A

A

A

Бүлэг: 1979

“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд

ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын

8 дугаар хавсралт

 

ДҮХХ 40 ДУГААР БУЮУ 2300-2400 MГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ

 

1.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 2300-2400 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.

 

Хүснэгт 1. РД-ийн 2300-2400 МГц-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

2300-2450

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогч Радиолокаци

2300-2450

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

Сонирхогч Радиолокаци

2300-2400 МГц-ийн давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системдашиглана.

 

2.РД-ийн 2300-2400 МГц-ийн зурвас ньнийт 100 МГц өргөнтэй ба олон улсын стандартын 3GPP байгууллагын хуваарилалтын дагуу “Band 40”байх ба Зураг 1-д үзүүлсний дагуу 5 МГц-ийн өргөнтэй нийт 20 дэд блокт хуваана.

3.РД-ийн 2300-2400 МГц-ийн зурваст ажиллах үйлчилгээ эрхлэгчдийн бааз станцууд хоорондоо синхрончлогдоогүй тохиолдолд ашиглаж буй РД-ийн зурвас хоорондын хамгаалалтын зурвас нь 5 МГц байна.

 

Зураг 1. РД-ийн 2300-2400 МГц-ийн зурвасын хуваарилалт

 

4.РД-ийн 2300-2400 МГц-ийн зурвасыг хугацааны нягтруулга бүхий (TDD) технологиор ашиглах ба нэг үйлчилгээ эрхлэгчийн ашиглах зурвасын хэмжээ 50 МГц-ээс хэтрэхгүй бөгөөд 2300-2400 МГц-ийн зурвасыг ашиглах тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ нь Улаанбаатар, аймаг, сум суурингийн түвшинд байна. /Энэ хэсгийг  ХХЗХ 2020 оны 24 дүгээр тогтоолоор өөрчилсөн./

5.РД-ийн 2300-2400 MГц-ийн зурваст үйлчилгээ эрхлэгчид нь зэргэлдээх 5 МГц-ийн блокуудыг нэгтгэн 10, 20, 40 МГц-ийн зөөгч бүхий зурвасыг ашиглаж болно.

6.РД-ийн 2300-2400 MГц-ийн зурвасын зэргэлдээ дээд 2400-2483.5 MГц зурвас дээр ажиллаж буй WLAN нэвтрүүлэгчийн спектрийн маск нь Б19, Б20 блокт нөлөөлөх магадлалтай тул харилцан нөлөөллөөс хамгаалах хамгаалалтын зурвас нь Б20 блок байна /Зураг 2/.

Зураг 2. РД-ийн 2300-2400 МГц-ийн зэргэлдээ дээд 2400-2483.5 МГц зурвасын WiFi нэвтрүүлэгчийн спектрийн маск

7.Утасгүй өргөн зурвасын сүлжээний бааз станцад тавигдах техникийн шаардлага нь блок орчмын зурвасыг синхрончлогдсон буюу синхрончлогдоогүй TDD системийн хувьд дараах 3 хэсэгт хуваана. Үүнд:Зураг 3; Зураг 4.

7.1.Блок дотор,

7.2.Зурвасын бусад хэсэг (Тухайн үйлчилгээ эрхлэгчид олгогдсон блок болон шилжилтийн хэсгээс бусад хэсэг),

7.3.Шилжилтийн хэсэг.

 

Зураг 3.Синхрончлогдсон TDD системийн блокын элементүүд

 

Зураг 4.Синхрончлогдоогүй TDD системийн блокын элементүүд.

 

а.Зураг 3, зураг 4-т тодорхойлогдсон “Блокын дотор” тавигдах шаардлагыг Хүснэгт 2-д үзүүлэв.

 

 

Хүснэгт 2. Зурвасын “Блокын дотор”-т тавигдах шаардлага

Блокын хэсгүүд

Давтамжийн зурвас

Чадлын дээд хязгаар

Хэмжих зурвас

2300-2390 МГц

  1. Бм/5МГц (EIRP)

5 МГц

2390-2400 МГц

45 дБм/5МГц (EIRP)

5 МГц

 

8.Бичил станцуудын хувьд зэргэлдээ сувгуудын харилцан нөлөөллийг багасгах зорилгоор чадлын тохируулгатай байна.

9.Зураг 3, зураг 4-т тодорхойлогдсон “Зурвасын бусад хэсэг”-т тавигдах шаардлагыг Хүснэгт 3-д үзүүлэв.

Хүснэгт 3.Зурвасын бусад хэсэгт тавигдах шаардлага

Блокын хэсгүүд

Давтамжийн зурвас

Чадлын хязгаар

Хэмжих зурвас

Зурвасын бусад хэсэг

Синхрончлогдоогүй систем

-36 дБм

5 МГц

Синхрончлогдсон систем

Min (Pmax -43, 13) дБм антенн тус бүрт

6 МГц

 

40.Зураг 3, зураг 4-т тодорхойлогдсон “Шилжилтийн хэсэг”-т тавигдах шаардлагыг Хүснэгт 4-д үзүүлэв.

 

Хүснэгт 4. Зурвасын шилжилтийн хэсэгт тавигдах шаардлага

Блокын хэсгүүд

Давтамжийн зурвас

Чадлын хязгаар

Хэмжих зурвас

Шилжилтийн хэсэг

Блокын доод үзүүрийн цэгээс -5 МГц дотор

Блокын дээд үзүүрийн цэгээс +5 МГц дотор

Min (Pmax -40, 21) дБм антенн тус бүрт

5 МГц

Блокын доод үзүүрийн цэгээс -5-аас -10 МГц дотор

Блокын дээд үзүүрийн цэгээс +5-аас +10 МГц дотор

Min (Pmax -43, 15) дБм

антенн тус бүрт

7 МГц