A

A

A

Бүлэг: 1979

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

хуралдааны 2020 оны А/13 дугаар тогтоолын хавсралт

ТҮРГЭН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ

 Нэг.Зорилго         

Сумын малчид мал бүхий иргэд бэлчээрийг зүй зохистой хувиартайгаар ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, ургамлын зүйл төрлийг нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлын хангах, нөөцөлсөн бэлчээр, тариалан, хадлангийн талбай өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн бүс нутагт мал оруулан гишгүүлэхгүй, чөлөөлсөн хугацаанаас түрүүлж нүүдлэхгүй, мал бэлчээрлүүлэхгүй, төв суурин болон тариалан, хадлангийн талбай, өвлийн бусад улиралд өвөлжөөний бүс нутгийг бүрэн чөлөөлж, холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр.Бэлчээр ашиглалтыг төлөвлөх, зүй зохистой ашиглах талаар

Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид “бэлчээр ашиглалтын төлөвлөгөө” гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэсэн байна.

2.2.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байна.

2.3.Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.4 .Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон бусад арга хэмжээнд мал эмнэлгийн ариун цэврийн дүрмийг мөрдөн дагаж биелүүлнэ.

2.5.Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бүс нутгийг дараах байдлаар тогтооно Үүнд:

2.5.1.Зуслангийн бүс нутаг:

А.Баянхайрхан баг Мөст, Хоогчин, Шамьнар, Овоон ус, Улаан начин, Эрээн харгай, Хөх бэлчир, Улаан зуух, Саалинч, Шар хотгор, Бумбатын ам, Харгайн үзүүр, Гүнг, Ендэрт, Дэлгэрмөрөний дэнж, Ногоон, Хоо толгой Бачаа, Усгүй, Хавчуу, Цүнхэг

Б.Рашаант баг Хиргэн, Эмч, Элчгэний боом, Хөхөөн ам, Цагаан морьт, Зуун харгай, Хэц, Хувхай эмээлт, Байрам, Бургастай, Хүрэн толгой, Говь элжгэн, Амьтайхан,

2.5.2.Хаваржааны бүс нутаг:

А.Баянхайрхан баг Шанага, Адарган, Шар гэсэн, Ишийн адарган, Баруун зүүн гануу, Хар усан, Цагаан бураа, Шар гэсэн, Тэвх, Таван хар, Шургадаг, Дунд орлого, Хөх булаг, Хойд өмнө Хавчуу, Нуур, Шаварт, Цүнхэг, Шув, Хэцийн ам, Мөстийн хөтөл, Өвдөг, Хуст, Улаан хургад, Бага модот, Эхэн орлого, Огзом, Ганц харгай, Уурхай, Найлзагын дэл, Алташ, Шар мөсний гануу,

Б.Рашаант баг Адарган, Шивэр, Сэжүүр, Хотгор, Сайгийн хойд хөвөө, Зүүн бэл, Өөг, Амьтайхан, Шар зуух, Цагаан бухаан хашаа

2.5.3.Намаржааны бүс нутаг:

А.Баянхайрхан баг Шанага, Адарган, Шар гэсэн, Ишийн адарган, Баруун зүүн гануу, Хар усан, Цагаан бураа, Шар гэсэн, Тэвх, Таван хар, Шургадаг, Дунд орлого, Хөх булаг, Хойд өмнө Хавчуу, Нуур, Шаварт, Цүнхэг, Шув, Хэцийн ам, Мөстийн хөтөл, Өвдөг, Хуст, Улаан хургад, Бага модот, Эхэн орлого, Огзом, Ганц харгай, Уурхай, Найлзагын дэл, Алташ, Шар мөсний гануу,

Б.Рашаант баг Адарган, Шивэр, Сэжүүр, Хотгор, Сайгийн хойд хөвөө, Зүүн бэл, Цагаан бухаан хашаа

2.5.4.Өвөлжөөний бүс нутаг:

А.Баянхайрхан баг Атар, Голын өмнө хөвөө, Бэлчирээс дээш Живэрт Түргэн, Баруун салаа, Овоон усны толгойн гануугаас доош, Цүнхэгийн амнаас дээш, Шамьнарын усны эхнээс дээш, Хоогчны Сээр, Овоонтын зааг, Цүнхэг, Хөшүүрт, Улаан хөтөл, зүүн гануу, Сайн шар, Хатуу бэлчир, Залан, Улаан хад, Тэхтүү, Тарвагатайн орой, Сээр, Зүрхэн, Унхраг, Хондлой, Суугийн шил, Хөх тохойн хөтлөөс Баларвай хүртэл

Б.Рашаант баг Наран хүйш, Эмээлт, Бургастай, Даваагийн булгаас урагш, Суугийн шил, Зөөлөн зааг, Адуун чулуун, Элжэгний боом

2.6.Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарь:

2.6.1.Баянхайрхан баг

А.Өвөлжөөний бүс нутагт нутаглах хугацаа 11 дугаар сарын 10-аас 3 дугаар сарын 10-ны хүртэл

Б.Хаваржааны бүс нутагт нутаглах хугацаа 3 дүгээр сарын 10-аас 6 дугаар сарын 15-ны хүртэл

В.Зуслангийн бүс нутагт нутаглах хугацаа 6 дугаар сарын 15-аас 8 дугаар сарын 10-ны хүртэл

Г.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа 8 дугаар сарын 10-аас 10 дугаар сарын 20-25-ны хүртэл

2.6.2.Рашаант баг

А.Өвөлжөөний бүс нутагт нутаглах хугацаа 11 дугаар сарын 01-аас 4 дугаар сарын 15-ны хүртэл

Б.Хаваржааны бүс нутагт нутаглах хугацаа 4 дүгээр сарын 15-аас 6 дугаар сарын 15-ны хүртэл

В.Зуслангийн бүс нутагт нутаглах хугацаа 6 дугаар сарын 15-аас 8 дугаар сарын 20-ны хүртэл

Г.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа 8 дугаар сарын 20-аас 10 дугаар сарын 20-25-ны хүртэл

2.7 Хадлан, тариалангийн бүс нутагт 5 дугаар сарын 15-аас хадлан тариалан авч дуустал нүүдлэн ирж буух, мал бэлчээхгүй байх

Гурав.Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ:

Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг Газрын тухай хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

3.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, ИТХ-д тайлагнана.

3.3.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед сумын Засаг дарга шийдвэр гарган хэрэгжилтийг зохион байгуулна.

3.4.Малчдын бүлэг, айл өрх саахалтаараа хэлэлцэн тодорхой бэлчээр нутгийг нөөцлөн бэлчээрийн менежментийг сайжруулан ашиглахыг дэмжиж уг бэлчээр нутгийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг ИНХ-аар хэлэлцүүлж болно.

3.5.Сумын нутагт ашиглагддаггүй алсын бэлчээрийг ашиглах зорилгоор уст цэг гарган тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг бодлогоор дэмжин тухайн жилийн бэлчээрийн хуваарьт тусгаж ажиллана.

3.6.Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас малыг оруулахдаа энэ журам болон холбогдох хууль, журам, БИНХ-ын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлнэ.

Дөрөв.Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг иргэдийн санал болон, ашиглагдахгүй байгаа газар нутгийн судалгааг гарган багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах

4.2.Бэлчээр ашиглалтын хуваарийг зөрчсөн малчин, мал бүхий иргэнд хугацаатай мэдэгдэх хуудас өгч, сумын Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах,

4.3.Бэлчээрийн хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүй малчин, мал бүхий иргэнийг албадан нүүлгэж, гарсан зардлыг тухайн малчнаас гаргуулах,

Тав.Сумын хөдөө аж ахуйн тасаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1.Бэлчээр ашиглалтын хуваарийн төсөлд тусгах саналыг багийн Засаг дарга болон БИНХ-аас авч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах ажлыг зохион байгуулах.

5.2.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт-шинжилгээ үнэлгээг хийлгэх, бэлчээрийг ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг боловсруулах,

5.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,

5.4.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед санал боловсруулан сумын Засаг дарга танилцуулах,

5.5.Жил бүр бэлчээр, хадлангийн газарт фото мониторинг хийж дүнг олон жилийн дундажтай харьцуулан заасан бэлчээр ашиглагчдын хэсэг, малчин өрх, орон нутгийн удирдлагад мэдээлэх,

5.6.Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх;

5.7.Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;

5.8.Бог малын хээлтүүлэгчийг маллаж буй малчид, мал бүхий иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-нээс өмнө хээлтүүлэгч малыг суурь зохион байгуулалтад оруулсан байх.

Зургаа.Сумын газрын даамал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.1.Сумын бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;

Долоо.Малчид, мал бүхий иргэдийн хүлээх үүрэг:

7.1.Сумын малчид, мал бүхий иргэд зуслан, хаваржаа, намаржаа, өвөлжөөний газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх,

7.2.Сумын ИТХ-аас батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрт хамаарагдах намаржаа, зуслангийн газрыг сумын малчид, мал бүхий иргэд нийтээрээ эзэмших,

7.3.Бусад сум, орон нутгаас малчдын малыг авч маллахгүй байх, мал худалдаж авах, бэлгэнд авах тохиолдолд сумын мал эмнэлгийн үржлийн нэгжид мэдэгдэж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах

7.4.Сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх,

7.5.Тухайн жилийн бэлчээрийн хуваарь, бэлчээрийг зүй зохистой ашиглах талаарх саналаа БИНХ-аар дамжуулан өгөх,

7.6.Өөрийн ашиглаж байгаа бэлчээрт ой хээрийн түймэр болон байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, холбогдох байгууллага албан тушаалтанд мэдээлэх

7.7.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх

7.8.Засгийн газрын 182 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/12 тоот тогтоолыг тус тус үндэслэн тухайн орон нутгийн иргэд, малчид гэрээ байгуулсаны үндсэн дээр бэлчээр ашиглах төлбөр төлнө.

Найм.Журмын биелэлтийг хангах талаар:

8.1.Энэ журмыг хэрэгжүүлэх, зохион байгуулж, хяналт тавих ажиллах ажлын хэсгийн багийн Засаг дарга нар, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, сумын хэсгийн төлөөлөгч, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжлтний төлөөллийг оролцуулан сумын Засаг даргын шийдвэрээр ажиллуулах

Ес.Журмын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох, хохирол нөхөн төлүүлэх:

9.1.Энэхүү журмын зөрчсөн малчид, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сум багийн засаг дарга хариуцлага хүлээлгэнэ.

9.2.Зөрчлийн тухай, болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

Арав.Маргаан шийдвэрлэх.

10.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

10.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.