A

A

A

Бүлэг: 1979

“Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид

ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын хавсралт 12

УЛЬТРА ӨРГӨН ЗУРВАСЫН (UWB) ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Ультра өргөн зурвасын (UWB) төхөөрөмжүүд нь саадыг нэвтэрч харах, газрын түвшнээс доош тандах радар, автомашины радар, байршил тогтоогч, тракинг, хиймэл дагуулын линк, тандан судалгааны хиймэл дагуулын системийн идэвхгүй мэдрэгч, радио астрономийн станц гэх мэтэд ашиглагдана.

 

Энэхүү тоног төхөөрөмжүүд нь дараах техникийн нөхцлийг хангаж ашиглагдана. Үүнд:

 

  • Төхөөрөмжүүд болон дэд бүтэц нь хөдөлгөөнт бусаар гадна орчинд хөдөлгөөнт бус байршилд байрлах антентай нөхцөлд; (Хүснэгт 13)
  • Төхөөрөмжүүд нь нисэх загварт суурилуулагдах мөн нисэх онгоц болон агаарын үйлчилгээнд ашиглах нөхцөлд; (Хүснэгт 13)
  • Төхөөрөмжүүд нь авто тээврийн болон төмөр замын тээврийн хэрэгслэлд ашиглах нөхцөлд ; (Хүснэгт 14)

Хүснэгт 13: Хамгийн их чадлын (e.i.r.p) хязгаар

Радио давтамжийн зурвас

Хамгийн их  e.i.r.p. Спектрийн нягтрал

Хамгийн их e.i.r.p. (Зурвасын өргөн 50 МГц байхад тодорхойлогдсон)

1

 1.6 ГГц-ээс доош

-90 дБм/МГц

-50 дБм

2

1.6 - 2.7 ГГц

-85 дБм/МГц

-45 дБм

3

2.7 - 3.4 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-70 дБм/МГц

-36 дБм

4

3.4 - 3.8 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-80 дБм/МГц

-40 дБм

5

3.8 - 4.2 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-70 дБм/МГц

-30 дБм

6

4.2 - 4.8 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-70 дБм/МГц

-30 дБм

7

4.8 - 6 ГГц

-70 дБм/МГц

-30 дБм

8

6 - 8.5 ГГц

-41.3 дБм/МГц

0 дБм

9

8.5 - 10.6 ГГц (Тэмдэглэл 2)

-65 дБм/МГц

-25 дБм

10

10.6 ГГц –аас дээш

-85 дБм/МГц

-45 дБм


Тэмдэглэл 1: Радио давтамжийн 3.1-4.8 ГГц зурваст ашиглах UWB төхөөрөмжид Low Duty Cycle (LDC) техникийг ашиглах тохиолдолд зөвшөөрөгдөх спектрийн нягтралын хамгийн их e.i.r.p -41.3 дБм/МГц, 50 МГц-ийн зурвасын өргөнд тодорхойлогдох хамгийн их e.i.r.p нь 0 дБм байж болно.

Тэмдэглэл 2: Радио давтамжийн 3.1-4.8 ГГц , 8.5-9 ГГц зурваст тус тус ашиглах UWB төхөөрөмжид Detect And Avoid (DAA) техникийг ашиглах тохиолдолд зөвшөөрөгдөх спектрийн нягтралын хамгийн их e.i.r.p -41.3 дБм/МГц, 50 МГц-ийн зурвасын өргөнд тодорхойлогдох хамгийн их e.i.r.p нь 0 дБм байж болно.

UWB төхөөрөмжүүд нь авто тээврийн болон төмөр замын тээврийн хэрэгцээнд явагч хэрэгслэлд суурилагдаж ажиллах үед дагаж мөрдөх техникийн нөхцөл нь:

                                   

 

Хүснэгт 14: Хамгийн их чадлын e.i.r.p. хязгаар

Радио давтамжийн зурвасыг хязгаар

Хамгийн их  e.i.r.p. Спектрийн нягтрал

Хамгийн их e.i.r.p. (Зурвасын өргөн 50 МГц байхад  тодорхойлогдсон)

1

1.6 ГГц-ээс доош

-90 дБм/МГц

-50 дБм

2

1.6 - 2.7 ГГц

-85 дБм/МГц

-45 дБм

3

2.7 - 3.4 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-70 дБм/МГц

-36 дБм

4

3.4 - 3.8 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-80 дБм/МГц

-40 дБм

5

3.8 - 4.2 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-70 дБм/МГц

-30 дБм

6

4.2 - 4.8 ГГц (Тэмдэглэл 1 болон 2)

-70 дБм/МГц

-30 дБм

7

4.8 - 6 ГГц

-70 дБм/МГц

-30 дБм

8

6 - 8.5 ГГц (Тэмдэглэл 1 болон 3)

-53.3 дБм/МГц

-13.3 дБм

9

8.5 - 10.6 ГГц (Тэмдэглэл 2)

-65 дБм/МГц

-25 дБм

10

10.6 ГГц –ээс дээш

-85 дБм/МГц

-45 дБм


Тэмдэглэл 1: Радио давтамжийн 3.1-4.8 ГГц болон 6-8.5 МГц зурваст ашиглах UWB төхөөрөмжид Low Duty Cycle (LDC) техникийг ашиглах тохиолдолд спектрийн нягтралын зөвшөөрөгдөх хамгийн их e.i.r.p -41.3 дБм/МГц, 50 МГц-ийн зурвасын өргөнд тодорхойлогдох хамгийн их e.i.r.p нь 0 дБм байна. LDC техникийг ашиглах үеийн гадаа ашиглах хязгаар үзүүлэлт нь -53.3 дБм/МГц байна.

Тэмдэглэл 2: Радио давтамжийн 3.1-4.8 ГГц болон 8.5-9 МГц зурваст ашиглах UWB төхөөрөмжид Detect And Avoid (DAA) техникийг ашиглах тохиолдолд спектрийн нягтралын зөвшөөрөгдөх хамгийн их e.i.r.p -41.3 дБм/МГц, 50 МГц-ийн зурвасын өргөнд тодорхойлогдох хамгийн их e.i.r.p нь 0 дБм байна. Transmit Power Control (TPC) техникийг ашиглах үеийн гадаа ашиглах хязгаар үзүүлэлт нь -53.3 дБм/МГц байна.

Тэмдэглэл 3: Радио давтамжийн 6-8.5 МГц зурваст ашиглах UWB төхөөрөмжид Transmit Power Control (TPC) техникийг ашиглах тохиолдолд гадаа орчинд спектрийн нягтралын зөвшөөрөгдөх хамгийн их e.i.r.p -53.3 дБм/МГц байх бөгөөд дотор орчинд хамгийн их зөвшөөрөгдөх e.i.r.p нь -43.3 дБм/МГц, 50 МГц-ийн зурвасын өргөнд тодорхойлогдох хамгийн их e.i.r.p нь 0 дБм байна.

Холбогдох стандартууд:

4.1.7.EN 302 065-1 v2.1.1: Ультра өргөн зурвасын технологиор ажиллах богино зайн радио холбооны тоног төхөөрөмж; уялдуулсан стандарт; 1-р хэсэг; нийтлэг ультра өргөн зурвасын төхөөрөмжийн нөхцөл шаардлага.

4.1.8.EN 302 500-1: Радио спектр, цахилгаан соронзон зохицоо; Ультра өргөн зурвасын технологи ашиглах богино зайн радио холбооны тоног төхөөрөмж; 6 ГГц-9 ГГц-ийн радио давтамжийн зурваст ажиллах байршил тогтоогч тоног төхөөрөмж; 1-р хэсэг: Техникийн үзүүлэлтүүд болон хэмжилтийн аргууд

 

~~~~o0o~~~~~