A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн

21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.7, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7 дахь заалт, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.7 дахь заалтад заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах болон түүнд хяналт тавихтай холбогдон гарах харилцааг зохицуулна. 

/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

1.2.Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, тэдгээрийг төлөөлсөн этгээд нь цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сонгуулийн хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны интернетэд суурилсан үйлчилгээ эрхлэгч (цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, аппликэйшн, гэх мэт) нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг мөн адил дагаж мөрдөнө./Энэ хэсэгт СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

1.4.Энэ журмын 1.2-т заасан этгээд нь цахим шуудан, цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулж болно.

1.5.Гүний цахим хуудас /Deep Web/-наас бусад бүх төрлийн контентийг хэрэглэгчид хүргэдэг веб сайт, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас (пэйж хуудас) нь энэ журмын үйлчлэлд хамаарна. /Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар нэмсэн/ , /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар өөрчлөн найруулсан/

Хоёр. Баримтлах зарчим

2.1.Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл /нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа/-ийг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй ил тод харагдахуйц байдлаар нийтэлнэ.  

/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар өөрчлөн найруулсан/

2.2.Сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлтэй цахим хаяг, цахим хуудас нь аливаа мэдээ, мэдээллийг нийтлэхдээ албан бус цахим хаяг, цахим хуудас сонинд нийтлэгдсэн мэдээллийг эх сурвалжаа болгон ашиглахгүй.

/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Гурав. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэл

3.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудас ашиглах тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ./Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/

3.3.Нам, эвсэл, нэр дэвшигч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас ашиглах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.  /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.3.1.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан бүртгэлийн хуудас; /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.3.2.цахим хуудасны домэйн нэр, вэб хуудас болон вэб сайтын байршлын (вэб/сервер хостинг) талаарх мэдээлэл;/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.3.3.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудасны бүртгэлийн хаяг, бүртгүүлсэн нэр, цахим шуудан, утасны дугаар, цахим холбоос хаяг (URL хаяг). /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.4.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн мэдээллийг бүртгэл хийснээс хойш нэг хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим хэлбэрээр хүргүүлнэ ./Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.5.Нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.6.Нам, эвсэл, нэр дэвшигч нь цахим хуудас болон цахим шуудангийн мэдээллээ аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.7.Цахим үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ. /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/   /Энэ хэсгийг СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмсэн./

Дөрөв. Сонгуулийн сурталчилгааны хяналтын горим

4.1.Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. /Энэ хэсэгт СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

4.2.Энэ журмын 4.1-д заасан эрх бүхий байгууллага нь цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд эрх

бүхий албан тушаалтны шийдвэр бүхий албан бичиг дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ. /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

4.3.Энэ журмын 4.2-т заасан албан бичиг дүгнэлтэд тухайн мэдээ, мэдээллийн цахим хаяг, цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргана. /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

4.4.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 4.2-д заасан албан бичиг дүгнэлтийн дагуу дараах мэдэгдлийг цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгчдэд даруй[1] хүргүүлнэ:/Энэ хэсэгт СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/


[1] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.7.“даруй” гэж боломжит богино хугацааг;

4.4.1.мэдэгдэлд дурдсан мэдээ, мэдээллийг устгах эсвэл хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах;/Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/

4.4.2.мэдэгдэлд дурдсан цахим хаяг, цахим хуудсыг сонгуулийн сурталчилгааны хугацаа дуустал хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах./Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/

4.5.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 4.4-т заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ. /Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн//Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

4.6.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгчийг олж тогтоох боломжгүй эсхүл энэ журмын 4.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо дараах мэдэгдлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ:/Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/,/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

4.6.1.тухайн цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн сурталчилгааны дүн гарч дуусах хүртэлх хугацаанд хаах; /Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн///Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

4.6.2.хуульд заасан технологийн арга хэмжээ авах.

4.7.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 4.6-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд даруй хэрэгжүүлэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ.

4.8.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 4.4-т заасан мэдэгдлийг тухайн цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно. /Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн//Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Тав. Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа

5.1.Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг цахим орчинд түргэн шуурхай хангуулах ажлын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана. /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

5.2.Энэ журмын 5.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамаарна.

5.3.Эрх бүхий байгууллагууд нь хамтран ажиллах эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, факсын дугаар, цахим хаягийн жагсаалтыг гаргасан байна. /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

5.4.Эрх бүхий байгууллагууд нь цахим орчин дахь хууль бус сонгуулийн сурталчилгаатай холбоотой санал, дүгнэлтийг цахим хэлбэрээр даруй холбогдох газарт хүргүүлэх бөгөөд албан бичгийг шуудангаар хүргүүлнэ.

/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

5.5.Эрх бүхий байгууллагууд нь энэ журмын 5.4-т заасан санал, дүгнэлт, шийдвэрийг цахим шуудангаар хүлээж авсан даруйд холбогдох арга хэмжээг авч, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг нэн даруй мэдэгдэнэ. 

/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Зургаа. Бусад холбогдох байгууллагын эрх үүрэг

6.1.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:

6.1.1.сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс шийдвэр гаргах эрх бүхий болон техникийн ажилтан тус бүр нэг, нийт хоёр албан тушаалтныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамтран ажиллах төлөөлөгчөөр томилж, овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;

6.1.2.сонгуулийн сурталчилгаа эхэлснээс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл бололцоогоор хангах;

6.1.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.8, 47.11 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 46.8, 46.11 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 42.11 дэх заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө туршилтыг хийх, техник технологийн бэлэн байдлыг хангасан байх;/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

6.1.4.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь зөрчилтэй домэйн нэрийн жагсаалт /black-list.mn/-ыг өөрийн сүлжээнд даруй хязгаарлах;

6.1.5.зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс сонгуулийн санал авах өдрийн дараахь өдөр хүртэл хугацаанд 4 цаг тутамд шинэчлэх;

6.1.6.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь домэйн нэрийн сервер (Domain Name Server)-тээ болон сүлжээний хамгаалалтын төхөөрөмж (Firewall)-дөө“www.black-list.mn” домэйн нэрт харгалзах АйПи(IP) хаягаас ирэх домэйн нэрийн асуулга, хүсэлтийг зөвшөөрөх, хариулах боломжийг бүрдүүлсэн байх;

6.1.7.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь интернэтийн үйлчилгээнд ашиглаж буй домэйн нэрийн серверүүд (Domain Name Server)-ийн АйПи (IP) хаягууд болон хариуцан ажилладаг ажилтны овог, нэр, албан тушаал, цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх.

6.2.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:/Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/,/Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

6.2.1.сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс шууд харилцах төлөөлөгчийг томилж, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн байх;

6.2.2.энэ журмын 4.4-т заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, гүйцэтгэх техник технологийн боломжийг заавал хангасан байх;

6.2.3.Интернетийн домэйн нэр ашиглан мэдээ мэдээллийг хэрэглэгчид хүргэж буй бүх төрлийн веб сайт нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх; /Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/

6.2.4.сонгуулийн сурталчилгаа явуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл /нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа/-ийг олон нийтэд ойлгомжтой, ил тод харагдахуйц байдлаар нийтлэх;

6.2.5.нам, эвсэл, нэр дэвшигчийн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сурталчилгаа саадгүй явуулах технологийн боломжоор хангах арга хэмжээ авах./Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/

6.3.Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь дараах үүрэгтэй:

6.3.1.сонгуулийн сурталчилгаанд цахим орчин дахь олон нийтийн сүлжээний нэг цахим хуудас ашиглах;/Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/

6.3.2. Улсын Их хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан бүртгэлийн хуудасны дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх;/Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн/ ,  /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

6.3.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудсыг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх; /Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар өөрчлөн найруулсан/

Долоо. Гомдол маргаан шийдвэрлэх

7.1.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол маргааныг хүлээж авах шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг олон нийтэд ил тод байршуулна./Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн//Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

7.2.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргаантай холбоотой асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бөгөөд шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад хандаж болно./Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн//Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/ 

7.3.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч, цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайланг сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор гаргаж, олон нийтэд нээлтэй мэдээлнэ./Энэ хэсгийг СЕХ-ын 2020 оны 280-р  тушаалаар өөрчилсөн//Энэ хэсэгт СЕХ-ын 2021 оны 33-р  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Найм. Хариуцлага

8.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---оОо---