A

A

A

Бүлэг: 1979

/Энэ журмын хавсралтыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор хассан./
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179 дүгээр тогтоолоор

баталсан “Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес,

 мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх

тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын 2 дугаар хавсралт

АСУУЛГЫН ХУУДАС

/Журмын 1.2-т заасан этгээдийн хувийн мэдээллийн асуулга/

 

Асуулт

Хариулт

1.

Энэхүү асуулгыг бөглөхтэй холбоотой ажилласан байгууллагын нэр

 

2.

Овог

Нэр

Өөр нэртэй байсан эсэх

Хүйс (Эрэгтэй/Эмэгтэй)

 

3.

Та энэ асуулгыг хэний хувиар бөглөж байна вэ? Зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, салбарын удирдлага, ажилтан, агент?

 

4.

Оршин суух хаяг

 

5.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд оршин сууж байсан хаяг (хамаарах огноог тавих)

 

6.

Төрсөн огноо

Төрсөн газар (улс, аймаг, хот)

 

7.

Иргэншил, иргэншлээ хэрхэн авсан (жишээ нь, төрөлт, иргэний харьяаллаа өөрчлөх, гэрлэлт)

 

8.

Биеийн байцаалтын дугаар (Регистрийн дугаар, татвар төлөгчийн дугаар, эсвэл бусад)

 

9.

Одоогийн хашиж буй албан тушаал эсвэл хийж буй ажил болон мэргэжил, сүүлийн 10 жилийн хугацаанд ажиллаж байсан байгууллага, ажил олгогчийн нэр, эрхэлдэг бизнес, хашиж байсан албан тушаал, холбогдох огноо, ажлаас гарсан огноо болон хийж байсан ажил бүрийн хувьд:

i.эрхэлж байсан албан тушаалын нэр;

ii.ажилд орсон огноо;

iii.ажил олгогчийн нэр, хаяг;

iv.тодорхойлолт гаргагчийн нэр, албан тушаал, утасны дугаар

 

10.

Та одоо бүртгэгдсэн байгууллагын–

(a)захирал эсвэл хянагч уу?

(b)сүүлийн 10 жилийн хугацаанд захирал эсвэл хянагчаар ажиллаж байсан уу?

(тохиолдол бүр болон бизнесийн төрлийн хувьд үүсгэн байгуулагдсан улсын нэрийг бичих)

 

11.

Санхүүгийн байгууллагад эзэмшдэг хувь эзэмшлийн мэдээлэл (одоогийн болон сүүлийн 10 жилийн хугацаанд)

(a)компанийн нэр

(b)үүсгэн байгуулагдсан улс

(c)эзэмшлийн хувь

(d)бизнесийн төрөл

 

12.

(a)эзэмшсэн боловсрол, төгссөн жил

(b)боловсролын зэрэг

 

13.

Бусад газар таны гаргасан зохицуулах зөвшөөрөл хүссэн өргөдлөөс татгалзаж байсан уу?

 

14.

Иргэний эсвэл цэргийн эрх бүхий шүүхээс таныг хэрэгт буруутгаж байсан эсэх

(a)тухайн хэргийг сүүлийн 10 жилийн дотор давтан үйлдсэн байхаас бусдаар бол насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй байхдаа үйлдсэн хэрэг эсвэл

(b)тээврийн хэрэгслийн ашиглалт, өмчлөлтэй холбоотой хялбаршуулсан байдлаар шийдсэн хэргээс бусад)?

Тийм бол хүлээлгэсэн хариуцлага, шийтгүүлсэн бол шийтгэл хүлээлгэсэн огноо, ногдуулсан хэрэг, торгуулийн талаар дэлгэрэнгүй бичих

 

15.

Таныг санхүүгийн болон санхүүгийн бус байгууллагатай холбогдуулан мөрдөн шалгаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих

 

16.

Та хамаарагддаг, хамаарагдаж байсан мэргэжлийн байгууллагаас танд шийтгэл, сахилгын шийтгэл ногдуулах эсвэл муу үнэлгээ өгөх эсвэл та нөхцөл тавьсан мэргэжлийн үнэмлэхтэй байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

17.

Танаас залилан, луйвар эсвэл ижил төстэй хэргийн шүүх хурал, хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд шинжээч, гэрчийн хувиар бус өөр этгээдийн хувиар нотлох баримт гаргаж өгөхийг шаардаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

18.

Таныг эсвэл таны ажиллаж байгаа эсвэл захирал, хувьцаа эзэмшигч, менежер, ажилтан, хянагчаар ажиллаж байсан бүртгэгдсэн, бүртгэгдээгүй байгууллага, түншлэлийг төрийн, мэргэжлийн эсвэл бусад зохицуулагч байгууллага шалгаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

19.

Та албан тушаалаасаа чөлөөлөгдөх, ажлаасаа халагдах эсвэл таныг мэргэжлээрээ ажиллахыг хориглож байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

20.

Эрх бүхий шүүхээс таныг дампуурсан гэж үзэж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

21

Эрх бүхий шүүхийн шийдвэрийн дагуу та төлбөл зохих, төлөх ёстой өрөө төлөхгүй байсан удаа байгаа юу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

22.

Бүртгэгдсэн, бүртгэгдээгүй байгууллага, түншлэлийг байгуулах, хянах, удирдахтай холбоотойгоор эрх бүхий шүүхээс танд тэрхүү байгууллага, компани, гишүүний өмнөөс залилан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг, бусад албан тушаалын гэмт хэрэгт иргэний эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

23.

Таныг ажиллаж байх хугацаанд эсвэл ажиллахаа больсноос хойш нэг жилийн дотор таны захирал, хувьцаа эзэмшигч, менежер, ажилтан, хянагчаар ажиллаж байсан бүртгэгдсэн, бүртгэгдээгүй байгууллага, түншлэлийг хүчээр татан буулгах эсвэл зээлдүүлэгчидтэйгээ тохиролцох, зөвшилцөх эсвэл зээлдүүлэгчид нь төлбөрөө буцаан аваагүй эсвэл бүгдийг нь хараахан буцаан аваагүй байхад худалдааг зогсоож байсан тохиолдол гарч байсан уу?Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

24.

Таны захирал, хувьцаа эзэмшигч, менежер, ажилтан, хянагчаар ажиллаж байсан бүртгэгдсэн, бүртгэгдээгүй байгууллага, түншлэлийн эрхийг цуцлах, хүчингүй болгож байсан уу?

 

25.

Ажил үүргээ гүйцэтгэхдээ та бусад этгээдэд журам, чиглэл өгөх үүрэгтэйгээр ажиллах уу? Тийм бол дэлгэрэнгүй бичих.

 

 

a)Миний бие дээр мэдүүлсэн мэдээллийг бүрэн дүүрэн, үнэн зөв болохыг баталж байна. Түүнчлэн, миний бие дээр заасан асуултын хариултын бүрэн дүүрэн байдалд нөлөөлөх аливаа материаллаг өөрчлөлтийг 21 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэх үүрэг хүлээж байна.

 

Огноо:                                                                                    Гарын үсэг: