаанд, намаржаанаас өвөлжөөнд буух болон худалдан борлуулахаар бэлтгэж бөөнөөр мал туусан үед мөрдөх болно.
Дд |
Газрын нэр |
Мал тууварлах зам |
1 |
Хош баг |
Улаан, Хар хатуу-Хайргат-Тал нуур |
2 |
Толбонуур |
Доод хаалгат-Нуурын эрэг-Бургаст, Улаан толгой |
3 |
Хонгор өлөн |
Мөст, Хөх сайр -Харз, Боом-Хүнгүй, Дунд өвөлжөө |
4 |
Дөрөөнуур |
Урт булаг-Ар булаг-Хар ус, Наран, Силаш |
5 |
- |
- |
6 |
Буриат |
Мөст, Гишүүнт –Буриат, Жираат, Төв завод-Сайр |
|
|
|
Текст томруулах
A
A
A