A

A

A

Бүлэг: 1979

“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд

ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын

4 дүгээр хавсралт

 

ДҮХХ 8 ДУГААР БУЮУ 890-915/935-960 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ

 

1.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 890-915/935-960 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.

 

Хүснэгт 1. РД-ийн 890-915/935-960 МГц-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

862-890

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

862-890

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

803-960 МГц зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглана.

942-960

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

942-960

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглана.

 

2.РД-ийн 890-915/935-960 МГц-ийн зурвас ньнийт 50 МГц өргөнтэй ба олон улсын стандартын 3GPP байгууллагаас тодорхойлсон FDD технологоор Зураг 1-д үзүүлсний дагуу 5 МГц-ийн өргөнтэй сувгуудад хуваарилна.

 

Зураг 1. 890-915/935-960 МГц зурвасын хуваарилалт

 

3.Нэг ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгчид олгох зурвасын хэмжээ 2х15 МГц-ээс хэтрэхгүйгээр хуваарилах ба зурвасыг ашиглах зөвшөөрлийн хамрах хүрээ нь Улаанбаатар, аймаг, сум суурингийн түвшинд байна.