- Нүүр
- Сайдын тушаал
- Хөдөө аж ахуйн салбарын захиргааны статистик мэдээллийн үзүүлэлт, түүнийг нөхөх заавар
З-МАА-1-Г НӨХӨХ ЗААВАР
Мал хээлтүүлэгийн мэдээг малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас цуглуулж, нэгтгэн дамжуулахад энэхүү мэдээний маягтыг ашиглана.
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
1. Байршил: Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын харъяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, кодыг бичнэ.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: УБЕГ-аас олгосон регистрийн дугаар, аж ахуйн нэгж байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3. Өрхийн мэдээлэл: Өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар, өрхийн тэргүүлэгчийн овог, нэрийг товчлохгүй, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
Хээлтэгч мал - Тухайн төрлийн малын хээл авах насны эм малыг хэлнэ. Хонь-төлөг, түүнээс дээш насны, ямаа-борлон, түүнээс дээш насны, мал орно. Үхэр, адуу, тэмээ- шүдлэн, түүнээс дээш насны мал орно.
1-6 дугаар баганад нийт хээлтэгч малын тоо болон хээлтэгч малын тоог төрлөөр нь нөхнө. Нийт хээлтэгч малын дүн нь хээлтэгч малын төрлөөр нөхсөн дүнгүүдийн нийлбэртэй тэнцүү байна.
(Багана1=багана2+багана3+багана4+багана5+багана6)
1 дүгээр мөрөнд оны эхний хээлтэгчийн тоог малын төрлөөр нөхнө. Оны эхний хээлтэгч мал нь өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогод хамрагдсан хээлтэгч малын дүн юм. Оны эхний хээлтэгчийн тоо нь 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн өнжөөсөн хээлтэгч, 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн хээлтүүлэгт орсон хээлтэгч хоёрын нийлбэртэй тэнцүү байна.
2 дугаар мөрөнд тухайн жил хээлтүүлэгт оруулаагүй өнжөөсөн хээлтэгчийн тоог малын төрлөөр нөхнө. Өнжөөсөн хээлтэгчид байгалийн гамшиг, болон бусад эрсдлээс хамгаалж, зориудаар хээлтүүлэгт оруулаагүй хээлтэгчийг хамруулна. Малын бүх төрөл дээр гарч болно.
3 дугаар мөрөнд хээлтүүлэгт орсон хээлтэгчийн тоог малын төрлөөр нөхнө.
4 дүгээр мөрөнд хээл авсан хээлтэгчийн тоог малын төрлөөр нөхнө. Хээл авсан хээлтэгчид тухайн жил хээлтүүлэгт ороод, хээл авсан эм малыг хамруулна. 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн хээлтүүлэгт орсон хээлтэгчийн дүнгээс хээл авсан хээлтэгчийн дүнг сугалж нөхнө. (Мөр3>мөр4)
5 дугаар мөрөнд хээлтүүлэгт орсон хээлтэгчээс хээл авсан хээлтэгчийн эзлэх хувийг малын төрлөөр тооцон нөхнө. Хээлтүүлэгт орсон хээлтэгчид хээл авсан хээлтэгчийн эзлэх хувийг тооцохдоо 4 дүгээр мөрөнд бүртгэгдсэн хээл авсан хээлтэгчийн тоог 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн хээлтүүлэгт орсон хээлтэгчийн тоонд харьцуулж, 100-гаар үржүүлэн тооцно. (Мөр5=(мөр4/мөр1)˖100%)
Мэдээг гаргахдаа хээлтүүлэгт орсон малын хээл авсан эсэхийг бүрэн тогтоосны дараа мэдээлнэ.
З-МАА-2-Г НӨХӨХ ЗААВАР
Энэхүү мэдээний маягтыг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээнд байгаа худгийг тоо, ашиглалтыг гаргахад ашиглана.
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
1. Байршил: Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын харъяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, кодыг бичнэ.
Худгийн байршлын солбилцолын цэг: Худгийн байршлыг тогтоох үүднээс уртраг, өргөргийн солбилцлыг тогтоон, нөхөж бичнэ.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: УБЕГ-аас олгосон регистрийн дугаар, аж ахуйн нэгж байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3. Өрхийн мэдээлэл: Өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар, өрхийн тэргүүлэгчийн овог, нэрийг товчлохгүй, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
1-4 дүгээр баганад нийт худгийн тоо болон худгийн төрлөөр нөхнө. Нийт худгийн тоо нь өрөмдмөл, богино яндант, бетонон хашлагат уурхайн буюу энгийн уурхайн худгийн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна. (Багана1=багана2+багана3+багана4)
2 дугаар баганад өрөмдмөл худгийн тоог нөхнө. Өрөмдмөл худагт газрын гүний усыг авч ашиглах зорилгоор өрөмдөж ханыг нь бэхэлж байгуулсан босоо цооногийн уст үед байрлуулсан, ус шүүж оруулах яндан шүүртэй, дотор талдаа усны шахуурга, ус дамжуулах хоолойтой инженерийн байгууламжийг хамруулна.
3 дугаар баганад богино яндант худгийн тоог нөхнө. Богино яндант худаг гэдэг нь газрын гүний усыг авч ашиглах зорилгоор том голчоор өрөмдөж ханыг нь 1м голч урттай бетон цагиргийг давхарлан 3м гүнд суулгасан, түүнээс доош 30м хүртэл гүнд бага голчтой цооног өрөмдөж төхөөрөмжилсөн өрөмдмөл худгийн зохион байгуулалттай ижил инженерийн байгууламжийг хамруулна.
4 дүгээр баганад бетонон хашлагат уурхайн буюу энгийн уурхайн худгийн тоог нөхнө. Бетонон хашлагат худагт газрын гүний усыг авч ашиглах зорилгоор том голчоор өрөмдөж ханыг нь 1м голч урттай бетон цагиргийг 15м хүртэл гүнд давхарлан бэхэлж, дотор талд нь ус шахуурга суурилуулсан инженерийн байгууламжийг хэлнэ. Гар худаг гэдэг нь гар аргаар 8м хүртэл гүн ухаж гаргасан цооногийн ханыг шавар, чулуу, модоор хашиж хийсэн энгийн уурхайн байгууламжийг хамруулна.
1 дүгээр мөрөнд тухайн жилийн эцэст тоологдсон худгийн нийт тоог нөхнө.
2 дугаар мөрөнд тухайн жилд тоологдсон худагнаас засварлах шаардлагатай худгийн тоог нөхнө. Завсарлах шаардлагатай худагт эвдрэл, гэмтэлтэй байгаа худгийг хамруулна. Үүнд эвдрэл, гэмтлээс болоод огт ашиглахгүй байгаа болон эвдрэл, гэмтэлтэй боловч ашиглаж байгаа худгийг оруулна.
3 дугаар мөрөнд төв, сууринд ашиглагдаж байгаа худгийн тоог нөхнө.
4 дүгээр мөрөнд бэлчээрт ашиглагдаж байгаа худгийн тоог нөхнө.
5 дүгээр мөрөнд шинээр ашиглалтанд орсон нийт худгийн тоог ширхэгээр нөхнө.
6 дугаар мөрөнд худаг гаргахад зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээг мянган төгрөгөөр нөхнө. Худаг гаргахад зарцуулсан нийт хөрөнгө нь улсын төсөв, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, бусад эх үүсвэрээс гаргасан хөрөнгийн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна. (Мөр6=мөр7:мөр9)
7 дугаар мөрөнд худаг барихад зарцуулсан улсын төсвийн хөрөнгийн хэмжээг нөхнө.
8 дугаар мөрөнд худаг барихад зарцуулсан орон нутгийн төсвийн хэмжээг нөхнө.
9 дүгээр мөрөнд худаг барихад зарцуулсан төсөл, хөтөлбөрөөс санхүүжилтийн хэмжээг нөхнө.
10 дугаар мөрөнд худаг барихад зарцуулсан бусад эх үүсвэрээс хөрөнгийн хэмжээг нөхнө.
11 дүгээр мөрөнд засварласан нийт худгийн тоог нөхнө.
12 дугаар мөрөнд худаг засварлахад зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээг мянган төгрөгөөр нөхнө. Худаг засварлахад зарцуулсан нийт хөрөнгө нь улсын төсөв, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, бусад хөрөнгийн эх үүсвэрээрээс зарцуулсан зардал, хөрөнгийн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна. (Мөр12=мөр13:мөр16)
13 дугаар мөрөнд худаг засварлахад зарцуулсан улсын төсвийн хөрөнгийн хэмжээг нөхнө.
14 дүгээр мөрөнд худаг засварлахад зарцуулсан орон нутгийн төсвийн хөрөнгийн хэмжээг нөхнө.
15 дүгээр мөрөнд худаг засварлахад зарцуулсан төсөл, хөтөлбөрөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээг нөхнө.
16 дугаар мөрөнд худаг засварлахад зарцуулсан бусад эх үүсвэрийн санхүүжилт, хөрөнгийн хэмжээг нөхнө.
З-МАА-3-Г НӨХӨХ ЗААВАР
Энэхүү маягтыг мал төллөлт, төл бойжилтын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өссөн дүнгээр гаргаж, мэдээлэхэд ашиглана.
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
1. Байршил: Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын харъяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, кодыг бичнэ.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: УБЕГ-аас олгосон регистрийн дугаар, аж ахуйн нэгж байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3. Өрхийн мэдээлэл: Өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар, өрхийн тэргүүлэгчийн овог, нэрийг товчлохгүй, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
Хээлтэгч мал - Тухайн төрлийн малын хээл авах насны эм малыг хэлнэ. Хонь-төлөг, түүнээс дээш насны, ямаа-борлон, түүнээс дээш насны, мал орно. Үхэр, адуу, тэмээ- шүдлэн, түүнээс дээш насны мал орно.
1-6 дугаар баганад Нийт хээлтэгч малын тоо болон хээлтэгч малын тоог төрлөөр нь нөхнө. Нийт хээлтэгч малын дүн нь хээлтэгч малын төрлөөр нөхсөн дүнгүүдийн нийлбэртэй тэнцүү байна.
(Багана1=багана2+багана3+багана4+багана5+багана6)
Хорогдсон төлд гэнэтийн аюул буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон, зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан, үхсэн төлийг оруулна.
1 дүгээр мөрөнд оны эхний хээлтэгчийн тоог төрлөөр нөхнө. Оны эхний хээлтэгч нь өмнөх оны жилийн эцэст бэлэн тоологдсон хээлтэгч малыг хэлнэ.
2 дугаар мөрөнд төллөсөн хээлтэгч малын тоог төрлөөр нь нөхнө. Төллөсөн хээлтэгч мал нь тухайн жилд төл өгсөн хээлтэгчийг хэлнэ. 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн төллөсөн хээлтэгч малын тоо нь 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн гарсан төлийн тооноос бага буюу тэнцүү байна. Ихэр төл гарсан тохиолдолд гарсан төл нь төллөсөн хээлтэгчээс их байна. (Мөр2≤мөр3)
3 дугаар мөрөнд гарсан төлийн тоог төрлөөр нь нөхнө. Гарсан төлд нь тухайн жил /сар/-д төллөсөн төл малыг оруулна. Мөр 3-т бүртгэгдсэн гарсан төлийн тоо нь 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн төллөсөн хээлтэгч малын тоотой тэнцүү буюу ихэр төлөөр илүү байна. (Мөр3≥мөр2) 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн гарсан төл нь 4 дүгээр мөрөнд бүртгэгдсэн бойжсон төлийн тоо, 5 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон төлийн тооны нийлбэртэй тэнцүү байна. (Мөр3=мөр4+мөр5)
4 дүгээр мөрөнд бойжсон төлийн тоог төрлөөр нь нөхнө. Бойжсон төл гэдэг нь тухайн жилд гарсан амьд, мэнд бойжиж буй төлийг хэлнэ. 4 дүгээр бүртгэгдсэн бойжсон төл нь 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн тухайн жилд гарсан төлөөс 5 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон төлийг хассан дүнтэй тэнцүү байна. (Мөр4=мөр3-мөр5)
5 дугаар мөрөнд хорогдсон төлийн тоог төрлөөр нь нөхнө. Хорогдсон төлд гэнэтийн аюул буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон, зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан, үхсэн төлийг оруулна. 5 дугаар мөрөндбүртгэгдсэн хорогдсон төл нь 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн гарсан төлийн тооноос 4 дүгээр мөрөнд бүртгэгдсэн бойжсон төлийн тоог хассан дүнтэй тэнцүү байна. (Мөр5=мөр3-мөр4)
6 дугаар мөрөнд Оны эхний хээлтэгч малд төллөсөн хээлтэгч малын эзлэх хувийг малын төрлөөр нь тооцон тавина. Оны эхний хээлтэгч малд төллөсөн хээлтэгч малын эзлэх хувийг тооцохдоо 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн төллөсөн хээлтэгчийн тоог 1 дүгээр мөрөнд бүртгэгдсэн оны эхний хээлтэгчийн тоонд харьцуулж, 100-гаар үржүүлэн тооцон нөхнө. (мөр6=(мөр2/мөр1)×100)
З-МАА-4-Г НӨХӨХ ЗААВАР
Энэхүү мэдээний маягтыг том малын зүй бус хорогдлын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өссөн дүнгээр гаргаж, мэдээлэхэд ашиглана.
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
1. Байршил: Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын харъяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, кодыг бичнэ.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: УБЕГ-аас олгосон регистрийн дугаар, аж ахуйн нэгж байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3. Өрхийн мэдээлэл: Өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар, өрхийн тэргүүлэгчийн овог, нэрийг товчлохгүй, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
1-6 дугаар баганад Нийт малын тоо болон малын тоог төрлөөр нь нөхнө. Нийт малын дүн нь малын төрлөөр нөхсөн дүнгүүдийн нийлбэртэй тэнцүү байна. (Багана1=багана2+багана3+багана4+багана5+багана6)
1 дүгээр мөрөнд оны эхний малыг төрлөөр нь нөхнө. Оны эхний мал нь өмнөх оны жилийн эцэст бэлэн тоологдсон малын тоог хэлнэ.
2 дугаар мөрөнд хорогдсон том малын тоог төрлөөр нь нөхнө. Том малын зүй бус хорогдолд гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон (халдвартай, халдваргүй), зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан ба бусад шалтгаанаар хорогдсон төл малаас бусад малыг оруулна. Хорогдсон том малын тоо нь 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон хээлтэгчийн тоо, 4 дүгээр мөрөнд бүртгэгдсэн хорогдсон хээлтүүлэгчийн тоо, 5 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон таваарын малын тооны нийлбэртэй тэнцүү байна. (Мөр2=мөр(3+4+5)). 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн том малын хорогдлын нийт дүн нь 6 дугаар мөрөнд бүртгэгдсэн дүнтэй тэнцүү байна (Мөр2=мөр6).
3 дугаар мөрөнд хорогдсон хээлтэгчийн тоог төрлөөр нь нөхнө. Малын төрөл бүр дээр нас гүйцсэн эм малыг хээлтэгч мал гэнэ. Хорогдсон хээлтэгчийн дүн нь 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон том малын дүнгээс сугарна (Мөр3<мөр2)
4 дүгээр мөрөнд хорогдсон хээлтүүлэгчийн тоог төрлөөр нь нөхнө. Буур, азарга, бух, хуц, ухныг хээлтүүлэгч мал гэнэ. Хорогдсон хээлтүүлэгч ийн дүн нь 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон том малаас сугарна (Мөр4<мөр2) .
5 дугаар мөрөнд хорогдсон таваарын малын тоог төрлөөр нөхнө. Хээлтэгч, хээлтүүлэгч, төлөөс бусад малыг таваарын малд хамруулна. Хорогдсон таваарын малын дүн нь 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон том малаас сугарна (Мөр5<мөр2)
6 дугаар мөрөнд 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон том малын тоог нөхнө. (Мөр6=мөр2). Хорогдсон том малыг гэнэтийн аюулаар (байгалийн гаралтай аюулт үзэгдлээр), өвчнөөр, бусад (зэрлэг амьтанд идүүлсэн, бусад) шалтгаанаар гэсэн ангилалд хуваана. Хорогдсон том малын тоо нь 7 дугаар мөрөнд бүртгэгдсэн өвчнөөр хорогдсон малын тоо, 8 дугаар мөрөнд бүртгэгдсэн аюулт үзэгдлээр хорогдсон малын тоо, 9 дүгээр мөрөнд бүртгэгдсэн бусад шалтгаанаар хорогдсон малын тооны нийлбэртэй тэнцүү байна. (Мөр6=мөр(7+10+11)).
7 дугаар мөрөнд өвчнөөр хорогдсон малын тоог төрлөөр нь нөхнө. Өвчний шалтгаанаар үхсэн малд халдвартай, халдваргүй өвчнөөр үхэж, хорогдсон малыг оруулна. Өвчнөөр хорогдсон мал нь 6 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон том малаас сугарна.(Мөр7<мөр6)
8 дугаар мөрөнд аюулт үзэгдлээр /гэнэтийн аюулаар/ хорогдсон малын тоог төрлөөр нөхнө. Гэнэтийн аюулаар /байгалийн аюулт үзэгдлээр/ гэдэгт дараах гамшгийн төрлийг хамааруулна.Үүнд:
1. Цаг агаарын аюулт үзэгдэл /цасан шуурга, их цас, зуд, шороон шуурга, үер, ой хээрийн түймэр, ган, цөлжилт, аянга/
2. Геологийн гаралтай аюулт үзэгдэл /Газар хөдлөлт, Хөрсний гулсалт/
3. Биологийн гаралтай аюулт үзэгдэл /Хортон шавж тархах, Олон улсын хөл хориот өвчин, мал, амьтны гоц халдварт өвчин/.
Аюулт үзэгдлээр /гэнэтийн аюулаар/ хорогдсон мал нь 6 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон том малаас сугарна. (Мөр8<мөр6)
9 дүгээр мөрөнд бусад шалтгаанаар хорогдсон малыг төрлөөр нь нөхнө. Бусад шалтгаанаар хорогдсон малыг зэрлэг амьтанд бариулсан /чоно, баавгай, ирвэс.../, бусад гэж 2 ангилна. Бусад шалтгаанаар хорогдсон малын тоо нь 10 дугаар мөрөнд бүртгэгдсэн зэрлэг амьтанд бариулсан /чоно, баавгай, ирвэс..../ малын тоо, 11 дүгээр мөрөнд бүртгүүлсэн бусад шалтгаанаар хорогдсон малын тооны нийлбэртэй тэнцүү байна. (мөр9=мөр(10+11))
10 дугаар мөрөнд зэрлэг амьтанд бариулсан /чоно, баавгай, ирвэс..../ малын тоог төрлөөр нөхнө. Зэрлэг амьтанд бариулсан /чоно, баавгай, ирвэс..../ малын тоо нь 9 дүгээр мөрөнд бүртгэгдсэн бусад шалтгаанаар хорогдсон малын тооноос сугарна (Мөр10<мөр9).
11 дүгээр мөрөнд 10 дугаар мөрөнд бүртгэгдснээс өөр шалтгааны улмаас үхсэн малын тоог төрлөөр нь нөхнө. Бусад шалтгаанд гол, мөрөн, нуур, шавар, худагт унаж үхсэн, өндөр эрэг, хад цохио, уулнаас унаж үхсэн, цангаж үхсэн, мөргөлдөж, дарагдаж, буруу эдэлгээнээс болж бэртэж гэмтэн хорогдсон малыг оруулна.
12 дугаар мөрөнд оны эхний малд хорогдлын эзлэх хувийг төрлөөр нь тооцон нөхнө. Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувийг тооцохдоо 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн оны эхний малын тоог 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн хорогдсон том малын тоонд харьцуулан, 100-гаар үржүүлэн гаргана.
З-МАА-5-Г НӨХӨХ ЗААВАР
Энэхүү тайланг . Малын удмын сангийн үндэсний төв нь тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1. Байршил: Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, кодыг бичнэ.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: УБЕГ-аас олгосон регистрийн дугаар, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ
Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр дунд болон урт хугацаанд ашиглахаар зориулалтын байгууламжид хадгалсан малын генетикийн нөөцийн тоог нөхнө.
“Малын генийн сан” гэж тусгай орчинд хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүний сорьц, дээж, цуглуулгыг хэлнэ. Монгол малын генетик нөөцийг хамгаалах зорилгоор урт, дунд, богино хугацаанд хадгалагдах, гүн хөлдөөсөн үрийн тоог “ширхэг”-ээр хэмжиж, бүртгэнэ.
1 дүгээр баганад малын генетик нөөцийн нийт дүнг нөхнө. “Малын генетик нөөц” гэж мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй хамааралтай уламжлалт мэдлэгийг хэлнэ. Малын генетик нөөцийн тоо /үржүүлгийн бүтээгдэхүүн/ нь 2 дугаар баганад бүртгэгдсэн урт хугацаанд хадгалсан, гүн хөлдөөсөн үрийн тоо, 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн дунд хугацаанд хадгалсан, гүн хөлдөөсөн үрийн тоо, 4 дүгээр баганад бүртгэгдсэн богино хугацаанд хадгалагдсан, гүн хөлдөөсөн үрийн тооны нийлбэртэй тэнцүү байна.(Багана1=багана(2+3+4))
2 дугаар баганад урт хугацаанд хадгалсан нийт гүн хөлдөөсөн үрийн тоог нөхнө. Урт хугацаанд хадгалсан, гүн хөлдөөсөн үр гэж тусгай орчинд 26 ба түүнээс дээш жил хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг хэлнэ. (Багана1>багана2)
3 дугаар баганад дунд хугацаанд хадгалсан нийт гүн хөлдөөсөн үрийн тоог нөхнө. Дунд хугацаанд хадгалсан гүн хөлдөөсөн үрийн гэж тусгай орчинд 5-25 жил хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг хэлнэ. (Багана1>багана3)
4 дүгээр баганад богино хугацаанд хадгалсан нийт гүн хөлдөөсөн үрийн тоог нөхнө. Богино хугацаанд хадгалсан гүн хөлдөөсөн үрийн тоо гэж тусгай орчинд 1-5 жил хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг хэлнэ. (Багана1>багана4)
1-8 дүгээр мөрөнд нийт малын генетик нөөцийн тоо хэмжээг малын төрлөөр нь алатау бух, сименталь бух, тэжээлийн ургамал, хар тарлан бух, үзэмчин хуц, хангай хуц, орхон хуц, бусад гэсэн ангиллаар нөхнө. (Мөр1=мөр(2:8))
Генетик нөөцийн шинэ нөөцийн төрөл нэмэгдсэн тохиолдолд мэдээнд нэмж авна.
З-МАА-6-Г НӨХӨХ ЗААВАР
Энэхүү тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
1. Байршил: Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын харъяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, кодыг бичнэ.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: УБЕГ-аас олгосон регистрийн дугаар, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3. Хувь хүний мэдээлэл: Хувь хүний регистрийн дугаар, овог, нэрийг товчлохгүй, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ
1-3 дугаар баганад нийт малын төрөл болон малын төрөл тус бүрээр нь нөхнө. Нийт малын төрлийн дүн нь малын төрлөөр нөхсөн дүнгүүдийн нийлбэртэй тэнцүү байна. (Багана1=багана2+багана3)
1 дүгээр мөрөнд агуулахын тоог нөхнө. Тухайн ААНБ, хувь хүний эзэмшиж, ашиглаж байгаа агуулахын тоо юм. Агуулахын тоо нь 2 дугаар мөрөнд бүртгэгдсэн гүн хөлдөөх, 3 дугаар мөрөнд бүртгэгдсэн хөргөлттэй хөлдөөх агуулахын нийлбэр дүнтэй тэнцүү байна.(Мөр1=мөр(2+3)). Хэмжих нэгжийг ширхэгээр тооцон бичнэ.
2 дугаар мөрөнд Гүн хөлдөөх буюу -30 хэмээс дээш градуст махыг хөлдөөж, хадгалдаг агуулахын тоог бичнэ. Хэмжих нэгжийг ширхэгээр тооцон бичнэ.
3 дугаар мөрөнд Хөргөлттэй буюу -18 хэмээс дээш градуст махыг хөлдөөж, хадгалдаг агуулахын тоог бичнэ. Хэмжих нэгжийг ширхэгээр тооцон бичнэ.
4 дүгээр мөрөнд агуулахын нийт багтаамжийн хэмжээг нөхнө. Агуулахын нийт багтаамж нь 5 дугаар мөрөнд бүртгэгдсэн гүн хөлдөөх, 6 дугаар мөрөнд бүртгэгдсэн хөргөлттэй хөлдөөх агуулахын багтаамжийн нийлбэр дүнтэй тэнцүү байна. (Мөр4=мөр(5+6)). Хэмжих нэгжийг тонноор тооцон бичнэ.
5 дугаар мөрөнд Гүн хөлдөөх буюу -30 хэмээс дээш градуст махыг хөлдөөж, хадгалдаг агуулахын багтаамжийг бичнэ. Хэмжих нэгжийг тонноор тооцон бичнэ.
6 дугаар мөрөнд Хөргөлттэй буюу -18 хэмээс дээш градуст махыг хөлдөөж, хадгалдаг агуулахын багтаамжийг бичнэ. Хэмжих нэгжийг тонноор тооцон бичнэ.
УРИНШ ЭЛДЭНШҮҮЛГИЙН 20.. ОНЫ ... САРЫН МЭДЭЭ
(З-ХАА-1)-НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү мэдээг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, өрхөөс маягтын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1.Байршил: Аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, холбоо барих утасны дугаарыг бичиж, кодыг маягтын зааварт тусгасан засаг захиргааны нэгжийн кодоос харж нөхнө.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад УБЕГ-аас олгосон регистрийн дугаарыг бичнэ. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3.Өрхийн мэдээлэл: Тухайн өрхийн тэргүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ
II. ҮНДСЭН ХЭСЭГ
Уринш элдэншүүлэг: Дараа жил нь ургамал тариалахаар нэг жил өнжөөн, тухайн талбайн хог ургамлыг устган, чийг хуримтлуулах зорилгоор механик болон химийн аргаар талбайд хийж байгаа хөрс боловсруулалтын ажлыг хэлнэ.
1 дүгээр баганад нийт уринш хийсэн талбайн хэмжээг нөхнө. Нийт уринш хийсэн талбайн механик уринш, хосолмол уринш гэж ангилна. (Багана1=багана(2+3))
2 дугаар баганад механик уринш хийсэн хэмжээг нөхнө. Механик уринш гэж хөрсөнд механик аргаар боловсруулалт хийхийг хэлнэ. (Багана1≥багана2)
3 дугаар баганад хосолмол аргаар уринш хийсэн хэмжээг нөхнө. Хосолмол уринш гэж нэг агрегатаар химийн бодис цацахын зэрэгцээ механик уринш хийхийг хэлнэ. (Багана1≥багана3)
1 дүгээр мөрөнд тайлант жилд бэлтгэхээр төлөвлөсөн уриншийн хэмжээг нөхнө.
2 дугаар мөрөнд тайлант хугацаанд боловсруулсан, нийт уриншилсан талбайн хэмжээг нөхнө. (Мөр2=мөр(3+4))
3 дугаар мөрөнд хог ургамал ургаж эхлэхэд дахин боловсруулалт хийх ба уг боловсруулалт хийсэн талбайн хэмжээг нөхнө. (Мөр2≥мөр3)
4 дүгээр мөрөнд дахин хог ургамал ургасныг устгахаар 2 дах удаа боловсруулалт хийгдсэн талбайн хэмжээг нөхнө. (Мөр2≥мөр4)
Мэдээг эхэлж гаргахдаа 1 дүгээр мөрөнд уринш боловсруулах төлөвлөгөөт хэмжээг бичих бөгөөд даалгаврыг заавал дараагийн мэдээнд зөвхөн гүйцэтгэлийг өссөн дүнгээр нөхнө.
ХӨРС БОЛОВСРУУЛАЛТ ТАРИАЛАЛТАД АЖИЛЛАХ ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫН
20.. ОНЫ ... САРЫН МЭДЭЭ (З-ХАА-2)-НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү мэдээг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, өрхөөс маягтын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1.Байршил: Аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, холбоо барих утасны дугаарыг бичиж, кодыг маягтын зааварт тусгасан засаг захиргааны нэгжийн кодоос харж нөхнө.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад УБЕГ-аас олгосон регистрийн дугаарыг бичнэ. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3.Өрхийн мэдээлэл: Тухайн өрхийн тэргүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, өрх хөрс боловсруулалт, тариалалтад ашиглагдах нийт техник хэрэгсэл, үүнээс тухайн жилд ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаа нийт техник хэрэгслийн тоог маягтын дагуу заагдсан хугацаанд гаргаж мэдээлнэ.
1 дүгээр баганад тухайн жилд хөрс боловсруулалт, тариалалтад ажиллах зориулалт бүхий бүртгэлтэй нийт техник хэрэгслийн тоог нөхнө. (Багана1≥багана2)
2 дугаар баганад ажилд бэлэн техникийн тоог сугалж нөхнө. Ажилд бэлэн техник гэж ажлыг гүйцэтгэхэд ямар ч саадгүй ажиллах чадвартай техникийг хэлнэ. (Багана1≥багана2)
1 дүгээр мөрөнд гинжит тракторын тоо хэмжээг нөхнө. Гинжит трактор гэж гинжит дугуй бүхий тракторыг хэлнэ.
2-10 дугаар мөрөнд дугуйт тракторын дүнг хүчин чадлаар нь ангилж нөхнө. (Мөр2=мөр(3:10))
11 дүгээр мөрөнд анжисны тоо хэмжээг нөхнө. Анжис гэж морь мал, трактор зэргээр чирч, газар хагалахад зориулсан төмөр хошуу бүхий тариалангийн хэрэгслийг хэлнэ.
12-14 дүгээр мөрөнд үр тарианы үрлүүрийн тоо хэмжээг нөхнө. Үр тарианы үрлүүр гэж эгнээгээр үрийг зохих хэмжээ, гүнд, эрдэс бордоотой хамт юм уу дангаар нь суулгаж үрлэгээ хийх тусгай төхөөрөмжийг хэлнэ. (Мөр12=мөр(13:14))
13 дугаар мөрөнд механик үрлүүрийн тоо хэмжээг нөхнө. Механик үрлүүр гэж механик ажиллагаатай, эгнээгээр үрийг зохих хэмжээ, гүнд, эрдэс бордоотой хамт юм уу дангаар нь суулгаж үрлэгээ хийх тусгай төхөөрөмжийг хэлнэ. (Мөр12>мөр13)
14 дүгээр мөрөнд үр тарианы хийн үрлүүрийн тоо хэмжээг нөхнө. Хийн үрлүүр гэж хийн ажиллагаатай, эгнээгээр үрийг зохих хэмжээ, гүнд, эрдэс бордоотой хамт юм уу дангаар нь суулгаж үрлэгээ хийх тусгай төхөөрөмжийг хэлнэ. (Мөр12>мөр14)
15 дугаар мөрөнд төмс, хүнсний ногооны үрлүүрийн тоо хэмжээг нөхнө.
16 дугаар мөрөнд борнойн тоо хэмжээг нөхнө. Борной (самнуур) гэж хурц төмөр титэм, шүдтэй хөрсний чийгийг ууршилтаас хааж, талбайг тэгшлэх, хог ургамлыг зайлуулах зориулалттай самнуур бүхий багажийг хэлнэ.
17 дугаар мөрөнд булын тоо хэмжээг нөхнө. Бул гэж талбайг тэгшилж, хөрсний чийгийг ууршилтаас хааж, талбайг тэгшлэх зориулалттай, эргэдэг дугуй бүхий багажийг хэлнэ.
18 дугаар мөрөнд өргөн холбооны тоо хэмжээг нөхнө. Өргөн холбоо гэж жижиг багажуудыг нэгэн зэрэг тракторт хамт холбох багажийг хэлнэ.
19 дүгээр мөрөнд сэндчилүүрийн тоо хэмжээг нөхнө. Сэндчилүүр гэж хог ургамлыг устгах, ургамлыг үндсээр нь сэндчилж эргүүлж хаях, хөрс сийрүүлэх, бутлах зориулалттай тоног төхөөрөмж.
20 дугаар мөрөнд бүх төрлийн сийрүүлэгчийн тоо хэмжээг нөхнө. Хөрсний том хэсгийг бутлах, өнгөн давхаргыг зөөллөх зориулалттай төхөөрөмжийг хэлнэ.
21 дүгээр мөрөнд гербицид цацах машины тоо хэмжээг нөхнө. Гербицид цацах машин гэж тариалангийн талбайд хог ургамлыг устгах зориулалттай ургамал хамгаалах бодис цацах төхөөрөмжийг хэлнэ.
22 дугаар мөрөнд бордоо бууц цацагч машины тоо хэмжээг нөхнө. Бордоо, бууц цацагч гэж бордоо, нойтон болон хөлдөөсөн өтөг бууцыг буталж цацах төхөөрөмжийг хэлнэ. Хуурай эрдэс бордоо болон өтөг, бууц, сангас зэрэг шим бордоог талбайд цацах зориулалттай
23-24 дүгээр мөрөнд усалгааны бороожуулагч төхөөрөмжийн тоо хэмжээг нөхнө. Усалгааны бороожуулагч гэж байгалийн борооотой ижил бөгөөд, усыг даралтаар хоолойнуудад хууваарилж, бороожуулагчаар агаарт шүрших зориулалт бүхий төхөөрөмжийг хэлнэ.
25 дугаар мөрөнд төмс, хүнсний ногооны иж бүрдэл тракторын тоо хэмжээг нөхнө. Иж бүрдэл трактор гэж төрөл бүрийн хөдөө аж ахуй машиныг агрегатлан ажиллуулах зориулалттай явганаар удирдаж явах тракторыг хэлнэ.
Тухайн аж ахуйн нэгж, иргэдийн дансанд бүртгэлтэй техникийн тоо нь агро тайланд тусгагдсан техникийн тоотой тохирно.
Эхний мэдээг гаргаснаас хойш засвараас гарч ажиллахад бэлэн болсон техникийг урьд мэдүүлсэн техникийн тоон дээр нэмж өссөн дүнгээр гаргана.
ХАДЛАНД АЖИЛЛАХ ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫН
20.. ОНЫ ... САРЫН МЭДЭЭ (З-XAA-3)-НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү мэдээг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, өрхөөс маягтын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1.Байршил: Аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, холбоо барих утасны дугаарыг бичиж, кодыг маягтын зааварт тусгасан засаг захиргааны нэгжийн кодоос харж нөхнө.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад УБЕГ-аас олгосон регистрийн дугаарыг бичнэ. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3.Өрхийн мэдээлэл: Тухайн өрхийн тэргүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
Аж ахуйн нэгж, байгууллага, өрх байгалийн хадлан бэлтгэхэд ашиглагддаг нийт техникийн тоо, үүнээс тухайн жилд ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаа техникийн тоог маягтын дагуу заагдсан хугацаанд гаргаж мэдээлнэ.
1 дүгээр баганад тухайн жилд хадланд ажиллах зориулалт бүхий нийт бүртгэлтэй техник хэрэгслийн тоог нөхнө. (Багана1≥багана2)
2 дугаар баганад ажилд бэлэн техникийн тоог нөхнө. Ажилд бэлэн техник гэж ажлыг гүйцэтгэхэд ямар ч саадгүй ажиллах чадвартай техникийг хэлнэ. (Багана1≥багана2)
1 дүгээр мөрөнд дугуйт тракторын тоо хэмжээг нөхнө.
2 дугаар мөрөнд дугуйт тракторын дүнгээс бага оврын 30м.х хүртэлх хүчин чадалтай дугуйт тракторын дүнг сугалж нөхнө. (Мөр2≤мөр1)
3-6 дугаар мөрөнд ангилан хадагч (жатка)-ийн тоо хэмжээг нөхнө. Хадуур (жатка) гэж улаанбуудай, түрүүт тариа, амуу будааны таримал ургамлыг боловсорсон үед нь ангилан хадаж, гуурсан дээр нь мөрлөх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ. Хийцийн хувьд дүүжин, өөрөө явагч, чиргүүлийн хадагч гэж ангилна. (Мөр3=мөр(4:6))
4 дүгээр мөрөнд дүүжин хадагч (жакта)-ны тоо хэмжээг нөхнө. Дүүжин хадагч (жатка) гэж үр тарианы комбайнд дүүжин байдлаар угсран тариаг хадаж гуурсан дээр мөрлөх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ. (Мөр3≥мөр4)
5 дугаар мөрөнд өөрөө явагч жатка-ны тоо хэмжээг нөхнө. Өөрөө явагч жатка гэж тариаг хадаж гуурсан дээр нь мөрлөх зориулалттай өөрөө явагч машиныг хэлнэ. (Мөр3≥мөр5)
6 дугаар мөрөнд чиргүүлийн жатка-ны тоо хэмжээг нөхнө. Чиргүүлийн жатка гэж тракторт чиргүүлийн байдлаар угсран, тариаг хадаж гуурсан дээр мөрлөх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ. (Мөр3≥мөр6)
7 дугаар мөрөнд морин хадуурын тоо хэмжээг нөхнө. Морин хадуур гэж хадлан бэлтгэх, төрөл бүрийн таримал ургамал, сүрэл зэргийг хадах зориулалттай моринд чиргүүл байдлаар зүүж хэрэглэх төхөөрөмжийг хэлнэ.
8 дугаар мөрөнд гар хадуурын тоо хэмжээг нөхнө. Гар хадуур гэж хадлан бэлтгэх, төрөл бүрийн таримал ургамал, сүрэл зэргийг гар аргаар хадах зориулалттай төхөөрөмжийг хэлнэ. Гар хадуурыг хөдөлгөөнт цахилгаан, энгийн механик гэж ангилна. (Мөр8=мөр(9+10))
9 дүгээр мөрөнд хөдөлгөөнт цахилгаан хадуурын тоо хэмжээг нөхнө. (Мөр8≥мөр9)
10 дугаар мөрөнд энгийн механик хадуурын тоо хэмжээг нөхнө. (Мөр8≥мөр10)
11 дүгээр мөрөнд тармуурын тоо хэмжээг нөхнө. Тармуур гэж хадсан өвс, ургамлыг хамж авах, ажлыг хөнгөвчлөх зорилгоор цувуулж мөрлөх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ.
12 дугаар мөрөнд морин тармуурын тоо хэмжээг нөхнө. Морин тармуур гэж хадсан өвс, ургамлыг хамж авах зориулалт бүхий моринд чиргүүл байдлаар угсарсан тоног төхөөрөмжийг хэлнэ. (Мөр11≥мөр12)
13-16 дугаар мөрөнд хаман боогчийн тоо хэмжээг нөхнө. Хаман боогч гэж хадаж мөрлөсөн өвс тэжээлийг хаман боох зориулалт бүхий тракторт чирэх төхөөрөмжийг хэлнэ. Хамаг боогчийг 20 кг-аар хамаг боогч, 20-75 кг-аар хаман боогч, 75 кг-аас дээш хаман боогч гэж ангилна. (Мөр13=мөр(14:16))
17 дугаар мөрөнд нуруулдагчийн тоо хэмжээг нөхнө. Нуруулдагч гэж боосон өвсийг хураах, нуруулдах зориулалттай туузан дамжуурга бүхий тоног төхөөрөмжийг хэлнэ.
18 дугаар мөрөнд тракторын чиргүүлийн тоо хэмжээг нөхнө. Тракторын чиргүүл гэж тээвэрлэх зориулалттай тракторт чиргүүл хэлбэрээр угсарсан хэрэгслийг хэлнэ.
Эхний мэдээг гаргаснаас хойш засвараас гарч ажиллахад бэлэн болсон техникийг урьд мэдүүлсэн техникийн тоон дээр нэмэн өссөн дүнгээр гаргана.
Тухайн аж ахуйн нэгж, иргэдийн дансанд бүртгэлтэй техникийн тоо нь агро тайланд тусгагдсан техникийн тоотой тохирно.
З-ХАА-4
УРГАЦ ХУРААЛТАД АЖИЛЛАХ ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫН
20.. ОНЫ ... САРЫН МЭДЭЭ (З-ХАА-4)-НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү мэдээг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, өрхөөс маягтын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1.Байршил: Аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, холбоо барих утасны дугаарыг бичиж, кодыг маягтын зааварт тусгасан засаг захиргааны нэгжийн кодоос харж нөхнө.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад УБЕГ-аас олгосон регистрийн дугаарыг бичнэ. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3.Өрхийн мэдээлэл: Тухайн өрхийн тэргүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, өрх үр тариа, төмс, хүнсний ногоо хураалтад ашиглагддаг нийт техникийн тоо, үүнээс тухайн жилд ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаа техникийн тоог маягтын дагуу заагдсан хугацаанд гаргаж мэдээлнэ.
1 дүгээр баганад тухайн жилд хадланд ажиллах зориулалт бүхий нийт бүртгэлтэй техник хэрэгслийн тоог нөхнө. (Багана1≥багана2)
2 дугаар баганад ажилд бэлэн техникийн тоог нөхнө. Ажилд бэлэн техник гэж ажлыг гүйцэтгэхэд ямар ч саадгүй ажиллах чадвартай техникийг хэлнэ. (Багана1≥багана2)
1 дүгээр мөрөнд комбайны тоо хэмжээг нөхнө. Комбайн гэж үр тариаг хадах, хадсан тариаг хамах, цайруулах, сүрлийг бухалдах, цацах цогц ажлыг гүйцэтгэдэг тариа хураах зориулалттай машиныг хэлнэ.
2-5 дугаар мөрөнд ангилан хадагчийн тоо хэмжээг нөхнө. Ангилан хадагч гэж тариаг хадаж гуурсан дээр нь мөрлөх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ. Ангилан хадагчийг хийцийн хувьд дүүжин, чиргүүлийн, өөрөө явагч гэж ангилна. (Мөр2=мөр(3:5))
3 дугаар мөрөнд дүүжин хадагчийн тоо хэмжээг нөхнө. Дүүжин хадагч гэж үр тарианы комбайнд дүүжин байдлаар тариаг хадаж гуурсан дээр мөрлөх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ. (Мөр2≥мөр3)
4 дүгээр мөрөнд чиргүүлийн хадагчийн тоо хэмжээг нөхнө. Чиргүүлийн хадагч гэж тракторт чиргүүлийн байдлаар угсран тариаг хадаж гуурсан дээр мөрлөх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ. (Мөр2≥мөр4)
5 дугаар мөрөнд өөрөө явагч хадагчийн тоо хэмжээг нөхнө. Өөрөө явагч хадагч гэж тариаг хадаж гуурсан дээр нь мөрлөх зориулалттай өөрөө явагч машиныг хэлнэ. (Мөр2≥мөр5)
6 дугаар мөрөнд будаа цэвэрлэгчийн тоо хэмжээг нөхнө. Будаа цэвэрлэгч гэж үндсэн тарианд байгаа ургамлын үрийн хольц, хорчгор болон хагарч бяцарсан будааг зайлуулах, ялгах зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ.
7 дугаар мөрөнд үр соортлогчийн тоо хэмжээг нөхнө. Үр соортлогч гэж үр тариаг том жижиг хэмжээгээр нь ангилах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хэлнэ.
8 дугаар мөрөнд будаа ачигчийн тоо хэмжээг нөхнө. Будаа ачигч гэж үр тарианы үрийг ачих, сэлгэх зориулалттай тоног төхөөрөмжийг хэлнэ.
9 дүгээр мөрөнд төмсний комбайны тоо хэмжээг нөхнө. Төмсний комбайн гэж төмсийг хураах зориулалттай машиныг хэлнэ.
10-12 дугаар мөрөнд даршны комбайны тоо хэмжээг нөхнө. Даршны комбайн гэж даршны ургамлыг хэрчиж, хурааж авах зориулалттай машиныг хэлнэ. Даршны комбайныг хийцийн хувьд өөрөө явагч, чиргүүлийн гэж ангилна. (Мөр10=мөр(11+12))
11 дүгээр мөрөнд өөрөө явагч даршны комбайны тоо хэмжээг нөхнө. Өөрөө явагч даршны комбайн гэж даршны ургамлыг хэрчиж, хурааж авах зориулалттай өөрөө явагч машиныг хэлнэ. (Мөр10≥мөр11)
12 дугаар мөрөнд чиргүүлийн даршны комбайны тоо хэмжээг нөхнө. Чиргүүлийн даршны комбайн гэж даршны ургамлыг хурааж авч, хэрчих зориулалттай чиргүүлийн байлаар угсардаг төхөөрөмжийг хэлнэ. (Мөр10≥мөр12)
13 дугаар мөрөнд төмс соортлогчийн тоо хэмжээг нөхнө. Төмс соортлогч гэж угааж цэвэрлээгүй, хөрс, шороо, чулуу зэргээс салгах мэдрэгч бүхий төмс ангилах төхөөрөмжийг хэлнэ.
14 дүгээр мөрөнд төмс ухагчийн тоо хэмжээг нөхнө. Төмс ухагч гэж төмсийг ухаж, талбайд ил гаргаж ирэх зориулалт бүхий тракторт дүүжин байдлаар угсарч хэрэглэх тоног төхөөрөмжийг хэлнэ.
15 дугаар мөрөнд хүнсний ногоо хураагчийн тоо хэмжээг нөхнө.
16 дугаар мөрөнд механикжсан үтрэмийн тоо хэмжээг нөхнө. Механикжсан үтрэм гэж тариаг хураасны дараа буулгаж нуруулдах, цэвэрлэх, ачих, соортлох, үрийг тарихын өмнө нарлуулах, ариутгах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр тусгайлан зориулж бэлтгэсэн талбай бүхий тоног төхөөрөмжтэй байгууламжийг хэлнэ.
Эхний мэдээг гаргаснаас хойш засвараас гарч ажиллахад бэлэн болсон техникийг урьд мэдүүлсэн техникийн тоон дээр нэмэн өссөн дүнгээр гаргана.
Тухайн аж ахуйн нэгж, иргэдийн дансанд бүртгэлтэй техникийн тоо нь агро тайланд тусгагдсан техникийн тоотой тохирно.
З-ХАА-5
БЭЛЭН БАЙГАА ҮРИЙН 20.. ОНЫ .. САРЫН МЭДЭЭ
(З-ХАА-5)-НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү мэдээг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, өрхөөс маягтын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1.Байршил: Аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, холбоо барих утасны дугаарыг бичиж, кодыг маягтын зааварт тусгасан засаг захиргааны нэгжийн кодоос харж нөхнө.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад УБЕГ-аас олгосон регистрийн дугаарыг бичнэ. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3.Өрхийн мэдээлэл: Тухайн өрхийн тэргүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
Олон наст ургамал: Жил бүр шинээр найлзуур үүсгэдэг, нэг байран дээрээ хоёроос олон жил ургах чадвартай ургамлыг хэлнэ.
1-3 дугаар баганад тайлант хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, өрхөд хадгалагдаж байгаа таримлыг өөрийн хэрэгцээнд үрэнд хадгалсан, улсад тушаасан гэсэн ангиллаар нөхнө. (Багана1=багана(2+3))
3 дугаар баганад улсад тушаасан гэдэгт Онцгой байдлын ерөнхий газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан үрийн хэмжээг хэлнэ.
1-6 дугаар мөрөнд тайлант хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, өрхөд хадгалагдаж байгаа үр тарианы нийт үрийн хэмжээг буудай, арвай, овьёос, хөх тариа, гурвалжин будаа, бусад гэсэн ангиллаар нөхнө. (Мөр1=мөр(2:6))
7 дугаар мөрөнд тайлант хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, өрхөд хадгалагдаж буй төмсний үрийн хэмжээг нөхнө.
8-15 дугаар мөрөнд тайлант хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, өрхөд хадгалагдаж буй хүнсний ногооны үрийн хэмжээг манжин, лууван, байцаа, сонгино, өргөст хэмх, улаан лооль, бусад гэсэн ангиллаар нөхнө. (Мөр8=мөр(9:15))
16 дугаар мөрөнд тайлант хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, өрхөд хадгалагдаж буй олон наст ургамлын үрийн хэмжээг нөхнө.
Шилжүүлэх итгэлцүүр:
1 тонн = 1000 кг, 1000 гр= 1 кг
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ БАЙГУУЛАМЖИЙН
20.. ОНЫ МЭДЭЭ (З-ХАА-6)-НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү маягтыг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өрх, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах зориулалт бүхий элеватор, агуулах, зоорины тоо хэмжээг, багтаамжийг асууж нөхнө.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1.Байршил: Аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, холбоо барих утасны дугаарыг бичиж, кодыг маягтын зааварт тусгасан засаг захиргааны нэгжийн кодоос харж нөхнө.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад УБЕГ-аас олгосон регистрийн дугаарыг бичнэ. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
3.Өрхийн мэдээлэл: Тухайн өрхийн тэргүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
1 дүгээр баганад газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах байгууламжийн тоо хэмжээг “ширхэг”-ээр нөхнө.
2 дугаар баганад газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах байгууламжийн багтаамжийг нөхнө. Багтаамжийг хэмжих нэгж нь тонн байна.
1 дүгээр мөрөнд элеваторын тоо хэмжээг нөхнө. Элеватор гэж үр тариаг боловсруулалтын шатанд оруулах хүртэл хадгалах зориулалт бүхий байгууламжийг хэлнэ.
2 дугаар мөрөнд агуулахын тоо хэмжээг нөхнө. Агуулах гэдэгт хадгалах зориулалтаар мод, чулуу, тоосго, брезент, блок зэргийг ашиглан барьсан ХАА-н үйлдвэрлэлийн байгууламжийг хамруулна.
3 дугаар мөрөнд зоорины тоо хэмжээг нөхнө. Зоорь гэж төмс, хүнсний ногоо хадгалах зориулалтаар газар ухаж гаргасан байрыг хэлэх бөгөөд хийцийн хувьд нүхэн, энгийн, механик зоорь гэж ангилна. (Мөр3=мөр(4:6))
4 дүгээр мөрөнд нүхэн зоорины тоо хэмжээг нөхнө. Нүхэн зоорь гэж ямар нэг барилгын хаших хийц инженерийн байгууламж ашиглаагүй, газрыг хөлдөлтийн гүнээс доош хадгалах хөндий үүсгэж ухсан зоорь мөн байшин сууц, гэрийн шалан дор байрлалтай зоорийг хэлнэ. (Мөр3≥мөр4)
5 дугаар мөрөнд энгийн зоорины тоо хэмжээг нөхнө. Энгийн зоорь гэж газарт хагас суулгасан, хөрсний нуралт хөлдөлтөөс хамгаалсан дулаалга бүхий мод, чулуу, блок, бетон зэрэг барилгын хаших хийц бүхий ханатай, дээвэр нь шороон хучлагатай зоорь багтана. (Мөр3≥мөр5)
6 дугаар мөрөнд механикжсан зоорины тоо хэмжээг нөхнө. Механикжсан зоорь гэж төмс, хүнсний ногоог хүлээн авах, ялгаж ангилах, ачиж буулгах ажлыг механикжуулсан ажиллагаатай, хадгалалтын горимыг автоматаар тохируулах боломжит зоорийг хэлнэ. (Мөр3≥мөр6)
ГЕНЕТИК НӨӨЦИЙН МЭДЭЭ
(З-ХАА-7)-НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү тайланг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэн нь тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
I.ХАЯГИЙН ХЭСЭГ
1.Байршил: Аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, кодыг маягтын зааварт тусгасан засаг захирааны нэгжийн кодоос харж нөхнө.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад УБЕГ-аас олгосон регистрийн дугаарыг бичнэ. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, газар, хэлтсийн нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ
II. ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ
Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр дунд болон урт хугацаанд ашиглахаар зориулалтын байгууламжид хадгалсан ургамал генетикийн нөөцийн тоог нөхнө.
Ургамал генетикийн нөөцийн тоог “мянган ширхэг”-ээр хэмжиж, бүртгэнэ.
1 дүгээр баганад ургамлын генетик нөөцийн тоо хэмжээг нөхнө. Ашиглалтын зориулалтын хувьд дунд болон урт хугацааны хадгалалт гэж ангилна. (Багана1=багана(1+2))
2 дугаар баганад дунд хугацаанд ашиглах зориулалтаар хадгалсан ургамлын генетик нөөцийн хэмжээг нөхнө. Дунд хугацааны хадгалалт гэж хуруу шилэн дэх эд болон эдийг гүн хөлдөөх хадгалалтын хэлбэрүүд орно. (Багана1>багана2)
3 дугаар баганад урт хугацаанд ашиглах зориулалтаар хадгалсан ургамлын генетик нөөцийн хэмжээг нөхнө. Урт хугацааны хадгалалт гэж хүйтэн өрөөнд хадгалах болон талбай дах ургамал хадгалалтын хэлбэрүүд орно. (Багана1>багана3)
1-7 дугаар мөрөнд нийт ургамлын генетик нөөцийн тоо хэмжээг ургамлын төрлөөр нь үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, техникийн ургамал, цэцэг, бусад гэсэн ангиллаар нөхнө. (Мөр1=мөр(2:7))
Текст томруулах
A
A
A