A

A

A

Бүлэг: 1979

“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд

ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын

7 дугаар хавсралт

 

ДҮХХ 7 ДУГААР БУЮУ 2500-2570/2620-2690 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ

 

1.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 2500-2570/2620-2690 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.

Хүснэгт 1. РД-ийн 2500-2570/2620-2690 МГц-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

2500-2520

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

2500-2520

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

2500-2700 МГц-ийн давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглана.

 

БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана.

2520-2655

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) 5.384 A

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ-

ХИЙМЭЛ ДАГУУЛ

2520-2655

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ-

ХИЙМЭЛ ДАГУУЛ

2655-2670

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) 5.384A

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ-

ХИЙМЭЛ ДАГУУЛ

Дэлхий судлах хиймэл дагуул (идэвхигүй)

Одон орон судлал

Сансар судлал (идэвхигүй)

2655-2670

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ-

ХИЙМЭЛ ДАГУУЛ

Дэлхий судлах хиймэл дагуул (идэвхигүй)

Одон орон судлал

Сансар судлал (идэвхигүй)

2670-2690

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Дэлхий судлах хиймэл дагуул (идэвхигүй)

Одон орон судлал

Сансар судлал (идэвхигүй)

2670-2690

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ХӨДӨЛГӨӨНТ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (газар-сансар)

2690-2700

ДЭЛХИЙ СУДЛАХ

ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхигүй)

ОДОН ОРОН СУДЛАЛ

САНСАР СУДЛАЛ

(идэвхигүй)

2690-2700

ДЭЛХИЙ СУДЛАХ

ХИЙМЭЛ ДАГУУЛ

(идэвхигүй)

ОДОН ОРОН СУДЛАЛ

САНСАР СУДЛАЛ

(идэвхигүй)

2.РД-ийн 2500-2570/2620-2690 МГц-ийнзурвас ньнийт 140 МГц өргөнтэй ба олон улсын стандартын 3GPP байгууллагаас тодорхойлсон FDD технологоор Зураг 1-д үзүүлсний дагуу 5 МГц-ийн өргөнтэй сувгуудад хуваарилна.

 

Зураг 1. 2500-2570/2620-2690 МГц зурвасын хуваарилалт

 

3.Нэг ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгчид олгох зурвасын хэмжээ 2х20 МГц-ээс хэтрэхгүйгээр хуваарилах ба зурвасыг ашиглах зөвшөөрлийн хамрах хүрээ нь Улаанбаатар, аймаг, сум суурингийн түвшинд байна.

4.Утасгүй өргөн зурвасын сүлжээний бааз станцад тавигдах чадлын шаардлага нөхцөл нь блок орчмын зурвасыг Зураг 2-ын дагуу дараах 3 хэсэгт хувааж үзнэ. Үүнд:

- Блок дотор,

- Зурвасын бусад хэсэг (Тухайн үйлчилгээ эрхлэгчид олгогдсон блок болон шилжилтийн хэсгээс бусад хэсэг),

- Шилжилтийн хэсэг.

 

Зураг 2. Системийн блокын элементүүд

 

5.“Блокын дотор” тавигдах шаардлагыг Хүснэгт 2-д үзүүлэв.

 

Хүснэгт 3. Зурвасын “Блокын дотор”-т тавигдах шаардлага

Блокын хэсгүүд

Давтамжийн зурвас

Чадлын дээд хязгаар

Хэмжих зурвас

Блокын дотор хэсэг

Бааз станцын

61 дБм/5 МГц1(EIRP)

5 МГц

1 Хүн амын төвлөрөлт багатай хөдөө орон нутагт энэхүү хязгаар нь 68 дБм/5МГц байж болно.

 

6.“Зурвасын бусад хэсэг”-т тавигдах шаардлагыг Хүснэгт 3-д үзүүлэв.

 

 

 

Хүснэгт 3. Зурвасын бусад хэсэгт тавигдах шаардлага

Блокын хэсгүүд

Давтамжийн зурвас

Дундаж eirp-н дээд хязгаар

Зурвасын бусад хэсэг

FDD Downlink, синхрончлогдсон TDD блок болон 2615-2620 МГц зурваст

+4 дБм/МГц

2500-2690 МГц зурваст дээрхээс бусад тохиолдлуудад

-45 дБм/МГц

 

7.“Шилжилтийн хэсэг”-т тавигдах шаардлагыг Хүснэгт 5-д үзүүлэв.

 

Хүснэгт 4. Зурвасын шилжилтийн хэсэгт тавигдах шаардлага

Блокын хэсгүүд

Давтамжийн зурвас

Дундаж eirp-н дээд хязгаар

Шилжилтийн хэсэг

Блокын доод үзүүрийн цэгээс -5 МГц дотор

+16 дБм/ 5МГц

Блокын дээд үзүүрийн цэгээс +5 МГц дотор

+16 дБм/ 5МГц

 

8.Хүснэгт 3-5-д үзүүлснээс бусад тохиолдол болон антенныг намхан байрлуулсан тохиолдолд чадлын хязгаарууд өөр байх тул Шийдвэр ЕСС (05)05 “РД-ийн 2500-2690 МГц-ийн зурваст электрон холбооны үйлчилгээнд ажиллах Хөдөлгөөнт/Суурин үйлчилгээний РД-ийн нэгдсэн хэрэглээ” шийдвэрийг дагана.