- Нүүр
- Сайдын тушаал
- ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ГАНЦ ХУВЬ БҮТЭЭЛ ХАДГАЛАГДАЖ БАЙГАА ХУВИЙН НОМЫН САНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
сайдын 2020 оны А/158 дугаар тушаалын хавсралт
ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ГАНЦ ХУВЬ БҮТЭЭЛ
ХАДГАЛАГДАЖ БАЙГАА ХУВИЙН НОМЫН САНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээлийг хадгалж буй хувийн номын сан /цаашид “номын сан” гэнэ/-д дэмжлэг үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулна.
1.2.Чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээлийг ашиглах, хадгалж хамгаалах үйл ажиллагаанд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Номын сангийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
1.3.Үндэсний номын сангийн Эрдмийн зөвлөл нь номын сангийн хүсэлтээр Номын сангийн тухай хуулийн 8.2 -д заасны дагуу чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээлийн талаар зөвлөгөө, санал өгч ажиллах бөгөөд дараахь нийтлэг шалгуурыг баримтлана:
1.3.1.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1-д заасан өвд хамаарах эсэх;
1.3.2.түүхэн болон шинжлэх ухааны ач холбогдол;
1.3.3.дахин давтагдашгүй байдал;
1.3.4.бичиг үсгийн дурсгалын үнэ цэнэ.
1.4.Шаардлагатай тохиолдолд холбогдох шинжлэх ухааны байгууллагаас дүгнэлт гаргуулж болно.
1.5.Үндэсний номын сангийн захирал Эрдмийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн дэмжлэг үзүүлэхтэй холбогдох саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
1.6.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага нь энэхүү журмын 1.5-д заасныг үндэслэн чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээл хадгалж байгаа дэмжлэг шаардлага бүхий хувийн номын санг тогтооно.
Хоёр.Хувийн номын сангийн эрх, үүрэг
2.1.Хувийн номын сан нь дор дурдсан эрх, үүрэгтэй.
2.1.1.номын сангийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр төрийн өмчийн болон бусад номын сангаас мэргэжил арга зүйн туслалцаа авах;
2.1.2.дотоод, гадаадын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрт хамрагдах.
2.1.3.сан хөмрөгт нь ганц хувь бүтээлийг ангилан төрөлжүүлэх, тодорхойлолт хийх.
2.1.4.ганц хувь бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах.
Гурав.Ганц хувь бүтээлийг сурталчлах, хамгаалахад үзүүлэх дэмжлэг
3.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ганц хувь бүтээлийг сурталчлах, хамгаалахад дараахь дэмжлэгийг үзүүлнэ:
3.1.1.бүс нутгийн болон дэлхийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх;
3.1.2.холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Соёл, урлагийг дэмжих сангаас ганц хувь бүтээлийг сурталчлах, хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх.
3.2.Монгол Улсын Үндэсний номын сан нь ганц хувь бүтээлийг дэмжих чиглэлээр номын сангийн хүсэлтээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.2.1.ганц хувь бүтээлийн талаар Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
3.2.2.сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр зөвлөгөө өгөх;
3.2.3. ганц хувь бүтээлийг сэргээн засварлахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
3.2.4.сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын стандартын нөхцлийг хангаагүй орчинд хадгалагдаж буй тохиолдолд гэрээний үндсэн дээр шилжүүлж түр хадгалах, буцааж шилжүүлэх;
3.2.5.ганц хувь бүтээлийг тоон хэлбэрт шилжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;
3.2.6.гэрээний үндсэн дээр ганц хувь бүтээлийг олон нийтэд сурталчлах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах.
Текст томруулах
A
A
A