- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны
А/52 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулан
суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар
Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.6-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан татвар төлөгч хувь хүн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тухай бүр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Нэг. Тайлангийн маягт:
Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлангийн 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг төгрөгөөр бөглөнө.
1.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь хуулийн 10.1.3-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-08(1)/-ний 11 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
2.Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан хувь хүн нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1 дэх заалтад хамаарах бол хуулийн 22.1.2-д заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-08(1)/-ний 12 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
3.Татвар ногдуулах орлого буюу 3 дугаар мөрийн дүнг 1 дүгээр мөрийн дүнгээс 2 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлно.
4.Суутгасан албан татвар буюу 4 дүгээр мөрийн дүн нь 3 дугаар мөрийн дүнг 2 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
Хоёр. Тайлангийн хавсралт мэдээ:
1.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвар төлөгчийн мэдээллийг энэ хэсэгт тусгана.
1.1.ТТД буюу 2 дугаар баганад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвар төлөгчийн “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 2.5-д заасны дагуу олгосон дугаарыг;
1.2.Регистрийн дугаар буюу 3 дугаар баганад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвар төлөгчийн регистрийн дугаарыг тус тус оруулна
1.3.Овог буюу 4 дүгээр баганад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвар төлөгчийн эцэг /эх/-ийн нэрийг;
1.4.Нэр /аж ахуйн нэгжийн хувьд оноосон нэр/ буюу 5 дугаар баганад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвар төлөгчийн нэрийг, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэрийг;
2.Үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх мэдээллийг тусгана.
2.1.Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар буюу 6 дугаар баганад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.3-т заасны дагуу эрх бүхий байгууллагаас олгосон дугаар /Ү/-ыг;
2.2.Хаяг, байршил буюу 7, 8 дугаар баганад өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хаяг, байршлыг;
2.3.Зориулалт буюу 9 дүгээр баганад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх зориулалтыг;
2.4.Хэмжээ буюу 10 дугаар баганад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хэмжээг м.кв-аар тус тус оруулна.
2.5.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого буюу 11 дүгээр баганад үл хөдлөх эд хөрөнгө борлуулах, шилжүүлэх гэрээний дүн байна.
2.6.Хуулийн 22.1.2-т заасан хувь хүний орлого буюу 12 дугаар баганын дүн нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1 дэх заалтад хамаарах хувь хүний орлогын дүн байна.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Текст томруулах
A
A
A