- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ЮМСЫН ИНТЕРНЭТ (IoT), МАШИНААС МАШИН ХОЛБОЛТ (M2M)-ЫН тоног төхөөрөмжүүд
“Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид
ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлага”-ын хавсралт 13
ЮМСЫН ИНТЕРНЭТ (IoT), МАШИНААС МАШИН ХОЛБОЛТ (M2M)-ЫН тоног төхөөрөмжүүд
Энэхүү хавсралтад интернет протокол ашиглан өгөгдөл дамжуулах тоног төхөөрөмжүүдийн (IoT) техникийн үзүүлэлт, радио давтамжийн зурвас болон зохицуулалтыг тусгасан.
Юмсын интернэтийн болон машинаас машин холболтын төхөөрөмжүүд богино зайн радио холбооны тоног төхөөрөмжүүдэд хамаарах бөгөөд үндсэн ялгааг Хүснэгт 15-д үзүүлсэн.
Хүснэгт 15
№ |
Машинаас машин холболт (M2M) |
Юмсын интернэт (IoT) |
1 |
Төхөөрөмж нь тооцоолон бодох машин |
Төгсгөлийн төхөөрөмж нь мэдрэгч |
2 |
Техник хангамжид суурилсан |
Програм хангамжид суурилсан |
3 |
Хязгаарлагдмал сүлжээд ашиглана |
Сүлжээний хувьд хязгаарлагдмал бус |
4 |
Интернэт протокол ашиглах шаардлагагүй |
Интернэт протокол ашиглаж болно |
5 |
Хяналт хийх үндсэн үүрэгтэй |
Олон талын хэрэглээнд ашиглана |
Радио тоног төхөөрөмж нь нийтийн болон хувийн хэрэгцээнд ашиглагдах бөгөөд технологийн төрлөөр нь дараах төлүүдэд хуваагдана. (Хүснэгт 16)
Хүснэгт 16
№ |
Төрөл |
Технологи |
1 |
Суурин, богино зайн |
RFID, Bluetooth, ZigBee, WiFi |
2 |
3 GPP стандарт бус |
LoRa, LoRaWan, Sigfox, Weightless, PRMA |
3 |
3 GPP стандарт |
LTE-MTC/eMTC, NB-IoT, EC-GSM-IoT |
Хүснэгт 17: Техникийн нөхцөл шаардлага
№ |
Радио давтамжийн зурвас |
Хамгийн их гаралтын чадал/оронгийн хүчлэг/чадлын нягт |
Тэмдэглэл |
1 |
433.05-434.79 МГц |
10 мВт (e.r.p.) |
Импульсын хугацаа ≤ 10% Төвийн давтамжийн зай = 25 кГц |
2 |
862-865 МГц |
25 мВт (e.r.p.) |
Импульсын хугацаа ≤ 1% Сувгийн зурвасын өргөн ≤ 200 кГц |
3 |
865-868 МГц |
200 мВт (e.r.p.) |
Сувгийн зурвасын өргөн ≤ 200 кГц Импульсын хугацаа ≤ 0.1% |
4 |
868.7-869.0 МГц |
25 мВт (e.r.p.) |
|
5 |
915-921 МГц |
200 мВт (e.r.p.) |
Сувгийн зурвасын өргөн ≤ 200 кГц Импульсын хугацаа ≤ 0.1% |
6 |
2400-2483.5 МГц |
10 мВт (e.i.r.p.) |
|
7 |
5725-5875 МГц |
25 мВт (e.i.r.p.) |
Энэ зурваст өргөн зурвасын өгөгдөл дамжуулах төхөөрөмж мөн ашиглагдана. |
8 |
3GPP зурвасуудад |
200 мВт (e.r.p.) |
Зөвхөн төгсгөлийн төхөөрөмжийн хувьд. |
~~~~o0o~~~~
Текст томруулах
A
A
A