A

A

A

Бүлэг: 1979

Cанхүүгийн зохицуулах хорооны 

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 

495 дугаар тогтоолын хавсралт 

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ЗОХИЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхойлох, гадаад валютын арилжааны мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх, гадаад валютын арилжаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээ авахад оршино.

1.2.Санхүүгийн зохицуулах хороо нь Валютын зохицуулалтын тухай хууль болон энэ журмаар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шалгалт хийнэ.
1.3.Дээд зэрэглэлийн 5 ба 4 одтой зочид буудал нь өөрийн үйлчлүүлэгч болох Монгол Улсад жуулчлал хийж байгаа нэг гадаадын иргэнд өдөрт 3 сая төгрөгөөс ихгүй дүнгээр гадаад валют худалдан авах, худалдахад энэхүү журмын зохицуулалт хамаарахгүй болно. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар тогтоолоор нэмсэн.

ХОЁР. ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ЭРХЛЭХЭД

ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1.Гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага /цаашид “ББСБ” гэх/-ын ажлын байранд дараах шаардлагыг тавина:

2.1.1.ажлын байрны аюулгүй байдлыг хангасан байх;

2.1.2.санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн техник хэрэгсэлтэй байх ба дүрс бичлэгийг нэг сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын системтэй байх; 

2.1.3.валют шалгагч болон мөнгө тоологч машинтай байх; 

2.1.4.валютыг худалдан авах, худалдах ханшийг электрон самбар болон цахим талбараар нийтэд ил тод мэдээлдэг байх;
2.1.6.Стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан шаардлагыг хангасан хаягтай байх Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар тогтоолоор нэмсэн.

2.2.Цахим систем ашиглаж гадаад валютын арилжаа эрхлэх тохиолдолд ISO/IEC 27001 стандартыг хангах бөгөөд энэ журмын 2.1-т заасан шаардлага хамаарахгүй болно. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.

2.3.Гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын үйл ажиллагаанд дараах шаардлагыг тавина:

2.3.1.удирдлага, ажилтан нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны сургалтад хамрагдсан байх ба ажилтан нь хуурамч мөнгөн тэмдэгтийг таньж мэдэх чадвартай байх; 

2.3.3.харилцагч нь гадаадын иргэн, хуулийн этгээд бол иргэний паспорт, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг хуулбарлан авч баталгаажуулах;

2.3.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасан нэгдсэн системд бүртгэгдсэн байх;

2.3.6.гадаад валютын арилжаа хийх тухай бүрд хэрэглэгчийн систем эсхүл цахим төлбөрийн баримтын системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг арилжаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх;

2.3.7.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн гадаад валютын арилжааны гүйлгээний мэдээллийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3-т заасны дагуу гурав хоногийн дотор нэгдсэн системд илгээдэг байх;

2.3.8.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох журам, зааврыг мөрдөж ажиллах;

2.3.9.ажилтан нь мөнгөн тэмдэгтийг тухай бүр хянах бөгөөд гүйлгээнээс хуурамч мөнгөн тэмдэгт илрүүлсэн тохиолдолд гүйлгээг зогсоож, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэн, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөх;

2.3.10.гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ нь хуульд зааснаас бусад үндэслэлээр харилцагчийн мэдээллийг бусдад өгөх, задруулах эсхүл хувийн зорилгоор ашиглахгүй байх;

2.3.11.гадаад валютын арилжааг пос төхөөрөмж, бэлэн бус гүйлгээгээр хийх тохиолдолд ББСБ-ын харилцах данснаас бусад дансыг ашиглахгүй байх;
2.3.12.Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хаягаас өөр байршилд гадаад валют худалдах, худалдан авах, харилцагчаас захиалга авах зорилго бүхий зөвшөөрөлгүй этгээдтэй шууд болон шууд бусаар хамтран ажиллахгүй байх.  Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар тогтоолоор нэмсэн.
2.3.13.Гадаад валютын арилжаа дагнан эрхлэх хуулийн этгээдийн үндсэн болон салбар нэгжийн хаяг байршил нь нэг гудамж, талбайд давхцахгүй байх. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар тогтоолоор нэмсэн.
2.3.14.Гадаад валютын арилжаа дагнан эрхлэх хуулийн этгээд гадаад валютын үлдэгдлийг зориудаар идэвхгүй төлөвт байлгаж, зохиомлоор валютын хомсдол үүсгэх зорилгоор худал мэдээлэл тараах, валют худалдах, худалдан авах гүйлгээ хийхгүй байх Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар тогтоолоор нэмсэн.

2.4 Гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын салбар нэгж нь энэхүү журмын 2.1 болон 2.3-т заасан шаардлагыг хангаж ажиллана. 

ГУРАВ.ХАРИУЦЛАГА

3.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.