- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ЖУРАМ /ЦХХХС-ын 2022 оны А/37 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн
А/44 дүгээр тушаалын хавсралт
РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН
ХЭМЖЭЭ ТОГТООХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай Монгол Улсын хуулийг үндэслэн аж ахуй нэгж байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр олгосон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох харилцааг зохицуулна.
1.2.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороонд (цаашид “Зохицуулах хороо” гэх) төвлөрүүлж, радио давтамжийн ашиглалт, зохицуулалтын үйл ажиллагаатай холбогдон гарах дараах зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Үүнд:
-Дэлхийн Радио холбооны их хуралд бэлтгэх, санал боловсруулах, оролцох;
-бүсийн радио холбооны хуралд бэлтгэх, санал боловсруулах, оролцох;
-радиогийн олон улсын судалгааны хэсгүүдэд оролцох, өөрийн оронд судалгааны хэсгүүдийг байгуулах, санхүүжүүлэх;
-Радио долгионы хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсруулах, өөрчлөлт оруулах;
-хил орчмын бүс нутагт ашиглагдах радио давтамжийн зохицуулалтын уулзалтад бэлтгэх, зохион байгуулах, оролцох;
-тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх;
-радио давтамжийн зурвасыг төлөвлөх, хуваарилах, зохицуулах;
-радио давтамж ашиглагчдын харилцан нөлөөллийг тооцоолох, судлах, дүгнэлт гаргах;
-шинэ техник, технологийн талаар судалгаа, шинжилгээ хийх, шаардлагатай стандартыг боловсруулах;
-радио давтамжийн ашиглалтад байнгын хяналт тавих, шалгалт хийх, олон улсын хяналтад оролцох;
-бусад.
1.3.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд инфляцийн өөрчлөлт болон технологийн дэвшлийн хөгжилтэй уялдуулан тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Хоёр. Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн төлбөрийг тогтоох
2.1.Радио давтамжийн ашиглалтын төлбөрийг дараах төрлөөр тооцоолж нэгж нэвтрүүлэгч тутамд авна. Үүнд:
-тусгай зөвшөөрлийн
-эрхийн бичгийн
2.2.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн ашиглалтын төлбөрийг дараах томъёогоор тооцно.
Тт = (0.2 x (3T+P+Y))+(3Т+P+Y) (1)
энд:
Тт - радио давтамжийн тусгай зөвшөөрлийн ашиглалтын төлбөр
3т - радио давтамжийн зурвасын ашиглалтын төлбөр
P - радио нэвтрүүлэгчийн хүчин чадал /хамрах хүрээний төлбөр/
Ү - төрөл ангиллын төлбөр
2.3.Радио давтамж ашиглах эрхийн бичгийн ашиглалтын төлбөрийг дараах томъёоллоор тогтооно.
Тэ = (3T+P+Y) (2)
энд:
Тэ - радио давтамжийн эрхийн бичгийн ашиглалтын төлбөр
3T - радио давтамжийн зурвасын ашиглалтын төлбөр
Р - радио нэвтрүүлэгчийн хүчин чадал /хамрах хүрээний төлбөр/
Ү - төрөл ангиллын төлбөр
Гурав. Радио давтамжийн зурвасын ашиглалтын төлбөр
3.1.Радио давтамжийн зурвасын ашиглалтын төлбөрийг тухайн радио төхөөрөмжийн ашиглах давтамжийн цараа, зурвасын өргөнөөс хамааруулан тогтооно.
3Т = f (Дц; 3ө) (3)
энд:
Дц - радио давтамжийн цараа
3ө - радио давтамжийн зурвасын өргөн
3.2.Зарим үйлчилгээний онцлог, хамрах хүрээнээс хамааруулан хэт богино давтамжийн зурвас (VHF, UHF) дах телевиз, радио өргөн нэвтрүүлэг болон сансрын хувийн хөдөлгөөнт холбооны станцуудад нь радио зурвасын ашиглалтын төлбөрт хамаарахгүй.
3.3.Радио давтамжийн зурвасыг Дэлхийн радио холбооны дүрмийн дагуу хуваарилж, ашиглах радио зурвасын өргөнийг Хүснэгт 1-д үзүүлсэн хэлбэрээр ангилна.
Хүснэгт 1
Дц |
<30 кГц |
30-3000 кГц |
3-30 МГц |
30-300 МГц |
300-1000 МГц |
1000-3000 МГц |
3-30 ГГц |
30 ГГц< |
3ө |
<12 кГц |
12-36 кГц |
36-100 кГц |
100 кГц < үед 100 кГц тутамд |
1МГц тутамд |
3.4.Радио давтамжийг сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа эсвэл тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөртэй олгосон тохиолдолд радио давтамж ашиглалтын эхний жилийн төлбөр нь сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа, тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөрийн үнэд тооцогдох ба дараа жилээс энэхүү журмын дагуу төлөгдөнө.
Дөрөв. Радио нэвтрүүлэгчийн хүчин чадал, хамрах хүрээний төлбөр
4.1.Радио нэвтрүүлэгчийн чадлыг Дэлхийн радио холбооны дүрмийн дагуу ажиллах радио давтамжийн цараа, цацаргалтын ангилал, техникийн стандартыг баримтлан тодорхойлж, радио нэвтрүүлэгчийн хүчин чадал, хамрах хүрээний төлбөрийг тогтооно.
Р = f (Дц ; Pн) (4)
энд:
PH - нэвтрүүлэгчийн чадал
4.2.Радио нэвтрүүлэгчийн хүчин чадлын төлбөрийг тогтооход Хүснэгт 2-т үзүүлсэн хэлбэрээр радио давтамжийн царааг нийт таван хэсэг хувааж, хэсэг тус бүрд нэвтрүүлэгчийн чадлаар нь 8-12 хэсэгт ангилж, төлбөрийг тогтмол тоогоор илэрхийлнэ.
Хүснэгт 2
Дц |
< 3000 кГц |
3-30 МГц |
30-3000 МГц |
3Гц – 30 ГГц |
30 ГГц< |
PH |
|
|
|
|
|
Тав. Төрөл ангиллын төлбөр
5.1.Дэлхийн радио холбооны дүрэмд заасан радио холбооны үйлчилгээний төрлийг үндэслэн төрөл ангиллыг тогтоож, тухайн төрөл ангилал тус бүрийн үйлчилгээний онцлог, ашиглах радио давтамжийн зурвас зэргийг харгалзан төрөл ангиллын төлбөрийг Зохицуулах хороо тогтооно.
Зургаа. Үйлчилгээний төлбөр
6.1.Радио долгионы тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үйлчилгээний төлбөрийг тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөр болон тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, шилжүүлэх, дахин олгох, ажиллаж буй радио давтамжийг тодорхойлох, газар зүйн байрлалыг тогтоох, радио давтамжийн харилцан нөлөөлөлийг тогтоох, судалж дүгнэлт гаргах, цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх, радио төхөөрөмжийн баталгаажуулалт хийхэд тогтоож хураана.
---o0o---
Текст томруулах
A
A
A