- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- “АЛБАН ТАТВАР ТӨЛСӨН ГЭРЧИЛГЭЭ”-Г ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Татварын ерөнхий газрын даргын 2019 оны
А/269 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
“АЛБАН ТАТВАР ТӨЛСӨН ГЭРЧИЛГЭЭ”-Г ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1.Татварын алба нь Хувь хүний орлогын албан татварын хуулийн 26.2-т заасны дагуу бичил худалдаа эрхлэгч, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгох орон нутгийн засаг захиргааны нэгжийн холбогдох албан тушаалтанд татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас татвар төлөгчийн дугаараар цахим төлбөрийн баримтыг үүсгэх, албан татвар төлөгчийн албан татвар төлсөн гэрчилгээг хэвлэн албан татвар төлөгчид олгох боломжийг хангана.
2.Татварын алба нь бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчийн татварын орлогыг төвлөрүүлэх дансыг холбогдох төсвийн ангиллын дагуу төрийн санд байршуулна.
3.Татвар төлөгч нь албан татвар төлөгчийн гэрчилгээг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас хэвлэн авах боломжтой байна.
4.Хэвлэмэл маягт дараах мэдээллийг агуулна:
Гэрчилгээний дугаар
4.1.бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний овог;
4.2.албан татвар төлөгчийн нэр;
4.3.албан татвар төлөгчийн дугаар;
4.4.бичил худалдаа, ажил, үйлчилгээний төрөл:
4.4.1.худалдаа, ажил, үйлчилгээ;
4.4.2.зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ.
4.5.гэрчилгээ олгосон аймаг (нийслэл). . . ., сумын (дүүрэг) . . . . нэр;
4.6.татвар хураасан ТТД;
4.7.гэрчилгээний хүчинтэй хугацаа;
4.8.төлсөн татварын дүн;
4.9.огноо.
5.Хувь хүний орлогын албан татварын хуулийн 27.3-т заасны дагуу бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь албан татварын тайланг харьяа татварын албанд дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлж, тооцоо нийлнэ.
6.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасны дагуу худалдаа, ажил үйлчилгээ, зорчигч, ачаа тээвэр хийх тухай бүр хувь хүн, хуулийн этгээдэд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.
7.Харьяалах татварын алба бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
Текст томруулах
A
A
A