A

A

A

Бүлэг: 1979

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2020 оны 41 дүгээр тогтоолын хавсралт

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН ИРГЭДЭЭС ХАДЛАН, БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ, ХАМГААЛАХ ЖУРАМ

НЭГ: ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Бэлчээр ашиглалтыг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх,бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн төлөвлөгөөний дагуу улирлын хувиартайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах, өнжөөх, сэргээхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, зөрчил дутагдлыг арилгах, учирсан хохирлыг барагдуулах, энэ үйл ажиллагаанд иргэдийн тэгш оролцоог хангахад журмын зорилго оршино.

1.2.Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг малын хөлөөс чөлөөлөх зэргээр бэлчээрийг зүй зохистой ашиглаж хамгаалахад сумын бүх багийн иргэд, бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3.Журмын хэрэгжилтийг Алтай сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин тогтвортой хөгжлийн хэсэг, Мал эмнэлэг үржлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Газрын даамал, бүх багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Багийн Засаг дарга нар гүйцэтгэнэ.

Тусгай Хамгаалалттай Газар нутгийн Хамгаалалтын захиргаа, сумын бэлчээр ашиглагчдын холбоо, төрийн бус байгууллагууд, малчдын хэсэг, бүлгүүд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

ХОЁР: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ, ХУВААРЬ

2.1.Иргэд өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай хэсэг, бүлгээрээ хийсэн хамтын гэрээний дагуу ба Багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийн дагуу ашиглаж хамгаална.

2.2.Бэлчээр ашиглах, эзэмших гэрээний хугацааг зохих хуулийн заалтад нийцүүлэн 5-15 жилээр тогтооно.

2.3.Сумын нутаг дэвсгэр дэх өвөлжөө, хаваржаа, намаржааны бэлчээр хадлангийн талбайг 6 дугаар сарын 10-наас, 8 дугаар сарын 25-ны хооронд малын хөлөөс чөлөөлнө.

2.4.Намаржаанд 8 дугаар сарын 25-наас хойш, өвөлжөөнд 11 дүгээр сарын 1-ээс хойш орно.

2.5.Энэхүү хугацааг мөрдөхөд уг журмын 2.6-д заасан газар нутаг хамаарна.

2.6.Бэлчээр ашиглагчдын хэсэг, малчдын бүлгийн өвөлжөө хаваржааны тусгайлан ашиглах болон нийтээр ашиглах бэлчээрийн хилийг тухайн хэсэг бүлгийн бүх гишүүдийн хурлаар болон Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоож, газрын зураг үйлдэн, хамтын ажиллагааны гэрээнд тусгаж баталгаажуулна.

2.7.Энэхүү тусгайлан ашиглах бэлчээрийн чадавхийн гол үзүүлэлт болгож бэлчээрийн даацыг тооцож, түүнд тохирсон малыг хамтын гэрээнд тусгаж баримтална.

ГУРАВ:ШИНЭЭР ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖАА БАРИХ, БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ

3.1.Өвөлжөө, хаваржаа, намаржаанд шинээр нэмж малын хашаа, пүнз барих хадлангийн талбай эзэмшиж хашаа татахдаа эхлээд тухайн Бэлчээр ашиглах хэсэг, бүлгийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж багийн Иргэдийн Нийтийн Хуралд оруулан гаргасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

3.2.Сумын Засаг дарга бэлчээр ашиглалтын талаар менежментийн төлөвлөгөө боловсруулан энэхүү журамд тусган хэрэгжүүлнэ.

3.3.Сумын Багийн иргэдийн нийтийн хурал нь жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, тус онд хийх ажлыг төлөвлөнө.

3.4.Сумын Газрын даамал сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулна.

3.5.Сумын Цаг уурын станц нь сум, багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон, өвөлжих, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 9 дүгээр сарын 10-аас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх.

3.6.Өөр сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх.

3.7.Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хотонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх.

3.8. Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.

3.9.Өвөлжөө, хаваржааныхаа хашаа, хороог худалдсан тохиолдолд бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээг цуцалж тухайн Бэлчээр ашиглагчдын Хэсэг, бүлгийн хурлаар бэлчээр ашиглалтын асуудлыг дахин хэлэлцэж гэрээг шинээр байгуулна.

ДӨРӨВ: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ХУВААРЬ

Сумын хэмжээний нийт бэлчээрийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэн дараах хуваарийн дагуу ашиглана.

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутаг

2.Сумын төвийн мал бүхий өрхүүдийн бэлчээр

3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр

4.Оторын бэлчээр

5.Мал тууварлан өнгөрөх зам

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бэлчээр

I. Хаваржааны бэлчээр

 

Баг

Газрын нэр

1

Бөөртөг, Бураатын горхи, Согос төбөө уул, Бураадын овгор уул, Бардамынэх, Улаан өлхөн уул, Холагаш, Жаманбай шовгор уул, Адагийн бөөрөгт,Чихэртэйн гол, Чихэртэйн бөөрөгт, Сайханы ам, Хужирын говь, Шивэрийн ам, Халзанхад

2

Түргэн, Бознуур, Дэл өтөг, Хужиртын ам, Шархадын хөдөө, Рашаатын амны Хар толгой

3

Улаан өлхөн уул, Хөхтолгой, Их Даваатын ам, Шар говийн Эхний хар толгой, Хар ширэг, Дунд дэвсэг

4

Халзанхад

5

Зах булаг, Тошингийн Хөх хэрц, Тошингийн бэл, Тошингийн зөөлөн говь, Тошингийн сонгинт, Тошингийн Бөөрөгт, Борбургасын эх, Бардамын хойд бэл

II. Зуслангийн бэлчээр

Баг

Газрын нэр

1

Цалгарын Улаан уул, Харнуурын эх, Холагаш, Чихэртэй, Сайханбулаг, Нүцгэний Аралын бөөрөгт

2

Рашаант, Хулжаа, Их Даваат

3

Их Даваат, Шарговь, Нүцгэний Сонгинт

4

Цалгарын Улаан уул, Харнуурын эх, Холагаш, Чихэртэй, Сайханбулаг, Нүцгэний Аралын бөөрөгт Их Даваат, Шарговь, Нүцгэний Сонгинт, Бага Даваат, Гурванбулаг, Дэвсэг

5

Бага Даваат, Гурван булаг, Дэвсэг

 

III. Намаржааны бэлчээр

Баг

Газрын нэр

1

Чихэртийн бөөрөгт, Бураатын овгор нуруу, Хужирын говь,Шивэрийн булаг, Бураат хад, Согос толгой уул , Цагаан ам, Бөөрөг ам, Нарийн чихэртэйн эх, Ёлтын ам,

2

Түргэн, Рашаатын ам, Бознуур, Шархадын хөдөө

3

Улаан өлхөн уул , Хөхтолгой, Шар говийн адагийн хар толгой , Хар ширэг,Бургаст тохой,Цагаан ам

4

Цагаан түнгэт, Халзанхад

5

Зах булаг, Борбургасын эх, Хужирт, Бөөрөгтийн эх, Зөөлөн говь, Тошингийн Хөх хэрцийн эх, Бардамын хойд бэл, Мухар тошингийн эх

IV. Өвөлжөөний бэлчээр

Баг

Газрын нэр

1

Намжил уул, Цагаан ам, Хоо алаг шовгор уул, Урд хавиргын ус , Бумбын онгорхой ам, Хойд Бардам, Хатуугын эхний ам, Аянажаны ам, Нарийн чихэртэйн ам, Түнгэт, Бага Мааньтын ам, Улаан оймын ам, Далтын хавцал, Улаан сайр, Ёлтын ам, Хагийн хонхор,Хар нуур хэгсийн төв, Аралын бөөрөгт, Хужирын говь, Бумбын онгорхой урд шовгор уул

2

Улаан хадын хэсэг, Шархадын хөдөө,Шакегийн Улаан уул

3

Арал түнгэ, Сагсайнгол, Бардамын хэсэг толгой, Дэгээхар, Ихэр толгой, Баартын үзүүр, Баартын хөх уул,Хужиртын тохой, Дунд дэвсэг,Бортнуур,

4

Цагаан толгой, Зөөлөн говь

5

Борбургасын ам, Боомын ам, Захбулаг, Тошин, Бардам

 

2.Сумын төвийн мал бүхий иргэдийн ашиглах бэлчээр

Сумын төвөөс 3 км радиус бүхий тойрогт багтсан 5790 га бэлчээрийг сумын төвийн мал бүхий иргэд ашиглана.Үүнд Хар-Бут, Хойд бардам, Олон овоо, Улаан уул, Хойд говь, Улаан үзүүр, Хар үзүүр, Шарговь, Цагаан толгой, Сагсайн гол, Заставын Улаан үзүүр зэрэг газрууд орно.

Энэхүү тойрогт урд цэг нь Цагаан толгой, хойд цэг нь Хойд говь, баруун цэг нь Шарговийн гол, зүүн цэг нь Хойд Бардам Торон хашаануудаар хязгаарлагдана. Энд 1 хонин толгой мал 6 сар буюу 180 хоног байхаар тооцоход бэлчээрийн даац болон сумын төвийн нэг өрхөд байх малын дундаж тооцоо дараахь байдалтай байна.

 

Нийт

талбай, га

Нэгж талбайн ургац, цнга

Нийт ургац, цн

Бэлчээрийн даац, хонь толгой

Сумын төвийн мал бүхий өрхийн тоо

1 өрхөд ноогдох малын тоо, хонь толгой

5790

3.5

20265

2763

250

11

 Ашиглалтын график(+ ашиглах хугацаа, - малаас чөлөөлөх хугацаа )

ДД

Газрын нэр

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Цагаан толгой

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

2

Олон овоо,Улаан уул

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

3

Шарговийн гол

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

4

Хар-бут гол

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

5

Заставын Улаан үзүүр,Улаан үзүүр

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

 *- тухайн үед ашиглахад хориглохгүй газар

 

3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр

 Тайлбар: Одоогоор эрчимжсэн мал аж ахуй үгүй тул тухайн үед зохицуулалт хийгдэнэ.

4. Отрын бэлчээр

Баг

Өөрийн сумын нутагт

Бусад сумын нутагт

1

Нүцгэн

Дэлүүн

2

Чихэртэй

Буянт

3

 Цалгар

Алтанцөгц

4

 Ёлт

Сагсай

5

Өсербай

 

6

Хөхцөн

 

7

 Хар нуур,Матаар

 

8

Шар хамар

 

9

Цалгарын Улаан өлхөн

 

Жич: Бэлчээрийг нөөцлөн ашиглах шаардлагын үүднээс малчид,мал бүхий иргэд 9-р сарын 01-ний өдрөөс эхлэн 11-р сарын 01-ний хооронд 60-аас доошгүй хоног отор хийх шаардлагатай.

 

5.Мал тууварлан өнгөрөх зам

Мал тууварлан өнгөрөх замыг зуслангаас намаржаанд, намаржаанаас өвөлжөөнд буух болон худалдан борлуулахаар бэлтгэж бөөнөөр мал туусан үед мөрдөх болно.

 дд

Газрын нэр

Мал тууварлах зам

 1

2, 3, 5-р багуудын газар нутаг

Рашаант, Хэсгийн төв, Боз нуур, Борбургас, Шарговь, Сагсайн гол, Хар чулуу, Бөөрөгт, Хөх хэрц, Тошин, Бардам, Халуун, Мухар Тошин, Хамар Хаалга.

 2

 1, 4 дүгээр

багийн газар

Чихэртэй, Шивэр булаг, Хүрээ зуслан, Сумын зуслан, Улаан үзүүр,Хар-Нуур,Цалгар, Хавсал, Мааньт, Улаан ойм,Хар-Бут,Хойд Бардам.

 

ТАВ: ХАРИУЦЛАГА

5.1.Бэлчээрийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт болон журмын хэрэгжилтэд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хяналт тавина.

5.2.Журмын аливаа заалтыг зөрчсөн малчид,иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч хариуцлага хүлээлгэнэ.

ЗУРГАА: МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ

6.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

6.2.Бэлчээрт учирсан хохиролыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

ДОЛОО: ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж,”Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд”-д нийтэлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.