A

A

A

Бүлэг: 1979

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан

сэргийлэх, тэмцэх зааврын хавсралт

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

 

ТОДОРХОЙЛОЛТ

Дэгдэлтийн судалгаа гэдэг нь системтэй,цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана.

ЗОРИЛГО

  • Тухайн дэгдэлтийншалтгаан, эхүүсвэрийгтодорхойлох
  • Халдвар цааш тархахаасурьдчилансэргийлэхэд чиглэсэнаргахэмжээгтодорхойлох
  • Тухайн дэгдэлтийг зогсоох, тэмцэх

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү САЗ нь БММ өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно.

ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

  • Малын эмч нар
  • Шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх баг

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Мал эмнэлгийн эпидемиологич (багийн ахлагч).
  • Лабораторийн мэргэжилтэн
  • Аймаг, сумын малын эмч нар
  • Байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч

ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ(тухайн нөхцөл байдалд тохируулжтоо ширхэгийг тооцоолно)

  • Нэг удаагийн бээлий
  • Усны гутал
  • Хормогч
  • Улавч
  • Хайч
  • Чимхүүр
  • Дээж хадгалах уусмал (50% PBS glycerine saline)
  • Хөвөн - Цус бүлэгнүүлэгчгүй хуруу шил
  • Цусбүлэгнүүлэгчтэйхуруушил
  • Зүү баригч
  • 16G хэмжээтэй зүү
  • Маркер -
  • Дээжний сав
  • Хаягдлын уут
  • Халдваргүйжүүлэгч бодис
  • Гар ариутгагч
  • GPS
  • Дэгдэлтийн судалгаа авах маягт
  • Лабораторид дээж илгээх маягт
  • Хэвлэсэн бичмэл заавар
  • Дэвтэр, бал

Дэгдэлтийн Судалгаа Хийх Дараалал

  1. Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс:
  • Судалгаа хийх багийн гишүүдийг бүрдүүлэх
  • Багийн гишүүд тус бүр ямар үүрэгтэй оролцох талаар ярилцаж тохирох
  • Шаардлагатай материалбаложистикийнзохионбайгуулалт (материал, тоногтөхөөрөмжийн жагсаалтыг шалгах)
  • Судалгаа авахад шаардагдах зүйлс: Мэдээлэл авах маягтууд, дэвтэр, зөөврийн компьютер, GPS.
  • Дээж авахад шаардлагатай зүйлс: зүү, арчдас авах бамбар, дээжийн сав, вирусийн тэжээлт орчин
  • Хэвлэсэн САЗ, бусад холбогдох журмууд
  • Тээврийн хэрэгсэл
  1. Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллүүдийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:
  • Очих малчны нэр, утасны дугаар
  • Аймаг, сум, багийн нэр
  • Мал аж ахуй эрхлэх хэлбэр, малын тоо (эрчимжсэн, хагас эрчимжсэн, нүүдлийн мал аж ахуйн аль нь болох үхэр, хонь, ямаа, гахайтай эсэх)
  • Тухайн орон нутгийн малын эмчийн нэр, утасны дугаар.
  1. Дэгдэлт илэрсэн аж ахуйд очин судалгаа хийх
  • Тухайн аж ахуйд нэвтрэх, гарахдаа Био-хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.
  • Асуумжийн дагуу тухайн аж ахуйгаас мэдээллийг цуглуулна.
  • Малаас дээж аван лабораторид илгээнэ.
  • Хэдэн малаас дээж авч шинжлэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.

Тайлагнах

Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, дээж авсан малын лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорхи мэдээллүүдийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.

Цаг хугацаа(эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)

  • Эхний тохиолдол хэзээ илэрсэн бэ?
  • Дэгдэлт ямар хугацаанд үргэлжилсэн бэ?
  • Өвчин илрэх хугацаанд ямар шинжилгээнүүд хийгдсэн бэ?
  • Тухайн дэгдэлт нь халдварын эх үүсвэр эсвэл дамжмал халдварын аль нь болох?

Мал амьтан(дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.)

  • Малын төрөл, сүргийн хооронд дайралтын түвшин ялгаатай байгаа эсэх
  • Ямар төрөл зүйлийн малд дайралтын түвшин нь өндөр, эсвэл бага байгаа эсэх
  • Дайралтын түвшин нь наснаас шалтгаалж өөр өөр байгаа эсэх?

Газар нутаг(Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.)

  • Газарзүйн хувьд ямар сэжиг илэрсэн бэ?
  • Мал аж аж ахуйн хэлбэрээс шалтгаалж малын төрөл зүйлийн хооронд ялгаа байгаа эсэх?
  • Тухайн дэгдэлт нь олон улсын чанартай зам, хурдны зам, нүүдлийн зам зэрэгтэй хир ойрхон илэрсэн, газарзүйн хувьд ямар ямар эрсдлүүд байж болох?

Зэрлэг амьтад

  • Тухайн бүс нутагт БММ өвчинд мэдрэмтгий зэрлэг амьтад байдаг эсэх
  • Ойр орчимд зэрлэг амьтдад өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх

Вакцинжуулалтын түүх

  • Вакцинжуулалтын талаарх бүртгэлийг шалгах, дэгдэлт илэрсэн сүрэг нь БММ өвчний болон бусад өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэх

Таамаглал дэвшүүлэх

  • Дэгдэлтийн эх үүсвэрийн талаарх таамаглал
  • Тархалтын хэлбэр
  • Дэгдэлт нь нийтлэг эх үүсвэртэй эсвэл дамжмал байдлаар илэрч байгаа эсэх
  • Хэрэв нийтлэг эх үүсвэртэй бол нэг газраас эсвэл олон газраас уу гэдгийг тогтоох
  • Дэгдэлт гарахад нөлөөлж байгаа ямар эрсдэлт хүчин зүйлс байна вэ?

ЗӨВЛӨМЖ

  • Дэгдэлтийн судалгааны баг нь оролцогч талууд болох малчид, засаг захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.