- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- БОГИНО ЗАЙН РАДИО ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн
37 дугаар тогтоолын хавсралт
БОГИНО ЗАЙН РАДИО ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД АШИГЛАХ
РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
НЭГ.ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
1.1.Энэхүү баримт бичиг нь Монгол Улсад ашиглагдах харилцаа холбооны богино зайн радио тоног төхөөрөмжүүдийн (цаашид “тоног төхөөрөмж” гэх) нэвтрүүлэх болон хүлээн авах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн параметрүүд болон ашиглах хүрээний хамгийн бага шаардлагыг тодорхойлно.
1.2.Тоног төхөөрөмжийг хэрэглэгч/оператор нь энэхүү бичиг баримтад заагдсан техникийн нөхцөл, шаардлагыг дагаж мөрдөнө.
1.3. Тоног төхөөрөмж нь суурин болон хөдөлгөөнт байдлаар харилцаа холбоо, уул уурхай, эрүүл мэнд, зам тээвэр, үйлдвэрлэл, худалдаа, урлаг спорт, байгал орчин, хөдөө аж ахуй зэрэг бүх салбарт ашиглагдаж болно.
1.4.Тоног төхөөрөмж нь Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон үндсэн үйлчилгээнүүдтэй зэрэгцэн ашиглагдах ба тэдгээрт харилцан нөлөөлөл үзүүлэхгүй байна.
1.5.Тоног төхөөрөмж нь Радио долгионы тухай хуулийн 14.1.3 заалтын дагуу үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, технологийн төрлөөс үл хамааран техникийн стандарт, нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд тохирлын гэрчилгээтэй байна.
ХОЁР.ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АНГИЛАЛ, ХЭРЭГЛЭЭ
2.1.Тоног төхөөрөмжүүдийн ашиглалт болон ерөнхий ангилалыг хүснэгт 1-т үзүүлэв.
Хүснэгт 1
№ |
Ангилал |
Хамрах хүрээ |
Хэрэглээ, онцлог |
1 |
Идэвхитэй эмнэлэгийн төхөөрөмж |
Эрүүл мэндийн салбарт ашиглагддаг бүрэн болон хэсэгчилсэн, маш бага гаралтын чадалтай, мэс заслын эсвэл эмчилгээний зориулалттай байна. |
Хүн, амьтны бие дотор суурилуулан бие физиологийн үзүүлэлтийг хянах төхөөрөмжүүд хамаарна. |
2 |
Тодорхой бус зориулалттай төхөөрөмж |
Өгөгдсөн радио давтамжийн зурваст техникийн нөхцлийг хангах, хэрэглээ болон зорилгоос үл хамаарах бүх төрлийн богино зайн тоног төхөөрөмжүүд хамаарна. Телеметр, телекоманд, дохиолол, өгөгдөл дамжуулах болон бусад хэрэглээнүүд хамаарна. |
Телекоманд - Алсаас дохио дамжуулж, тоног төхөөрөмжийг функцийг өөрчлөх, удирдах. Телеметр - Алсаас радио холбоо ашиглан өгөгдөл хуулж бичих эсвэл тодорхойлох. |
3 |
Сонсголын аппарат |
Сонсгол сайжруулах бүх төрлийн радио төхөөрөмж, системүүд хамаарна. |
Нэг болон түүнээс дээш радио нэвтрүүлэгч, хүлээн авагч ашигладаг. |
4 |
Радио хэмжилтийн төхөөрөмж |
Хоёр чиглэлтэй, ухаалаг дэд бүтцийн системд ашиглагддаг, алсаас хянах, хэмжих, өгөгдөл дамжуулах радио нэвтрүүлэгчүүд хамаарна. |
Цахилгааны, ахуйн хэрэглээний хийн (газ), усны тоолууруудад ашигладаг. |
5 |
Нийтийн түгшүүр, аврах, илрүүлэх төхөөрөмж |
Энэ нь олон нийтэд аврах туслалцааг цаг алдалгүй яаралтай хүргэх онцгой үеийн төхөөрөмж юм. |
Түгшүүрийн дохио хүлээн авч шаардлагатай арга хэмжээ авах (эмч эмнэлэг, галын, онцгой байдлын бригад дуудах гэх мэт) зорилготой. |
6 |
Үргэлжилсэн ажиллагааны горимтой төхөөрөмж |
Маш бага хугацааны хоцролттой, өндөр, үргэжилсэн ажиллагааны горимтой, хувийн хэрэгцээний мультимедиа урсгалын системтэй дуу/дүрсний нэвтрүүлэгч, синхрон дохионы төхөөрөмжүүд хамаарна. |
Хувийн хэрэгцээний гар утас, утасгүй гэрийн театр, утасгүй мэргэжлийн болон мэргэжлийн бус микрофон, чанга яригч, чихэвч, тайзны тоног төхөөрөмж, мөн бага чадлын аналоги FM нэвтрүүлэгчид ашиглана. |
7 |
Радио илрүүлэгч төхөөрөмж |
Хөдөлгөөн илрүүлэгч дохиолол, байршил тодорхойлогч, хурд болон зай хэмжигч зэрэг энэ төрлийн парамертүүдийг тодорхойлогч төхөөрөмжүүд хамаарна. |
Хэмжилтийн төхөөрөмжүүдэд ашиглагдана. |
8 |
Загварын хяналтын төхөөрөмж |
Тусгай зориулалтын телеметр, телекомандын төхөөрөмжүүд хамаарна. |
Зөвхөн агаарт, ус түвшний болон газрын гадрагын дээр болон доор хөдөлгөөнт хэлбэрээр ашигдагдан зай, түвшин, биетийн өндөр болон жин хэмжинэ. |
9 |
Радио давтамжаар таних төхөөрөмж (RFID) |
Автомат хяналт, явсан замын хяналт, дохиололын систем, хогны менежмент, нэвтрэх систем, зай мэдрэгч, хулгайн дохиолол, байршлын систем, зөөврийн болон утасгүй хяналтын төхөөрөмжид өгөгдөл дамжуулах зэрэг хамаарна. |
RFID нь сүлжээний бүх төрөлд ашиглагдах бөгөөд мөн Юмсын Интернэт болон Машинаас машин холболтын хэрэглээнд ашиглагдана. Ерөнхийдөө ID үнэмлэх, шошго хэлбэрээр хэрэглээнд нэвтэрсэн. |
10 |
Тээвэр болон замын хөдөлгөөний телематик |
Зам тээвэр (усан, агаарын, төмөр) ба автомашины замын хөдөлгөөний ачааллын, навигацийн телематик системд ашиглагдана. |
Болайз систем, зам тээврийн дэд бүтэц хоорондын, автомашинаас автомашины, автомашинаас суурин байршилын холболт болон радарын системийн суурилуулалтад өргөн хэрэглэдэг. |
11 |
Индукцийн төхөөрөмж |
Ерөнхийдөө бага радио давтамжтай соронзон орон дээрх холбооны систем юм. Ойрын зайн холболт (NFC), авто машины хяналт, автомат асаах унтраах, машин таних, мал амьтаны байршил тодорхойлох, түгшүүрийн систем, бараа бүтээгдэхүүний менежмент ба логистик системүүд, кабел илрүүлэх, хогны менежмент, утасгүй дуу, холболтын хяналт, сенсорууд, хулгайгаас хамгаалах систем, утасгүй хяналтын системүүд, богино долгионы гар станцад өгөгдөл дамжуулах зэрэг болно. |
|
12 |
Байнгын бус горимтой төхөөрөмж |
Спектр ашиглалт багатай, үргэлжилсэн бус ажиллагааны горимтой радио төхөөрөмжүүд хамаарна. |
Алсын зайнаас дохиололыг илрүүлэх, онц байдлын найдвартай холбоог хангах нийтийн түгшүүрийн систем зэрэгт ашиглана. |
13 |
Өргөн зурвасын өгөгдөл дамжуулах төхөөрөмж |
Өргөн зурвасын модуляцитай төхөөрөмжүүд хамаарна. Мөн Юмсын Интернэт болон Машинаас машин холболтын хэрэглээнд ашиглагдана. |
Радио дотоод сүлжээний төхөөрөмж WiFi, RLAN зэрэгт ашиглана. |
14 |
Өгөгдлийг цуглуулах эмнэлэгийн төхөөрөмж |
Идэвхитэй эмнэлэгийн суулгацаас бусад зорилгоор ашиглагдах хяналтын, шинжилгээний, эмчилгээний тоног төхөөрөмж хамаарна. |
Эмнэлэгийн зориулалттай мэдрэгчийн өгөгдлийг нэгтгэгч төхөөрөмж зэрэгт ашиглагдана. |
15 |
PRM446 |
Хувийн хэрэгцээнд ашиглагдах бааз болон дахин дамжуулагчаас бусад гар станцын тоног төхөөрөмж хамаарна. |
Зөвхөн гэр, ахуйн хэрэгцээнд ашиглана. 446 МГц-ийн радио давтамжийн зурваст ажиллах бөгөөд 8-16 сувагтай, сувгийн өргөн 6.25 кГц, 12.5 кГц байна. |
16 |
Дохиоллын төхөөрөмж |
Хамгаалалтын болон аюулгүй байдлын утасгүй холболтын дохиололууд ашиглагдана. |
Хөдөлгөөн илрүүлэгч, галын болон хулгайн дохиолол зэрэгт ашиглагдана. |
17 |
Ультра өргөн зурвасын төхөөрөмж |
Маш бага чадлын нягтралаар өргөн зурвасаар өгөгдөл дамжуулах технологитой төхөөрөмж хамаарна. |
Саадыг нэвтэрч харах, газрын түвшнээс доош тандах радар, автомашины радар, байршил тогтоогч, тракинг, хиймэл дагуулын линк, тандан судалгааны хиймэл дагуулын системийн идэвхгүй мэдрэгч, радио астрономийн станц зэрэгт ашиглагдана. |
2.2.Тоног төхөөрөмжийн радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагуудыг дараах хавсралтуудад үзүүлэв. Үүнд:
Хавсралт 1: Тодорхой бус зориулалттай өгөгдөл дамжуулах
Хавсралт 2: Нийтийн түгшүүр, дохиолол, аврах, илрүүлэх
Хавсралт 3: Өргөн зурвасын өгөгдөл дамжуулах
Хавсралт 4: Тээвэр болон замын хөдөлгөөний телематик
Хавсралт 5: Радио илрүүлэгч
Хавсралт 6: Загварын хяналт
Хавсралт 7: Индукцийн систем
Хавсралт 8: Сонсголын аппарат
Хавсралт 9: Радио давтамжаар таних систем
Хавсралт 10: Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд
Хавсралт 11: Үргэлжилсэн ажиллагааны горимтой төхөөрөмж
Хавсралт 12: Ультра өргөн зурвасын (UWB)
Хавсралт 13: Юмсын интернэт болон машинаас машин холболтийн төхөөрөмж
Хавсралт 14: Радио хэмжилтийн төхөөрөмж
ГУРАВ.Хяналт ба бусад
3.1.Тоног төхөөрөмж нь хавсралтаар тодорхойлсон радио давтамж, оронгийн хүчлэг, гаралтын чадлын хязгаараас их үзүүлэлттэй бол Зохицуулах Хорооноос радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эсвэл эрхийн бичиг авч ашиглана.
3.2.Энэхүү хуваарилалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтэд Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжын дагуу хяналт тавьж ажиллана.
3.3.Энэ баримт бичигт шаардлагатай тохиолдолд тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
ДӨРӨВ.AШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
- Олон улсын радио давтамжийн хуваарилалт, стандартын техникийн нөхцөл шаардлага, тайлан материалыг авч үзсэн болно. Үүнд:
- Европын Шуудан, Харилцаа Холбооны салбарын удирдах байгуулагуудын хурлын “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн радио давтамжийн техникийн зохицуулалт” тайлан 059-2016.06.17 (CEPT Report 059)
- Европын Шуудан, Харилцаа Холбооны салбарын удирдах байгуулагуудын хурлын “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн радио давтамжийн техникийн шинэчлэлийн шийдвэр” тайлан 070-2019.03.08 (CEPT Report 070)
- ОУЦХБ-ын 2017 оны 09 дүгээр сарын Олон Улсад ашиглагдаж байгаа богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн ангилал ITU-R SM.2103-0 зөвлөмж.
- Европын Холбооны Цахилгаан Холбооны Хорооны “Ультра өргөн зурвасын 10.6 ГГц-ээс доош радио холбооны системийн хамгаалалтын шаардлага” тайлан 64
- Европын Шуудан, Харилцаа Холбооны салбарын удирдах байгуулагуудын хурлын “Ультра өргөн зурвасын тоног төхөөрөмжийн техник, параметрийн нөхцөл, шаардлагыг тогтоох нь” тайлан 045-2013.06.28 (CEPT Report 045)
- Европын Шуудан, Харилцаа Холбооны салбарын удирдах байгуулагуудын хурлын “Ультра өргөн зурвасын тоног төхөөрөмжийн нөхцөл, шаардлагыг шинэчлэх нь” тайлан 069-2018.10.26 (CEPT Report 069)
------ oOo --------
Текст томруулах
A
A
A