A

A

A

Бүлэг: 1979

/Энэ журмын хавсралтыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор хассан./
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179 дүгээр тогтоолоор

баталсан “Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес,

 мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх

тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын 1 дүгээр хавсралт

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ БУЮУ ХЯНАГЧИЙН АСУУЛГА

 

Асуулгыг хүсэлт гаргагчийн эцсийн өмчлөгч бүр бие даан, хүсэлт гаргагчийн туслалцаагүйгээр бөглөнө. Үлдээсэн зай хангалтгүй бол нэмэлт хуудсан дээр бичин хавсаргана.

Асуулт

Хариулт

1.

Энэхүү асуулга хамаарах байгууллага ("байгууллага")-ын нэр

                         

2.

Эцсийн өмчлөгчийн нэрийг бичнэ үү. Үүнд байгууллагын нэр, эрхэлдэг бизнесийн зорилгоор эсвэл холбоотой ашигладаг аливаа бизнесийн нэрийг бичих

 

3.

Байгууллагатай холбоотойгоор хянагчийн шаардлагыг хангаж буй шалтгаан (жишээ нь, 10%-ийг эзэмшдэг гэх мэт)

 

4.

Бизнесийн мэдээлэл

 

5.

Өмнө нь бүртгүүлсэн эсвэл сольсон нэр

 

6.

Үүсгэн байгуулагдсан улс, огноо

 

7.

(a) Төв оффисын бүртгэлтэй хаяг

 (b) Оршин байгаа газар, хаяг

 

8.

Хянагчийн бүх захирлуудын нэр, албан тушаал

 

9.

Хянагчийн бүх хянагчдын нэр, ямар агуулгаар тэднийг хянагч гэдэг болохыг дурдах.

 

10.

Хүсэлт гаргагчийн байгууллагаас хуулийн дагуу эрх авсан санхүүгийн болон санхүүгийн бус бүх байгууллагын нэр (хянагч мөн тэрхүү байгууллагын хянагч эсвэл чухал хувьцаа эзэмшигч байх). Тухайн байгууллага бүрийн хувьд хянагч шаардлага хангахуйц гэдгийг харуулах.

 

11.

Монгол Улс эсвэл хаа нэгтээ санхүүгийн болон санхүүгийн бус бизнес эрхлэхээр хянагч нь хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсвэл авч байсан эсэх? Тийм бол дэлгэрэнгүй бичих. Тэрхүү эрхийг цуцлах, хүчингүй болгосон бол мөн дэлгэрэнгүй бичих.

 

12.

Монгол Монгол эсвэл хаа нэгтээ санхүүгийн болон санхүүгийн бус бизнес эрхлэхээр хянагч нь 12-р асуултад өгсөн хариултад дурдсан зөвшөөрлөөс өөр зөвшөөрөл авахаар хяналтын байгууллагад хүсэлт гаргаж байсан эсэх?

Тийм бол дэлгэрэнгүй бичих. Тийнхүү хүсэлт гаргасны дараа тэрхүү хүсэлтээс ямар нэгэн шалтгаанаар татгалзсан бол мөн дэлгэрэнгүй бичих.

 

13.

Хянагч сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс эсвэл хаа нэгтээ шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих өрөө шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор төлөөгүй тохиолдол гарч байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

14.

Хянагч сүүлийн 10 жилийн хугацаанд өөрийн зээлдүүлэгчидтэй тохиролцоо, хэлцэл хийх өөрөөр хэлбэл зээлдүүлэгчдийн өрийг бүрэн төлөөгүй тохиолдол гарч байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

15.

Монгол Улсад хянагчийн өмч хөрөнгөд хүлээн авагч томилж байсан эсвэл сүүлийн 10 жилийн хугацаанд бусад газар тэрхүү томилгоотой ижил төстэй томилгоог хийж байсан эсэх? Тийм бол тийнхүү томилсноос хойш тэрхүү хүлээн авагч эсвэл ижил төстэй этгээд үүргээ гүйцэтгэсээр байгаа эсэх талаар дэлгэрэнгүй бичих.

 

16.

Тухайн байгууллагатай холбогдуулан захиргааны шийдвэр гаргуулах хүсэлтийг Монгол Улсад эсвэл сүүлийн 10 жилийн хугацаанд тэрхүү хүсэлтэй ижил хүсэлтийг бусад газар гаргаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүйг бичих

 

17.

Монгол Улс хянагчийг сайн дурын үндсэн дээр татан буулгах тухай мэдэгдлийг өгч байсан уу эсвэл сүүлийн 10 жилийн хугацаанд тэрхүү мэдэгдэлтэй ижил мэдэгдлийг бусад газар өгч байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

18.

Монгол Улс эсвэл гадаад оронд хянагчийг хүчээр татан буулгах хүсэлт эсвэл сүүлийн 10 жилийн хугацаанд тэрхүү хүсэлттэй ижил хүсэлтийг бусад газар гаргаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

19.

Байцаагч эсвэл төрийн байгууллага, агентлаг, мэргэжлийн холбоо эсвэл Монгол Улс эсвэл гадаад орны хуулийн дагуу томилогдсон бусад зохицуулагч байгууллагын бусад эрх бүхий ажилтан хянагчийн бизнесийн үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юу эсвэл өмнө нь тийнхүү шалгаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

20.

Монгол Улсад эсвэл хаа нэгтээ зохицуулагч байгууллага ирээдүйд байгуулах гэрээтэй холбогдуулан хянагчийг буруушаах, хэрэгт татах, сануулах, сахилгын шийтгэл ногдуулах, нийтэд нээлттэй шүүмжилж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

21.

Хянагчийг Монгол Улсад эсвэл хаа нэгтээ мэргэжлийн байгууллага, эсвэл банк, санхүү, санхүүгийн бус үйл ажиллагаатай холбоотой худалдааны нийгэмлэгт элсүүлэхээс татгалзаж байсан уу эсвэл хянагч хандсаныхаа дараа элсэх хүсэлт гаргахгүй байх шийдвэр гаргаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

22.

Хянагч Монгол Улсад эсвэл хаа нэгтээ түүний эсвэл байгууллагын санхүүд материаллаг нөлөө үзүүлж болзошгүй шүүх ажиллагаанд оролцож байгаа эсвэл оролцох эсэх? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

23.

Хянагч нь байгууллагатай аливаа гүйлгээ эсвэл хэлцэл (ногдол ашиг авах орохгүй)-д орсон эсвэл орохоор төлөвлөж байгаа юу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

24.

Хянагчийн бизнесийг үйл ажиллагаанд тухайн байгууллага баталгаа өгөх, өөрөөр хэлбэл баталгаа гаргах, баталгаажуулах эсвэл баталгаа өгөх, гаргах, баталгаажуулах гэж байгаа юу? Жишээ нь хянагч/групп компанийн зээлтэй холбогдуулан банк, санхүүгийн байгууллагад барьцаа өгөх гэх мэт. Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

25.

Байгууллагын хэдэн ширхэг хувьцаа хянагч эсвэл салбар компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг? Бүртгэлтэй нэр, хувьцааны ангилалыг бичих

 

26.

Хянагч эсвэл ижил группд байдаг компани эсвэл хамааралтай этгээд тухайн байгууллага (хянагч эсвэл салбар компанийн нэр дээр бүртгэгдээгүй)-ын хэдэн хувьцааг сонирхож байна вэ? (үр шим хүртэх зорилгоор)

 

27.

Хянагч эсвэл салбар компаниуд итгэл хүлээгч эсвэл нэрлэсэн хувьцаа эзэмшигчийн хувиар байгууллагад хувьцаа эзэмшдэг үү? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

28.

25, 26, 27-р асуултуудад өгсөн хариултуудад дурдсан байгууллагын хувьцааг ямар нэгэн этгээдэд шударгаар эсвэл хууль ёсоор санал болгох эсвэл барьцаалсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

29.

Тухайн байгууллага (эсвэл охин компани нь болох өөр байгууллага)-ын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэрэгжүүлэх саналын эрхийн хэдэн хувийг хянагч болон салбар компани хэрэгжүүлэх эсвэл хэрэгжилтийг нь хянах эрхтэй вэ?

 

30.

Тухайн байгууллага эсвэл охин компани нь болох өөр байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэсэгчлэн хэрэгжүүлэх саналын эрхийг нэг буюу түүнээс олон салбар компани хянадаг эсвэл хянаж болох бол, тухай бүрт тийнхүү хянагдсан саналын эрхийн хувь болон салбар компанийн бүрийн нэрийг бичих.

 

31.

Эцсийн өмчлөгчийн сүүлийн санхүүгийн 3 жилийн аудитын тайланг ирүүлнэ үү (группийн аудитын тайланг мөн ирүүлэх). Хамгийн сүүлийн үеийн байдлаар тайланд 6 сарын өмнө аудит хийсэн бол тэрхүү аудитын тайланд удирдлагын тайланг хавсарган илгээнэ (удирдлагын тайланд аудит хийсэн байх шаардлагагүй). Удирдлагын тайланд одоогийн санхүүгийн байр суурь, үр дүнг харуулсан байх. Мөн дүрэм, гэрчилгээ гэх мэт баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ үү.

 

32.

Энэхүү асуулгыг зөвшөөрөл авах хүсэлттэй холбоотой ирүүлсэн бол хүсэлтийг шийдэхэд эцсийн өмчлөгчид туслалцаа болох бусад мэдээллийг ирүүлнэ үү.

 

 

БАТАЛГАА

 

Миний бие/Бид дээр мэдүүлсэн мэдээллийг үнэн, зөв болохыг баталж байна.

 

Миний бие/Бид энэхүү баталгаанд чухал аливаа өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлнэ.

 

20.. оны сарын өдөр

 

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ:         _____________                  

 

БАЙГУУЛЛАГЫН НЭР: