- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ДҮХХ 31 ДҮГЭЭР БУЮУ 452.5-457.5/462.5-467.5 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ
“Дараа үеийн хөдөлгөөнт холбоонысистемд
ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлага”-ын
1 дүгээр хавсралт
ДҮХХ 31 ДҮГЭЭР БУЮУ 452.5-457.5/462.5-467.5 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН
ХУВААРИЛАЛТ
1.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 452.5-457.5/462.5-467.5 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.
Хүснэгт 1. РД-ийн 452.5-457.5/462.5-467.5МГц-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
450-455 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
450-455 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана.
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд450-470 МГц-ийн зурвасыг ашиглана. |
455-456 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
455-456 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
|
456-459 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
456-459 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
|
460-470 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ Цаг уур-хиймэл дагуул (сансар-газар) |
460-470 ХӨДӨЛГӨӨНТ
|
2.РД-ийн 452.5-457.5/462.5-467.5 МГц-ийн зурвас нь нийт 10 МГц өргөнтэй ба олон улсын стандартын 3GPP байгууллагаас тодорхойлсон FDD[1] технологоор Зураг 1-д үзүүлсний дагуу 5 МГц-ийн өргөнтэй сувгуудад хуваарилна.
Зураг 1. 452.5-457.5/462.5-467.5 МГц зурвасын хуваарилалт
3.Нэг ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгчид олгох зурвасын хэмжээг 2х5 МГц-ээс хэтрэхгүйгээр хуваарилах ба зурвасыг ашиглах зөвшөөрлийн хамрах хүрээ нь Улаанбаатар, аймаг, сум суурингийн түвшинд байна.
Текст томруулах
A
A
A