A

A

A

Бүлэг: 1979

ТЕГ-ын даргын 2020 оны

А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ТӨЛБӨРИЙН ДУГААРЫН ТОДОРХОЙЛОЛТ

               Дахин давтагдашгүй төлбөрийн дугаар гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөний газрын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг хэлнэ.

                 Дахин давтагдашгүй төлбөрийн дугаарыг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон төлбөрийн баримтад тусгана.

              Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хэрэглэх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар гэж тодорхойлолтод тусгасан мэдээллийг агуулсан, үргэлжилсэн тоон утгаар илэрхийлсэн, нэгдсэн системээс олгосон давтагдахгүй дугаарыг хэлнэ.

                Төлбөрийн баримтад хэрэглэх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар гэж тодорхойлолтод тусгасан мэдээллийг агуулсан, тоон утгаар илэрхийлсэн, нэгдсэн системээс олгосон давтагдахгүй дугаарыг хэлнэ.