- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ДҮХХ 3 ДУГААР БУЮУ 1710-1785/1805-1880 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ
“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд
ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлага”-ын
5 дугаар хавсралт
ДҮХХ 3 ДУГААР БУЮУ 1710-1785/1805-1880 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ
1.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 1710-1785/1805-1880 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.
Хүснэгт 1. РД-ийн 1710-1785/1805-1880 МГц-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
1710-1930 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
1710-1930 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ |
1710-2025 МГц зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглана. |
2.РД-ийн 1710-1785/1805-1880 МГц-ийн зурвас ньнийт 150 МГц өргөнтэй ба олон улсын стандартын 3GPP байгууллагаас тодорхойлсон FDD технологоор Зураг 1-д үзүүлсний дагуу 5 МГц-ийн өргөнтэй сувгуудад хуваарилна.
Зураг 1. 1710-1785/1805-1880 МГц зурвасын хуваарилалт
3.Нэг ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгчид олгох зурвасын хэмжээ 2х20 МГц-ээс хэтрэхгүйгээр хуваарилах ба зурвасыг ашиглах зөвшөөрлийн хамрах хүрээ нь Улаанбаатар, аймаг, сум суурингийн түвшинд байна.
Текст томруулах
A
A
A