A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолын

1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын

байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл,

эрх олголт, бүртгэлийн журам"-ын 5 дугаар хавсралт

 

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЭЦ,

БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Баримт бичгийн төрөл

Хуудасны тоо

1

Энэ журмын 2 дугаар хавсралт дахь маягтын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн өргөдөл

 

2

Өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, холбогдох гэрээ хэлцэл, нотлох баримт бичиг

 

3

Иргэний хуулийн дагуу өмчлөх эрхээ өвлүүлсэн, бэлэглэсэн тухай хэлцэл, нотлох баримт бичиг

 

4

Шинээр орж буй хувьцаа эзэмшигч нь энэ журмын 5 дугаар бүлэгт заасан тохиромжтой этгээдийг тодорхойлох шалгуурыг хангасан эсэхийг нотлох баримт бичиг

 

5

Шинээр орж буй хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь хууль ёсны орлогоос бүрдсэн эсэхийг нотлох баримт бичиг

 

6

Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл

 

7

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан байгууллагын дүрэмд орох нэмэлт өөрчлөлтийн эх хувь