A

A

A

Бүлэг: 1979

“Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид

ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын хавсралт 10

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Энэхүү хавсралтад идэвхитэй эмнэлгийн суулгацын тоног төхөөрөмж, холбогдох техникүүдийн радио давтамжийн зурвас болон зохицуулалтыг тусгасан.

 

Хүснэгт 11: Техникийн нөхцөл шаардлага

 

Радио давтамжийн зурвас

Хамгийн их гаралтын чадал/оронгийн хүчлэг/чадлын нягт

Тэмдэглэл

1

9-315 кГц

30 дБмкА/​м (10 метрт)

Ультра бага чадлын эмнэлгийн тоног төхөөрөмжид телеметрийн зорилгоор индукцийн техникт ашиглана.

2

315-600 кГц

-5 дБмкА/​м (10 метрт)

Мал эмнэлгийн тоног төхөөрөмжид ашиглана.

3

30.0-37.5 МГц

1 мВт (e.r.p.)

Цусны даралт хэмжих ультра бага чадлын эмнэлгийн тоног төхөөрөмжид ашиглана.

4

401-402 МГц

25 мкВт (e.r.p.)

Сувгийн зурвасын өргөн ≤ 100 кГц

5

402-405 МГц

Сувгийн зурвасын өргөн ≤ 300 кГц

6

405-406 МГц

Сувгийн зурвасын өргөн ≤ 100 кГц

7

430-440 МГц

-50 дБм (e.r.p.)

 

8

12.5-20.0 МГц

-7 дБмкА/​м (10 метрт)

Зөвхөн орон сууц, барилга байгууламж дотор ашиглах ультра бага чадлын мал эмнэлгийн тоног төхөөрөмжид ашиглана.

10 кГц зурвасын өргөнд хамгийн их оронгийн хүчлэгийг тооцоолсон.

Ультра бага чадлын мал эмнэлгийн  тоног төхөөрөмжийн нэвтрүүлэх маскын хэмжээ:

300 кГц зурвасын өргөнд 1.9 мВт

800 кГц зурвасын өргөнд 0.01 Вт

2 МГц зурвасын өргөнд 0.1 Вт

9

2483.5-2500 МГц

10 мВт (e.i.r.p.)

Дагалдах тоног төхөөрөмжүүдийг орон сууц, барилга байгууламж дотор зөвхөн ашиглана.

Суваг хоорондын зай = 1 МГц

 

Холбогдох стандартууд :

EN 302 195-1: Радио спектр, цахилгаан соронзон зохицоо; Эмнэлгийн ультра бага чадлын тоног төхөөрөмж түүний дагалдах хэрэгслийн 9кГГц-315 кГц радио давтамжийн зурваст ажиллах радио тоног төхөөрөмж; 1-р хэсэг: Техникийн үзүүлэлтүүд болон хэмжилтийн аргууд

EN 302 536-1: Радио спектр, цахилгаан соронзон зохицоо; Богино зайн радио холбооны тоног төхөөрөмж; 315 кГц-600 кГц радио давтамжийн зурваст ажиллах радио тоног төхөөрөмж; 1-р хэсэг: Техникийн үзүүлэлтүүд болон хэмжилтийн аргууд

EN 302 510-1: Радио спектр, цахилгаан соронзон зохицоо; Богино зайн радио холбооны тоног төхөөрөмж; Эмнэлгийн ультра бага чадлын тоног төхөөрөмж түүний дагалдах хэрэгслийн 30 МГц-37.5 МГц радио давтамжийн зурваст ажиллах радио тоног төхөөрөмж; 1-р хэсэг: Техникийн үзүүлэлтүүд болон хэмжилтийн аргууд

EN 301 559-1: Радио спектр, цахилгаан соронзон зохицоо; Богино зайн радио холбооны тоног төхөөрөмж; 2486.5 МГц-2500 МГц радио давтамжийн зурваст ажиллах эмнэлгийн бага чадлын тоног төхөөрөмж; 1-р хэсэг: Техникийн үзүүлэлтүүд болон хэмжилтийн аргууд

 

 

~~~~~o0o~~~~~