- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- НИЙТИЙН ТҮГШҮҮР, ДОХИОЛОЛ, АВРАХ, ИЛРҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД
“Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид
ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлага”-ын хавсралт 2
НИЙТИЙН ТҮГШҮҮР, ДОХИОЛОЛ, АВРАХ, ИЛРҮҮЛЭХ ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖҮҮД
Энэхүү хавсралтад онцгой байдлын үед болон урьдчилан сэргийлэх, байнгын бус ажиллагааны горимтой тоног төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлт, радио давтамжийн зурвас болон зохицуулалтыг тусгасан.
Мөн галын, хулгайн,өвчтөний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг авах эмнэлгийн болон гэрийн зориулалттай аппарат болох эмчийн хяналтанд байгаа өвчтөнийг хянах, оношлох, эмчлэх зорилгоор өвчтөний мэдээллийг дамжуулах бага чадлын төхөөрөмж зэргийг багтаасан болно.
Хүснэгт 3: Техникийн нөхцөл шаардлага
№ |
Радио давтамжийн зурвас |
Хамгийн их гаралтын чадал/оронгийн хүчлэг/чадлын нягт |
Тэмдэглэл |
1 |
868.6-868.7 МГц |
10 мВт (e.r.p) |
Суваг хоорондын зай = 25 кГц Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 1% |
2 |
2483.5-2500 МГц |
10 мВт (e.i.r.p.) |
Энэхүү радио давтамжийн зурвасыг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд мөн ашиглаж болно. |
Холбогдох стандартууд :
EN 300 718-1: Радио спектр, цахилгаан соронзон зохицоо; Нурангийн дохио; Дамжуулах хүлээн авах систем; 1-р хэсэг: Техникийн үзүүлэлтүүд болон туршилтын аргууд
~~~~~ o0o ~~~~~
Текст томруулах
A
A
A