A

A

A

Бүлэг: 1979

 Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны

 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн

 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

НАМ ЭВСЛИЙН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН,

НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙГ

БҮРТГЭХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нам, эвслийн болон Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч /цаашид “нэр дэвшигч” гэх/-ийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, шадар туслагч, ухуулагчийг бүртгэх, үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.Энэ хэсгийг СЕХ-ны 2021 оны 17 дугаар тогтоолоор өөрчилсөн/

1.2.Нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, шадар туслагч, ухуулагчаар 18 насанд хүрсэн, энэ журамд заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан иргэнийг ажиллуулна.Энэ хэсгийг СЕХ-ны 2021 оны 17 дугаар тогтоолоор өөрчилсөн/

1.3.Нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, шадар туслагч, ухуулагчаар төрийн захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч ажиллахыг хориглоно.Энэ хэсгийг СЕХ-ны 2021 оны 17 дугаар тогтоолоор өөрчилсөн/

Хоёр. Бүртгэх, үнэмлэх олгох

2.1.Нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэснээс хойш 14 хоногийн дотор сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан бүртгүүлэх тухай хүсэлтээ дараах байдлаар хүргүүлнэ: /Энэ хэсгийг СЕХ-ны 2020 оны 48 дугаар тогтоолоор хассан./

2.1.1.улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд;

2.1.2.аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд;

2.1.3.сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороонд.

2.2.Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор нэр дэвшигчийн ерөнхий менежер, шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлж үнэмлэх авах тухай хүсэлтээ дараах байдлаар хүргүүлнэ: /Энэ хэсгийг СЕХ-ны 2020 оны 48 дугаар тогтоолоор хассан./Энэ хэсгийг СЕХ-ны 2021 оны 17 дугаар тогтоолоор өөрчилсөн/

2.2.1.нэр дэвшигчийн ерөнхий менежерийн үнэмлэх авах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд; /Энэ хэсгийг СЕХ-ны 2021 оны 17 дугаар тогтоолоор өөрчилсөн/

2.2.2.ухуулагчийн үнэмлэх авах тухай хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороонд.

2.3.Нам, эвсэл, нэр дэвшигч нь энэ журмын 2.1, 2.2-д заасан хүсэлтийн хамт дараах баримт бичгийг хүргүүлнэ:

2.3.1.сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчаар ажиллуулах этгээдийн бүртгэлийг холбогдох маягтын дагуу;

2.3.2.иргэний үнэмлэхийн хуулбар.

2.3.3.нэр дэвшигчийн ерөнхий менежер, менежерийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг. /Энэ хэсгийг СЕХ-ны 2021 оны 17 дугаар тогтоолоор нэмсэн/

2.4.Энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авсан сонгуулийн хороо 48 цагийн дотор нягтлан шалгаж, мөн журмын 1.2-т заасан шаардлага хангасан этгээдийг бүртгэж, үнэмлэх олгоно.

Гурав. Бусад

3.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлсэн этгээдийг өөрчлөх тохиолдолд хүсэлтээ энэ журмын 2 дугаар зүйлд заасны дагуу гарган өмнө олгосон үнэмлэхийн хамт хүргүүлнэ. Энэ хэсгийг СЕХ-ны 2021 оны 17 дугаар тогтоолоор өөрчилсөн/

3.2.Энэ журмын 3.1-д заасны дагуу хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авсан сонгуулийн байгууллага 48 цагийн дотор нягтлан шалгаж, мөн журмын 1.2-т заасан шаардлага хангасан этгээдийг бүртгэж, үнэмлэх олгоно.

3.3.Сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэ журамд заасныг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.