- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15(4)/-г нөхөх заавар
Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн
маягт /ТТ-15(4)/-ын 2 дугаар хавсралт
Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15(4)/-г нөхөх заавар
Ашигт малтмалын тухай хуулийн 47.19-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө” гэж заасан.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй этгээдээс худалдан авсан ашигт малтмалын үнээс суутган төсөвт төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд өссөн дүнгээр тус тус ирүүлнэ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авч шууд эсхүл агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, ашигласан этгээд нь энэ /Суутгасан АМНАТ-ийн тайлан ТТ-15(2)/ тайлан тушаахаас гадна ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-г тушаах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.19-т заасны дагуу суутган төлсөн төлбөрийг хасаж тайлагнана.
Тайлангийн маягт нь үндсэн болон “А” гэсэн хэсэгтэй. Үндсэн хэсэгт тухайн татвар төлөгчийн талаарх нийтлэг мэдээлэл байх бөгөөд “А” хэсэгт суутгавал зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцооллыг тусгана.
Тайлангийн маягтын А.Суутгавал зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын хэсгийн дүн нь хавсралт мэдээ /ТТ-15(4)А/-нээс татагдах ба хавсралт мэдээний харгалзах баганын дүнтэй тэнцүү байна. Үүнд:
1.Ашигт малтмалын нэр (2): Тухайн ашигт малтмал бүтээгдэхүүний нэрийг сонгоно.
2.Хэмжих нэгж (3): Алт, мөнгөний хувьд ‘‘грамм’’-аар, газрын ховор элемент, чулуун давсны хувьд “килограмм”-аар, бусад ашигт малтмалын хувьд “тонн”-оор тус тус илэрхийлнэ.
3.Тоо хэмжээ (4) нь хавсралт мэдээний (8) дугаар багана, АМНАТ ногдох борлуулалтын нийт үнэлгээ (5) нь хавсралт мэдээний (10) дугаар багана, АМНАТ-ийн үндсэн дүн (6) нь хавсралт мэдээний (13) дугаар багана, нэмэлт дүн (7) нь хавсралт мэдээний (14) дүгээр багана, нийт дүн (8) нь хавсралт мэдээний (15) дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна.
Текст томруулах
A
A
A