- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолын
1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын
байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл,
эрх олголт, бүртгэлийн журам"-ын 4 дүгээр хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ |
Баримт бичгийн төрөл |
Хуудасны тоо |
1 |
Энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл |
|
2 |
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тухай төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн шийдвэрийн эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар |
|
3 |
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн байгууллагаас олгосон гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараас гадна дараах бичиг баримтыг ирүүлнэ. 1.Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг; 2.Харьяалах улс, оронд гааль, татварын өртэй эсэхийг харуулсан баримт бичиг; 3.Харьяалах улс, оронд ял шийтгэлгүй болохыг нотлох баримт бичиг; 4.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг. |
|
4 |
Улсын бүртгэлд бүртгүүлсэн компанийн дүрэм. Тус дүрэмд Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах зүйлийг тусгасан байна: 1.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах нөхцөл; 2.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах журам, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд баримтлах журам, энэ талаарх удирдлагын бүрэн эрх; 3.хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтны эрх, үүрэг, хариуцлага; 4.хувьцаа арилжих, бусдад шилжүүлэх, харилцан хязгаарлалт хийх үйл ажиллагааны зохицуулалт; 5.татан буугдах үндэслэл, удирдлага, брокер, агентийн буруутай үйл ажиллагаанаас хөрөнгө оруулагч, харилцагчдад учруулсан хохирлыг барагдуулах арга хэлбэр, хариуцлага хүлээх зарчим. |
|
5 |
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох бичиг баримт, гарал үүслийн талаарх тодорхойлолт |
|
6 |
Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл |
|
7 |
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд ногдох мөнгөн хөрөнгийг өөрийн харилцагч банкны дансанд байршуулсан талаарх банкны тодорхойлолт, бусад баталгаа |
|
8 |
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-т заасан дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр |
|
9 |
Сүүлийн жилийн санхүүгийн тайлан, шинээр үүсгэн байгуулж байгаа бол эхлэлтийн баланс |
|
10 |
Брокер, агентуудын энэ журмын 2.1.6-д заасан гэрчилгээний хуулбар, энэ журмын 12, 13 дугаар хавсралтын дагуу гаргасан тодорхойлолт |
|
11 |
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтны энэ журмын 12 дугаар хавсралтын дагуу гаргасан тодорхойлолт |
|
12 |
Ажлын байр нь компанийн өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар |
|
13 |
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дотоод журам, ажилтнуудын ёс зүйн журам; |
|
14 |
Бизнесийн төлөвлөгөө |
|
15 |
Үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалтын бүтэц, танилцуулга |
|
16 |
Үндсэн үйл ажиллагаанд ашиглах техник тоног төхөөрөмжийн жагсаалт |
|
17 |
Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан этгээдүүд нь тохиромжтой этгээдийг тодорхойлох шалгуурыг хангасан эсэхийг нотлох баримт |
|
Текст томруулах
A
A
A