A

A

A

Бүлэг: 1979

“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд

ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын

3 дугаар хавсралт

 

ДҮХХ 20 ДУГААР БУЮУ 847-862/806-821 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ

1.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 847-862/806-821 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.

Хүснэгт 1. РД-ийн 847-862/806-821 МГц-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

790-862

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

790-862

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

694-803 МГц зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглана.

 

803-960 МГц зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглана.

862-890

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

862-890

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

 

2.РД-ийн 847-862/806-821 МГц-ийн зурвас ньнийт 60 МГц өргөнтэйгээс 30 МГц-ийн давтамжийн зурвасыг олон улсын стандартын 3GPP байгууллагаас тодорхойлсон FDD[1] технологоор Зураг 1-д үзүүлсний дагуу 5 МГц-ийн өргөнтэй сувгуудад хуваарилна.

 

 

Зураг 1. 847-862/806-821 МГц зурвасын хуваарилалт

 

3.Нэг ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгчид олгох зурвасын хэмжээг 2х15 МГц-ээс хэтрэхгүйгээр хуваарилах ба зурвасыг ашиглах зөвшөөрлийн хамрах хүрээ нь Улаанбаатар, аймаг, сум суурингийн түвшинд байна.



[1] FDD- frequency division duplex