- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ МӨРДӨХ ДЭГЛЭМ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны
14/05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ МӨРДӨХ ДЭГЛЭМ
Нэг. Хамгаалалтын дэглэм
Хамгаалалттай газрын хилийн цэс дотор байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохих зөвшөөрлийн дагуу дараах үйл ажиллагаа явуулж болно.
А. Ерөнхий үйл ажиллагаа
Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийн тогтолцоог алдагдуулахгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэх, хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших, өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг сэлгэн ашиглах үйл ажиллагаа явуулж болно.
Б.Зохих зөвшөөрөлтэйгөөр явуулах үйл ажиллагаа
1.Тухайн газар нутаг дахь ан амьтан, ургамал, түүх соёлын дурсгалын байршил, шилжилт тоо толгойн өсөлт хөдөлгөөний судалгааг 2 жил тутамд шинжлэх ухааны батлагдсан аргачлалаар явуулж, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах арга замыг сонгож, хэрэгжүүлэх
2.Түүх соёлын дурсгалууд болон ан амьтан ургамлын өсөлт, хамгаалалтад хүний зүгээс нөлөөлөх шууд ба дам нөлөөллүүдийг судалж, тогтоон түүнийг багасгах, улмаар арилгах арга хэмжээг дэс дараатай авах
3.Түүх соёлын дурсгалт зүйл өвөрмөц тогтоц бүхий газар нутгийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүсийг тогтоож, нутгийн иргэдээр хамгаалуулах арга хэмжээ авах
4.Аялал жуулчлалын зам, маршрут, авто машин техникийн зогсоол зэргийг хязгаарлалтын бүсийн гадна талд байгуулж, аялагч, жуулчдаас үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах
5.Элбэг болон түгээмэл тархацтай байгалийн баялгийг иргэнд ахуйн зориулалтаар зүй зохистой ашиглуулах, хамгаалуулах
6.Ургамлын үр, суулгац бэлдэх, ан амьтан нутагшуулах арга хэмжээ авах
7.Цөлжилттэй тэмцэх, хортон устгах үйл ажиллагаа явуулах
Хоёр. Тусгай хамгаалалттай газарт хориглох үйл ажиллагаа
- Ашигт малтмал эрж, хайх, олборлох, газрын хэвлийг тэсэлж дэлбэлэх, ухаж төнхөхийг,
- Зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих, ургамал түүх,
- Байгалийн унаган төрхийг өөрчлөх, түүх соёлын дурсгалт зүйл, булш, бунхан ухах, нураах, газрын хөрсийг ухах,
- Түүх соёлын дурсгалын хязгаарлалтын бүсэд түүний бараа сүрийг хаах байшин барилга, хашаа, хаалт барихыг,
Гурав. Бусад зүйл
Хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа нь сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих эрх бүхий албан тушаалтны хяналтын дор явагдана.
Тусгай хамгаалалтад авсан газраас холбогдох зориулалтын дагуу газрыг хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
Текст томруулах
A
A
A