A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2020 оны А/49 дүгээр тушаалын 3-р хавсралт

 

Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан

албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар

Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу суутган төлөгч нь хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор оны эхнээс өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. Татвар төлөгч хувь хүн хуулийн 27.2-т заасны дагуу тайлангаа татварын албанд хүргүүлж хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд тайлан боловсруулалт хийх боломжоор хангах үүднээс суутган төлөгч нь 4 дүгээр улирлын тайлангийн хавсралт мэдээг дараа оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ.

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлангийн 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн татвар төлөгчийн тоог, 4 дүгээр баганад тухайн үзүүлэлтийн дүнг оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

1.Хөрөнгийн орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 4, 7 дугаар мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

1.1.Эрхийн шимтгэлийн орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 2 дугаар мөрийн дүн нь 3 дугаар мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

1.1.1.Эрхийн шимтгэлийн орлого буюу 3 дугаар мөр нь хуулийн 9.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.2-т заасан эрхийн шимтгэлийн орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12(1)/-ний эрхийн шимтгэлийн орлогын 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

1.2.Ногдол ашгийн орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 4 дүгээр мөрийн дүн нь 5 дугаар мөрийн дүнг 10 хувиар, 6 дугаар мөрийн дүнг 5 хувиар үржүүлсэн үржвэрүүдийн нийлбэртэй тэнцүү байна.

1.2.1.ногдол ашгийн орлого буюу 5 дугаар мөрийн дүн нь хуулийн 9.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.3-т заасан ногдол ашгийн орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12(1)/-ний ногдол ашгийн орлогын 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

1.2.2.хуулийн 21.5-д заасны дагуу олгосон ногдол ашгийн орлого буюу  6 дугаар мөрийн дүн нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй нь холбоотой ногдол ашгийн орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12(1)/-ний Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй нь холбоотой ногдол ашгийн орлогын 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

1.3.Хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 7 дугаар мөрийн дүн нь 8 дугаар мөрийн дүнг 10 хувиар, 9 дүгээр мөрийн дүнг 5 хувиар үржүүлсэн үржвэрүүдийн нийлбэртэй тэнцүү байна.

1.3.1.хүүгийн орлого буюу 8 дугаар мөрийн дүн нь хуулийн 9.1.4, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасан хүүгийн орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12(1)/-ний хүүгийн орлогын 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

1.3.2.хуулийн 21.5-д заасны дагуу олгосон хүүгийн орлого буюу 9 дүгээр мөрийн дүн нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй нь холбоотой хүүгийн орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12(1)/-ний Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй нь холбоотой хүүгийн орлогын 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

2.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 10 дугаар мөрийн дүн нь 11 дүгээр мөрийн дүнтэй тэнцүү байна.

2.1.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 11 дүгээр мөрийн дүн нь 12 дугаар мөрийн дүнг 2 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

2.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого буюу 12 дугаар мөрийн дүн нь хуулийн 10.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.9-д тодорхойлогдсон үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын мэдээ /ХМ-12(2)/-ний 11 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

3.Бусад орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 13 дугаар мөрийн дүн нь 14, 16 дугаар мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.

3.1.Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлогоос ногдуулан суутгасан албан татвар буюу 14 дүгээр мөрийн дүн нь 15 дугаар мөрийн дүнг 5 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

3.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого буюу 15 дугаар мөрийн дүн нь хуулийн 12.1.1-д заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12(1)/-ний урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлогын 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

3.2.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 16 дугаар мөрийн дүн нь 17 дугаар мөрийн дүнг 40 хувиар үржүүлсэнтэй гаргасантай тэнцүү байна.

3.2.1.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого буюу 17 дугаар мөрийн дүн нь хуулийн 12.1.2-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12(1)/-ний төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогын 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

4.Оршин суугч бус албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 18 дугаар мөрийн дүн нь 19 дүгээр мөрийн дүнг 20 хувиар, 20 дугаар мөрийн дүнг 5 хувиар үржүүлсэн үржвэрүүдийн нийлбэрээс 21 дүгээр мөрийн дүнг хасаж тодорхойлно. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(3)/-ний 14 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

4.1.Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлого буюу 19 дүгээр мөрийн дүн нь хуулийн 20.1-д заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(3)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

4.2.хуулийн 21.5-д заасан орлого буюу 20 дүгээр мөрийн дүн нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогын дүн байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(3)/-ний Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй нь холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогын 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

4.3.Давхар татварын гэрээний дагуу хөнгөлөх татвар буюу 21 дүгээр мөрийн дүн нь Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр бүхий улс орны татвар төлөгчийн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөх татварын дүн байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(3)/-ний 13 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

5.Суутгасан нийт албан татвар буюу 22 дугаар мөрийн дүн нь 1, 10, 13, 18 дугаар мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.

6.Албан татвар суутгаагүй олгосон татвар ногдох орлого буюу 23 дугаар мөрөнд суутган төлөгч нь хуулиар албан татвар ногдуулан суутгах үүрэг хүлээгээгүй, албан татвар суутгаагүй хувь хүнд олгосон орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хувь хүнд олгосон албан татвар суутгаагүй орлогын мэдээ /ХМ-12(4)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

7.Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнд олгосон орлого буюу 24 дүгээр мөрийн дүн нь хуулийн 22.1.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хувь хүнд олгосон орлогын дүн байна. Энэ дүн нь Суутган төлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнд олгосон орлогын мэдээ /ХМ-12(5)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР