A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 66 дугаар

тогтоолын хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД

ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙЦҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хуулийн төслийн нэр

Агуулга

Хариуцан боловсруулах байгууллага

Хамтран боловсруулах байгууллага

Хугацаа

Тайлбар

1.

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Нөөц ашигласны төлбөр, бусад төрлийн татварын зохицуулалтыг боловсронгуй болгох;

 

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох;

 

-Засгийн газар байгалийн баялгийг ашиглах шийдвэр гаргах зарчим, журмыг боловсронгуй болгох;

 

-Онцгой ач холбогдол бүхий зарим асуудлаар иргэдтэй зөвлөлдөх, тэдгээрийн саналыг авч тусгах механизмыг тодорхой болгож, уялдаа холбоог нь хангах;

 

-Ашигт малтмал хайх, олборлох, ашиглах явцад байгалийн тэнцлийг хангах, нөхөн сэргээх, эдгээр үйл ажиллагаанд оролцогчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

 

Сангийн яам

 

2020

 

2.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг тодорхой болгох.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Хууль зүй, дотоод хэргийн яам,

 

Сангийн яам,

 

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

2020

 

3.

Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхтэй холбогдсон зохицуулалтыг нэмэх.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

2020

 

4.

Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

-Хуулийн зохицуулалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх;

 

-Гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох зохицуулалтыг тусгах.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Сангийн яам

2020

 

5.

Үндэсний баялгийн сангийн тухай (Анхдагч хууль)

 

Засгийн газрын тусгай сангийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах;

 

-Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах;

 

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэх.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,

 

 

Сангийн яам,

 

Хууль зүй, дотоод хэргийн яам,

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

 

“Эрдэнэс Монгол” ХХК

2020

 

6.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхийг баталгаажуулах;

 

-Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа эсэхэд иргэд хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоох.

Хууль зүй, дотоод хэргийн яам

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2020

 

7

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох.

Монгол Улсын Шадар сайд

Сангийн яам,

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

2020

 

8.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль

(Шинэчилсэн найруулга)

 

Холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог хангах, төлөвлөлтийн байнгын, мэргэшсэн тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлт нь дээрээсээ доош, доороосоо дээш чиглэх зарчмыг тодорхойлж, цаг хугацааны болон нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалсан орон зайн төлөвлөлт хийх механизмыг бүрдүүлэх;

 

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт нь судалгаанд үндэслэсэн байх бөгөөд түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтвортой тогтолцоог бүрдүүлэх;

 

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан Засгийн газрын үндсэн бүтцийн нэгж байгуулах бөгөөд улс төрийн сонгуулийн мөчлөгөөс үл хамааран тогтвортой ажиллах зохицуулалтыг бий болгох;

 

-Бодлого боловсруулах, төлөвлөлт хийх хүний нөөцийн чадавхад суурилсан онцлог тогтолцоог бүрдүүлэх.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Сангийн яам

2020

 

9.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Улсын Их Хурал Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн улсын төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох зохицуулалтыг тусгах;

 

-Жил бүрийн улсын төсөв нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд суурилсан байх шаардлагыг хуульчлах;

 

-Улсын Их Хурлаас төсвийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох.

Сангийн яам

 

2020

 

10.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаартай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах.

 

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2020 оны

4 сар

 

11.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилго бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглосон зохицуулалт оруулах.

 

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2020 оны

4 сар

 

12.

Монгол Улсын Засгийн газрын тухай

(Шинэчилсэн найруулга)

-Засгийн газрын тогтвортой ажиллах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;

 

-Засгийн газар танхимаар ажиллах зарчимд нийцүүлэн Ерөнхий сайд бие даан танхимаа бүрдүүлэх зохицуулалтыг хуульчлах;

 

-Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах зохицуулалтыг хуульчлах;

 

-Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах хязгаарыг хуульчлах.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

2020 оны

4 сар

 

13.

Монгол Улсын шүүхийн тухай

(Шинэчилсэн найруулга)

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүнд тавих болзол, шалгуур, тэдгээрийг сонгох, томилох, Зөвлөлийн даргыг сонгох журам;

 

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүргийг тодорхойлох;

 

-Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулах журам;

 

-Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн, гишүүнд тавих болзол, шалгуур, бүрдүүлж байгуулах журмыг тогтоох;

 

-Шүүгчид хариуцлага хүлээлгэх журмыг хариуцлага зайлшгүй байх, зөрчлийн шинж байдалдаа тохирсон байх, давхардахгүй байх зарчмыг үндэслэн тодорхойлох;

 

-Хорооны бүрэн эрх, үйл ажиллагааны болон сахилгын зөрчил хянан шийдвэрлэх журмыг хуульчлах;

 

-Хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг гомдлын дагуу Улсын дээд шүүх эцэслэн хянах журмыг тогтоох;

 

-Хүн ам, газар нутаг, шүүгчийн ажлын ачааллыг харгалзан тойргийн шүүх байгуулж болох үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох;

 

-Шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, тойргийн зарчмаар шүүх байгуулах нь шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр чөлөөлөх, шилжүүлэх үндэслэл болохгүй байх зохицуулалтыг хуульчлах.

Хууль зүй, дотоод хэргийн яам

Улсын дээд шүүх,

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

2020 оны 3 сар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

14.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

(Шинэчилсэн найруулга)

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хуульчлах;

 

-Татварын хувь хэмжээг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульчлах;

 

-Төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульчлах;

 

-Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг зохицуулах.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Хууль зүй, дотоод хэргийн яам,

 

Сангийн яам

2020 оны 5 сар

 

15.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай (Шинэчилсэн найруулга)

Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгож, тэдгээрийн өөрийн удирдлага, өмчийн болон төсвийн зохицуулалтыг нарийвчлан тусгах;

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Барилга, хот байгуулалтын яам

2020 оны 5 сард

 

16.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль

(Шинэчилсэн найруулга)

 

-Татварын хувь хэмжээг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульчлах;

 

-Төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульчлах;

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Хууль зүй, дотоод хэргийн яам,

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2020