- Нүүр
- Сайдын тушаал
- ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУРААР ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн
А/179 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт
ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУРААР ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Нэг. Үнэлгээний зорилго
Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, магадлан шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэглэнэ.
Хоёр. Үнэлгээний зарчим, хамрах хүрээ
2.1.Магадлан шинжилгээ, үнэлгээнд дараах зарчмыг баримтлана:
2.1.1.шударга, хөндлөнгийннөлөөнөөсхараатбусбайх;
2.1.2.нээлттэй, ил тод байх;
2.1.3.нотолгоондтулгуурласанбайх;
2.1.4.үр дүндчиглэсэнбайх;
2.1.5.мэдээлэл нь үнэн, зөв байх;
2.1.6.оролцогч, хэрэглэгч талуудыноролцоогхангасанбайх;
2.1.7.багаар ажилласан байх.
2.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдмагадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр шинжээчийн баг үнэлгээ хийхэд болон магадлан итгэмжлэлд орох дээрх эрүүл мэндийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэл болон үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологийг үнэлэхэд энэхүү аргачлалыг ашиглана.
Гурав. Магадлан шинжлэх шалгуурын бүтэц, үнэлгээ хийх
3.1.Эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур нь дараах бүтэцтэй:
3.1.1.Магадлан итгэмжлэлд орох байгууллагад тавигдах үндсэн шаардлага
3.1.2.Үйлчлүүлэгчтөвтэй үйлчилгээг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд /Бүлэг 1/
3.1.3.Байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шалгуурүзүүлэлтүүд /Бүлэг 2/
3.1.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд /Бүлэг 3/
3.2.Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэх журам болон магадлан шинжлэх шалгуурын хүрээнд баталсан дараах үндсэн шаардлагыг хангасан байна.
3.2.1.Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлдэг;
3.2.2.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан ажлын байрны хаягандаа үйл ажиллагаа явуулдаг;
3.2.3.Стандартад заасан орон тоогоор эмнэлгийн мэргэжилтнийг хангасан, 80-аас дээш хувь нь сүүлийн 1 жилийн дотор тогтвор суурьшилтай ажилласан;
3.2.4.Эмнэлгийн мэргэжилтнүүд нь мэргэшсэн, жил бүр ур чадварыг дээшлүүлдэг тогтолцоо бүрдсэн;
3.2.5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх стандартын шаардлага хангасан зориулалтын байртай, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлсэн;
3.2.6.Жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг;
3.2.7.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаанд хамт олны оролцоог хангаж ажилладаг;
3.2.8.Магадлан итгэмжлэлд орох асуудлыг хамт олноороо хэлэлцэж, хүлээн зөвшөөрсөн;
3.2.9.Магадлан итгэмжлэлд бэлтгэх зөвлөгөө авч, сургалтанд хамрагдсан;
3.2.10.Магадлан шинжлэх шалгуураархийсэн өөрийн үнэлгээгээр шалгуурүзүүлэлтийг 100% хангасан;
3.2.11.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг
сайжруулах төлөвлөгөөг үрдүнтэй хэрэгжүүлж, ахиц өөрчлөлт гарсан;
3.2.12.Байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний
чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг баталсан, тогтмол хэмждэг, жил бүр ахиц өөрчлөлт гарсан;
3.2.13.Байгууллагын эрсдэлийг үнэлж, сэргийлэх, бууруулах хариу арга хэмжээтогтмол авдаг байх.
3.3.Шинжээчийн багийн эрүүл мэндийн байгууллагадээр очиж хийсэн үнэлгээгээр 3.2-т заасан үндсэн шаардлагыг хангаагүй бол магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийхгүй бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллагыг шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж дүгнэнэ.
3.4.Шалгуур үзүүлэлтийн бүлэг тус бүр дараах дэд бүлгүүдтэй.
Бүлгийн нэр |
Дэд бүлгийн нэр |
Бүлэг 1. Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
|
1.Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал |
2.Эмнэлгийн тусламжийн тасралтгүй байдал |
|
3.Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, үйлчлүүлэгчид өгөх мэдээлэл |
|
4. Үзлэг, оношилгоо, эмчилгээ |
|
5.Халдварын сэргийлэлт, хяналт |
|
Бүлэг 2. Байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шалгуурүзүүлэлтүүд
|
1.Засаглал, удирдлага, манлайлал |
2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага |
|
3.Хүний нөөцийн хөгжил |
|
4. Мэдээллийн удирдлага, аюулгүй байдал. |
|
5.Тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй ажиллагаа, засвар, техникийн үйлчилгээ |
|
2.6.Барилга, инженерийн байгууламжийн аюулгүй ажиллагаа |
|
Бүлэг 3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
|
I.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ |
II.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ |
|
1.Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ |
|
2.Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ |
|
3.Мэс заслын тусламж, үйлчилгээ |
|
4.Мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээ |
|
5.Зорилтот бүлгийн үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээ |
|
6.Халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээ |
|
7.Халдварт өвчний үеийн тусламж, үйлчилгээ |
|
8.Уламжлалт анагаах ухааны болон сэргээн засах тусламж, үйлчилгээ |
|
9.Сувилахуйн тусламж, үйлчилгээ |
|
10.Яаралтай тусламж, үйлчилгээ |
|
11.Түргэн тусламжийн үйлчилгээ /гэрийн дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлэх/ |
|
12.Эмийн менежмент ба зохистой хэрэглээ |
|
13.Лабораторийн тусламж, үйлчилгээ |
|
14.Дэмжих үйлчилгээ |
|
15.Эмчилгээний хоол |
|
16.Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ |
3.5.Дэд бүлэг бүр эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт,түүнийг хэмжих үзүүлэлтгэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ.
3.5.1.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага нь тухайн эрүүл мэндийн байгууллага зайлшгүй хэрэгжүүлсэн байх ёстой үндсэн үйл ажиллагаа юм.
3.5.2.Шалгуур үзүүлэлт нь тухайн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлно.
3.5.3.Хэмжих үзүүлэлт нь тухайн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан эсэхийг нотлох, оноо өгөх үндэслэл болох баримтыг хэлнэ.
3.6.Шалгуур үзүүлэлт бүрийг 5, 4, 3, 2, 0 гэсэн оноогоор дүгнэнэ.
5 оноо- тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийг 100 хувь хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалтыг /тушаал, дүрэм, журамтай/ бүрэнхийсэн, хэрэгждэг, тухайн үйл ажиллагаа хэвшсэн, тогтмол үнэлж дүгнэдэг, бодит үр дүн гарсан бол,
4 оноо- тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийн 90-ээс дээш хувийг хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалтыг /тушаал, дүрэм, журамтай/ хийсэн,хэрэгждэг, тухайн үйл ажиллагаа хэвшээгүй, заримдаа үнэлж дүгнэдэг, үр дүн тогтвортой биш бол,
3 оноо- тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийн 80-аас дээш хувийг хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалт /тушаал, дүрэм, журамтай/ хийгдсэн боловч хэрэгждэггүй, үйл ажиллагаа бүрэн хэрэгжээгүй, үр дүн гарч эхэлж байгаа бол,
2 оноо- тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийн 70-аас дээш хувийг хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалт /тушаал, дүрэм, журам/ шаардлага хангахгүй, үйл ажиллагаа эхлэл төдий, үр дүнгүй бол,
0 оноо -огт хийгдээгүй.
3.7.Хувиар илэрхийлэгдэх шалгуур үзүүлэлтийг үнэлэхдээ 100% хангасан бол 5 оноо, 99- 90%-д 4 оноо, 89-80%-д 3 оноо, 79-70%-д 2 оноо, 69 ба түүнээс доош хувьд 0 оноог тус тус өгнө.
3.8.Шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр оноогоор тухайн дэд бүлгийн, дэд бүлэг бүрийн нийлбэр оноогоор бүлгийн, бүлэг бүрийн онооны нийлбэрээр онооны нийт дүн гарна.
3.9.Нийт авсан онооны нийлбэрийг авбал зохих оноонд харгалзуулан тухайн онооны эзлэх хувийг тооцон нэгдсэн дүнг гаргана. Эрүүл мэндийн байгууллагын магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийг хангасан хувийг үндэслэн магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмаар зохицуулна.
3.10.Эрүүл мэндийн байгууллага нь магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр өөрийн үйл ажиллагаа болон үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологит үнэлгээ хийхдээ байгууллагын ажилтнуудын бүх түвшний төлөөллийг оролцуулан багаар ажиллана.
3.11.Шинжээчийн баг нь эрүүл мэндийн байгууллагад үнэлгээ хийхдээ тасаг, нэгж бүрээр тойрон үзлэг хийх, баримт бичигтэй танилцах, мэдээлэл солилцох, эмнэлгийн мэргэжилтний гардан үйлдэл хийх явцад ажиглалт хийх, удирдах болон эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчтэй ярилцлага хийх зэрэг аргуудыг ашиглана.
Дөрөв.Үнэлгээний үр дүнг тооцох
4.1.Шинжээчийн багийн эрүүл мэндийн байгууллагад хийсэн магадлан итгэмжлэлийн үнэлгээний тайлан, дүгнэлт бичих, үнэлгээний үр дүнг шийдвэрлэх асуудал нь “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам” болон магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой бусад журмуудаар зохицуулагдана.
Текст томруулах
A
A
A