A

A

A

Бүлэг: 1979

ТЕГ-ын даргын 2020 оны А/45 дугаар

тушаалын 8 дугаар хавсралт

 УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ТТ-25 ИЙГ НӨХӨХ ЗААВАР

Ус бохирдуулагч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь ус бохирдуулсны төлбөр байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийн тайланг энэхүү маягтаар улирал тутам, ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд гаргаж ирүүлнэ.

1.Тайлангийн маягт нь 2 үндсэн хэсэгтэй бөгөөд “А” хэсэг нь тухайн төлбөр төлөгчийн талаархи нийтлэг мэдээлэл, “Б” хэсэгт төлбөр ногдуулалтын тооцоолол гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

2.Бохирдуулагч бодисоор хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг илэрхийлэн тусгах ба бодисын хэмжээг тогтоохдоо Байгаль орчны төв лаборатори болон магадлан итгэмжлэгдсэн лабораторийн усны шинжилгээний дүгнэлтийг үндэслэн тогтооно.

3.Тайлангийн “Б” хэсгийн “Тайлант хугацааны ус бохирдуулсны төлбөрийн ногдуулалтын тооцоо” хэсгийн 4-р баганы “Ногдуулсан төлбөрийн дүн” Маягт ТТ-25-1, ТТ-25-2, ТТ-25-3, ТТ-25-4 ТТ-25-5, ТТ-25-6 маягт тус бүрийн “Ногдуулсан төлбөрийн дүн” –гэсэн баганы нийлбэр дүнтэй тэнцүү дүн байна.

4.Лабораторийн шинжилгээний дүгнэлтийн дугаар нь Байгаль орчны төв лаборатори болон магадлан итгэмжлэгдсэн лабораторийн усны шинжилгээний дүгнэлтэнд олгосон дугаар байна.

5.Чөлөөлөлт,хөнгөлөлт” /багана-5,6/ нь хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу тооцсон төлбөрийн чөлөөлөлт, хөнгөлөлтийн нийт дүн байна.

6.Нийт төлбөл зохих төлбөрийн дүн хэсэгт “Ногдуулсан төлбөрийн дүн” /багана-3/-аас “Чөлөөлөлт,хөнгөлөлт” /багана-4,5/-ыг хассан дүнг бичнэ.

/Маягт ТТ-25-1, ТТ-25-2,- ТТ-25-3, ТТ-25-4, ТТ-25-5, ТТ-25-6, /-г нөхөх заавар

7.Хаягдал усны хэмжээ нь ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлын хэмжээг тусгана.

8.Хаягдал усанд агуулагдах бохирдуулагч бодисын хэмжээ /органик бодис/-хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцын хэмжээг илэрхийлэн тусгана.

9.Нийт хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээ- тайлант хугацаанд нийт хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээг ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хэмжээгээр (килограмм,грамм, кг/м3) -ээр илэрхийлэн тусгах буюу хаягдал усны хэмжээг 1м3 усанд агуулагдах бодисын хэмжээгээр (жишиг хэмжээ,кг/м3) үржүүлсэн дүнг тусгана.

10.Төлбөрийн хэмжээ- Засгийн газрын тогтоолоор батлагдсан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тусгана.

11.Ногдуулсан төлбөрийн дүн -нийт бохирдуулагч бодисын хэмжээг ногдох төлбөрийн хэмжээгээр үржүүлсэн дүнг тусгана.

12.Татварын алба нь ус бохирдуулсны төлбөрийг Байгаль орчны төв лаборатори болон магадлан итгэмжлэгдсэн лабораторийн мэдээллийг холбогдох гэрээний үндсэн дээр цахим хэлбэрээр авч татварын тайланд хяналт тавин ажиллана.