- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙХ АРГА ХЭМЖЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын хавсралт
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД САНХҮҮ,
ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЭРСДЭЛЭЭС
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ
ХИЙХ АРГА ХЭМЖЭЭ
Д/д |
Чиглэл |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хариуцах байгууллага |
1 |
Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй банкны тогтолцоог хөгжүүлж, банкны салбарын реформ хийх |
1.1.Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэх хангах. |
Монголбанк |
1.2.Банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төслийн санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах. |
Монголбанк |
||
1.3.Цахим банкны үйл ажиллагааг өргөжүүлж, төрөлжсөн цахим банкийг бий болгох. |
Монголбанк |
||
2 |
Банкны зээлийн хүүг бууруулах, хүүний хөнгөлөлт үзүүлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах |
2.1.Харилцах дансанд хүү тооцохгүй байх, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй байх, иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэдэг байх агуулгаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах. |
Монголбанк |
3 |
Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх |
3.1.Мөнгө хүүлэлтийг тодорхойлж, хязгаарлах, санхүүгийн хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсронгуй болгох санал бэлтгэх. |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк |
4 |
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх |
4.1.Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулан тогтоох. |
Засгийн газар |
4.2.Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын бодлого, журамд өөрчлөлт оруулах. |
Санхүүгийн зохицуулах хороо |
||
4.3.Эх оронч худалдан авалтыг дэмжих, чанар, стандартын шаардлага хангасан, дотооддоо үйлдвэрлэсэн барааг төрийн худалдан авалтаар дэмжих Засгийн газрын “Жагсаалт шинэчлэн батлах тухай” 2019 оны 90 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах. |
Засгийн газар |
||
5 |
Банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх |
5.1.“Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. |
Санхүүгийн зохицуулах хороо |
6 |
Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх |
6.1.Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагч, ажилтанд зориулсан ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болон хүүгийн татаасыг төрөөс хариуцах. |
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
6.2.Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Монголбанкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бүрэн эрхийг Монголбанканд олгох эрх зүйн түр зохицуулалтыг бий болгох хууль тогтоомжийн төслийн санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх. |
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
||
6.3.Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан Засгийн газрын шийдвэртэй уялдуулан төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дахин гурав хүртэл сараар хойшлуулах. |
Засгийн газар, Монголбанк |
||
6.4.Энэ тогтоолын хавсралтын 6.3-т заасан арга хэмжээнд хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн нийт жилийн нэрлэсэн хүүний хоёр нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс хариуцах. |
Засгийн газар, Монголбанк |
||
6.5.Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоонд өрсөлдөөн бий болгож, Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ болон бусад холбогдох хуулийн этгээдэд шинээр шаардлагатай тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх талаар холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх. |
Санхүүгийн Зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
||
7 |
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх |
7.1.Засгийн газрын “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. |
Засгийн газар |
7.2.Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг Монголбанканд олгох эрх зүйн түр зохицуулалтыг бий болгох хууль тогтоомжийн төслийн санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах. |
Монголбанк |
||
8 |
Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх |
8.1.Цахим худалдаа, төрийн цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж эрчимжүүлэх, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгох, КОВИД-19 цар тахлын мэдээллийн программ хангамж, аппликейшн хөгжүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрээр авсан бол үнэ тарифыг бууруулах, банк хоорондын шимтгэлийг тэглэх. |
Засгийн газар, Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо |
8.2.Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийхэд Засгийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас дэмжлэг үзүүлэх. |
Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо |
||
8.3.Олон нийтийг төөрөгдүүлсэн худал ташаа мэдээ, мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх, хязгаарлах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч /цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, аппликэйшн гэх мэт/-тэй хамтран ажиллах зохицуулалтын журмыг боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах. |
Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо |
||
9 |
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх |
9.1.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу банкны эзэмшиж байгаа үнэт цаасыг худалдан авч Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5.4-т заасан үүргийг хэрэгжүүлэх. |
Засгийн газар, Монголбанк |
---оОо---
Текст томруулах
A
A
A