A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн

А/45 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

(нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр)-д

 

Хараат бус аудитын дүгнэлт

Улсын Их Хурлын ...... оны ээлжит сонгуульд оролцогч (нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр)-ын сонгуулийн зардлын тайланд аудит хийж дүгнэлт гаргалаа.

Дүгнэлт

Бидний дүгнэлтээр (Нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр)-ын Улсын Их Хурлын ...... оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, түүний тодруулга мэдээллүүд бүхий л материаллаг асуудлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн дагуу үнэн зөв, иж бүрэн (илэрхийлэгдсэн / илэрхийлэгдээгүй) байна.

Дүгнэлтийн үндэслэл

Бид энэхүү аудитыг Төрийн аудитын тухай хууль, Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 болон энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.5-д заасан журмын дагуу Аудитын олон улсын стандарт, Монгол Улсын “Төрийн аудит MNS 6817 – (1-8): 2020” стандартыг тус тус удирдлага болгон гүйцэтгэлээ. Эдгээр стандарт шаардлагын дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа энэ тайлангийн Үүрэг хариуцлагын талаарх мэдээлэл хэсэгт харуулав.

Аудитаар сонгуулийн зардлын тайлан дах дүн хэмжээ болон илчлэл тодруулгыг дэмжих нотлох зүйлийг сорилын үндсэн дээр шалгаж, чухал тооцооллыг үнэлж цэгнэн, зардлын тайлангийн ерөнхий толилуулгыг үнэлсэн.

Бидний хийсэн аудитаар сонгуулийн зардлын тайлан үнэн зөв, иж бүрэн, материаллаг (алдаагүй / алдаатай) илэрхийлэгдсэн гэж дүгнэв. Бидний хийсэн аудит дүгнэлт өгөх хангалттай үндэслэл болно гэж үзэж байна.

Үүрэг хариуцлагын талаарх мэдээлэл

Улсын Их Хурлын ..... оны ээлжит сонгуульд оролцогч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан Сонгуулийн зардлын тайланг энэ хууль болон холбогдох журмын дагуу бэлтгэж, хараат бус аудитын дүгнэлт гаргуулах үүрэгтэй.

Сонгуулийн зардлын тайлан, бусад тодруулга мэдээлэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн баталсан холбогдох журмын дагуу үнэн, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт гаргах нь аудитын байгууллагын үүрэг юм.

 

Хараат бус аудитын дүгнэлтэд /............ хуудас/ материал хавсаргав.

 

Хувийг: Үндэсний аудитын газарт

 

 

Гарын үсэг

Тамга тэмдэг